5. Хайрт Эдгар минь.

1.1K 152 7
                                    

"Бод доо? Шал танихгүй, хаанаас ч ирсэн юм, нэг залуугийн хажууд байгаад баймаар гоё энергитэй хүү байна гээд магтаад байвал яах уу?"

Мисү саяхан хэвлэлтнээс авсан номоо уншингаа нэг дөрвөлжин шоколад амандаа хийгээд "Жонгүг бид хоёр одоо бодоход бараг л тэгж учирж байсан шүү.." гээд номон дундаа хавчуургаа хийснээ цүнхлэв.

"Би л ганцаараа соёлын шоктой нүүр тулаад байгаа бололтой? Сонсьё л доо, та хоёрын хайрын түүхийг"

Над руу хараад дахин нэг шоколад үмхээд "Ер нь бол ийм зүйл болсон юм. Сайн сонсож бай, би дэлгэрэнгүй ч биш, товчхон ч биш ярилаа шүү.
Би шилжиж ирсэн дээ, чамайг яваад удаагүй байхад би Жонгүгийн дэвтрийг авч яваад хичээлээ нөхөх гээд хэд хоног ер өгөөгүй юм. Тэгээд миний хойноос дэвтрээ авах гэж гүйгээд л, ер нь Жонгүг надад дандаа тусалдаг байсан, чамайг сурагч солилцоонд байх хугацаанд гэсэн үг.
Тэгээд нэг өдөр манай гэрт ирчихсэн 'Дэвтрээ авъя л даа!' гээд байхаар нь би хичээлүүдээ нөхөж дуусаагүй ч аргагүйн эрхэнд өгөхөөр болсон. Нөгөө Жонгүг чинь бүр гэр дотор ороод ирчихсэн өрөөгөөр нэг хэсээд л, би дэвтрийг нь хайгаад л. Тэгсэн гэнэт ээж "Эрт тараачихлаа" гээд ороод ирдэг байгаа! Бид хоёр сандарсан гэж жигтэйхэн, тэгээд бүр хэтэрхий их сандарсандаа яагаад ч юм тэр 'бид хоёр үерхдэг юм аа' гээд хэлээд над руу хараад бантсандаа хэлээ гаргасан ч ээж итгээд Жонгүгийг тэр өдрөө оройн хоолонд урьсан байдаг юм. Түүнээс хойш тэр аав ээжийн хажууд дүр эсгэсээр байсанд нь би жинхнээсээ дурлачихсан байсан.. Ерөнхийдөө чиний байхгүйд Жонгүг надад хичээлийн тал дээр тусалдаг байсан юмаа. Тэгээд би сайн болсноосоо болж сандраад хямраад бөөн юм болж байтал Жонгүг залгаад надад сэтгэлээ нээхээр нь би зөвшөөрчихсөн.... Тэгээд л одоогийн үр дүнд хүрсэн юм даа"

Би хоёр хацраа тулаад түүний ярианд нь бүр орчихсон хөгжилтэй ч гэх үү хөгтэй ч гэх үү ямар ч байсан дэндүү өхөөрдөм хайрынх нь түүхийн сонсоод үүлэн дээгүүр хөвж байлаа. Гэтэл гэнэт л Мисү "Тэгээд чамд тохиолдсон явдалтай төстэй л байгаа биз дээ?" гэхэд би юу ярьж байснаа одоо л санав.

"Т-тийм байна.."

"Гэхдээ чи тэр хүнийхээ нэрийг хэлэхгүй юм уу? Өдөр болгон нэг хүний тухай гомдол мэдүүлгээ надад тоочоод байдаг байж. Би мэдмээр л байна шд"

Би толгой сэгсрээд "Үгүй ээ" гэхэд Мисүгийн амнаас 'худлаа харамлаад байгаа юм байж' гэх нь сонстоход нээрээ л би яагаад өдрийн бараг талд түүний тухай яриад байгаагаа эргэцүүлж эхэллээ. Би харамлаагүй дээ? Хичээлийн хонх дуугарахаас өмнө тэр босож явахаасаа өмнө ийн хэлчхээд суудал руугаа явсан юм.

OH MY V!✔️Where stories live. Discover now