-аео
Би дөнгөж бэлэн болгосон хатгамалаа Тэхён руу сунгаад "Хар даа." гэхэд тэр эрхий хуруугаа гозойлгон намайг магтлаа.
"Чи ээжид хатгамал хийж байгаа талаараа хэлсэн юм уу?"
Тэхён миний хөлийг барьсан чигтээ "Хальтхан л цухуйлгасан санагдаж байна. Жаахан ч гэсэн харуулах үзүүлэх амжилтад хүрчхээд л хэлвэл дээр гэж бодсон юм."
Жирэмсэн болсноосоо хойш нийт 9 кг нэмж байнгын хөл хавагнадаг, удаан сууж юм хийдэг болохоор нуруу мөр маань маш их өвддөг болсон. Сурахынхаа хажуугаар ажиллаж байгаа Тэхёнд энэ талаар санаа зовоод гомдоллодоггүй ч тэр үүнийг мэддэг бололтой үргэлж л завтай чөлөөтэй үеэрээ миний биед анхаарал тавих юм.
"Ээж биднийг оройн хоолноос өмнө ирээрэй гэсэн. Тэгэхээр хоёулаа одоо гараад их дэлгүүр орж цэцгийн баглаа аваад явцгаах уу?" гэхэд тэр толгой дохилоо.
Би тойруулж тавьсан хатгамлын зүйлсээ хураагаад бид босч хамтдаа гарахад бэлэн болов.
Хувцсандаа төдийлөн ач холбогдол өгдөггүй, ерөнхийдөө бие барьсан биш сул хувцас өмсдөг байсандаа л өдий хүртэл нэг их асуудал байсангүй. Гэхдээ охин маань өдрөөс өдөрт өсч байгаа болохоор нэг мэдэхэд л бүгд барьдаг болчхож.
Тольны өмнө хэд хэдэн хувцас сольж зогссон намайг Тэхён ажиглаж байсан бололтой өөрийнхөө хувцсан дотроос өмд, ноосон цамц хоёр гаргаж над руу сунгав.
"Өнөөдөр хоёулаа хэдэн хувцас авъя." гэхэд нь би дуугаралгүй хувцсыг нь сольж өмслөө.
Жаахан л уртдаж байгаа болохоос яг таарч байна.
"Төрөхийн хооронд том хувцас хэрэггүй ээ."
"Тэгээд яах юм? Гэрээсээ гарахгүйгээр төрөх юм уу?"
"Үгүй ээ, чиний хувцаснаас ингээд хольж солиод л өмсчихье л дөө. Энэ хар даа. Зохиж байгаа биз дээ?"
Тэхён над руу харж санаа алдсанаа доош сууж өмднийхөө уртадсан хэсгийг 3 удаа нугалж өглөө. Тийм их уртдаж байсан юм байх даа?
Бид гэрээсээ гарч ярьж тохирсноороо цэцгийн баглаа худалдаж аваад гэртээ очиход бүгд л биднийг халуун дулаанаар угтаж авлаа.