"Намайг санасан уу?"
"Тэглээ Эдгар, бүр зөндөө их. Тэврээд л баймаар байна..."
"Тэгвэл битгий тавиарай, нисцгээе.. Арым аа..."
"Намайг чангаар тэврээрэй Эдгар минь~ Би чамайг маш их санасан..."
"Би орноосоо босоод, хоолоо идмээр байна, Арым аа~"
"Юу??"
-
БУРХАН МИНЬ ГЭЖ!!! ЮУ ЗҮҮДЭЛЧХЭВ ЭЭ???
Тархи хагарангаа алдаж, тэр хэрээрээ муухай бахирчихсанд ээжийн сандран орж ирэх хаалга савалттай нь зэрэгцэн толгой янгинахаа болив.
"Чи зүгээр үү?! Сая юу болов оо? Би бараг л угааж байсан аягаа хагалчих шиг боллоо.."
"Үгүй ээ.. Би сая зүүдэлсэн юм.." гэж хэлээд толгойгоо маажин эвшээлгэхэд ээж "Тэгвэл нэгэнт сэрснээс хойш босчих, хүнсэнд явна шүү" гэж хэлчхээд гараад явчхав. Далимдуулаад намайг босгочихлоо шүү?
Хөлөө зөөж ядсаар доош буун ширээн дээрээ суугаад "Амралтын өдөр билүү?"
"Тийм ээ, тэгээд л хүнсэнд явах гээд байна. Жаахан юм идээд ав"
Оройтож боссон болохоор бие нэг л сулбагар буцаж унтчих гээд байсанд дахиад нүүр гараа хүйтэн усаар булхаад ирэв.
Тэгтэл ээж утсаа тасалснаа "Ээж нь явахаар болчихлоо, чи хүнсэндээ явчих" гэх нь тэр. Арай ч дээ... Би санаа алдаад "Хаачих гэж байгаа юм?" хэмээхэд ээж бараг л бүх шалтгаан үүсэл гарлыг нь надад нэгд нэгэнгүй тайлбарлаж өгсөн юм.
"За яв даа, би өөрөө аргалчихъя..." гэж хэлээд буйдан дээрээ эвхрээд унаад өглөө. Арай эртхэн шиг л босдог байж дээ гэж бодоод биеэ ч өргөхөөсөө залхуурч байсан ч ядаж найзыгаа дуудъя гэж бодоод Мисү рүү залган асуутал зөвшөөрөөгүй, Жонгүг ч унтаж байна гэсэн. Би орь ганцаараа...
-
"Мах... Ногоо... Будаа..."
Дэлгүүр дотор ганцаараа тэрэг түрээд ээжийн хэлснээр нь хүнсээ цугцуулж байлаа. Тэгэхдээ өчигдөр орой миний жижигхэн бамбарыг аваад явсан хаячихаагүй байгаа гэж бодно. Үнэхээр хаячихсан бол яана? Өчигдөр орой би түүн рүү шидчихсэн болохоор би өөрөө тэвэрч унтаагүй, хэдий тоглоом минь жижигхэн ч тэвэр маань үнэхээр хоосон санагдсан.
"Сайн уу? Сайхан амарсан биз дээ?"
Тэхён! Энд хүртэл тааралдах гэж, бүр надтай мэндэлдэг хоолойгоор нь хүртэл таньдаг болчих юм гэж хэн санах билээ дээ.
YOU ARE READING
OH MY V!✔️
FanfictionЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14