"Яаж бодож, яаж хэлэхээрээ бүхэл бүтэн хүний овгийг... За за, би өөрийгөө ч ойлгохоо байлаа"
Гудамж уруудан гэрийг зүг алхсаар, бороошихгүй гэж байсан ч хаанаас ч юм үүл хуралдана. Шүхэр ч үгүй, ядахдаа зузаахан цамц ч үгүй, хальс шиг нимгэхэн юм өөр дээрээ тохчихсон байхад л юу юугүй бороо асгарах гээд байх юм гэнэ.
"Хог гэж, чийг үнэртэж эхлээд байна шүү дээ?"
Бороо ирж байгааг мэдээд бушуухан ямар нэгэн газрын үүдэнд борооноос зугтан зогссон юм. Нэг их удахгүй биз гэж бодоод зогсоод л байсан ч дусал ч ус дээрээс унадаггүй юм даа?
"Яах аргагү-"
"Сайн уу?"
"Тэнгэр минь!" Цочсондоо зүрхээ дарж, арагш хартал нөгөө Тэхён гээд байдаг ах зогсож байсан төдийгүй урьдын адил камераа хүзүүндээ зүүчихсэн л явна. "Би байнга ингэж гарч ирээд байвал удахгүй чи зүрхгүй болох юм байна. Тийм болохоор одоо би гэтэж байхыг бодно оо"
"Тэгвэл илүү аймаар ш дээ, юутай дахиад ч сайн уу?" гээд тэнгэрийг ширтэн бороог хүлээж байхад ганц ч дуслыг би үзээгүй хэр нь хаа нэгтэйгээс бороотой тун төст үнэрийг мэдэрсээр л байв.
"Хүлээгээрэй... Алив" гээд түүнд жаахан ойртоод гүнзгий амьсгал аваад "Таны үнэртэй ус юм уу?" гэхэд тэрээр толгой дохин над руу хачин харах аж. Аргагүй шүү дээ, танилаас хэтрэхгүй нэг жижигхэн охин өөрийг нь үнэрлээд байвал ямар л олиг байв гэж.
"Мангартчихсан байна ш дээ, би бороо орох гээд араас чийр үнэртээд байгаа юм болов уу гэсэн чинь үнэртэй ус чинь байсан байна"
Золиг гэж! Тэгэхээр намайг дагаж байсан гэсэн үг үү?
Ийн хэлэхэд тэр инээгээд "Яасан? Сонин байна уу?" гэснээ өөрөө хүрмээ үнэрлэхэд нь би "Үгүй ээ, гэхдээ ийм үнэртэй таарч байгаагүй ээ, хүмүүсийн дунд их ховор байх"
Нэг гарандаа тохчихсон жижигхэн цүнхээ нэг харчхаад "Тийм шүү, уг нь ховор болохоор нь л түрхсэн юм"
Нэгэнт л бороо биш сүрчиг байсан болохоор саадгүй гэртээ харьчихна гэсээр үргэлжлүүлэн алхана. Гэхдээ анх удаа л ийм жигтэй содон үнэртэн түрхсэн эрэгтэй хүнтэй уулзаж байна. Зүйрлэхэд хэцүү юм, яг цаанаасаа л гунигтай байхад яагаад ч юм хань болох гээд гэнэт бороо асгардаг даа. Магадгүй түүнтэй адил байх. Гэснээс байнга ингэж уулзаад байвал удахгүй зүрх хаагдах байх. Тэгээд-
Тэнгэр дуугарч толгойн орой дээр нэгэн том дусал пэд хийтэл бууж, би байсан байрандаа таг зогсоод санал хүсэлттэй минь нийцэж өгдөггүй тэнгэрийг хараана.
Нэгэнт өнгөрсөн хэрэг, норвол норно л биз дээ хэмээсэн ч угаас тааламжтай бус байдаг болохоор цаанаасаа л дургүй тал руугаа чиглэсэн байв.Бороо илүү ширүүсч эхлэхэд л санаа алдаж хэд хэд алхсан ч өнөөх толгой дээр бүхэл бүхлээрээ унаад байсан жинтэй хүнд дусал надад мэдрэгдэхээ байчихлаа. "Юу гээч..?"
"Нороод байгаа юм байж ядаж цүнхээ толгой дээрээ тавиад гүйгээч"
Хажууд минь зэрэгцэн алхах тэрээр зөөлөн бор шүхрээ миний дээр барьж харин бид хоёул доор нь зогсох аж.
"Юу вэ? Та шүхэртэй байсан хэрэг үү? Арай тэр жижиг цүнх шиг юм нь шүхэр байсан юм уу?"
Тэхён над руу эгцлэн харж шүхрээ нэг харчхаад "Уг нь хэн ч харсан шүхэр л гэж хардаг гэж бодсон юмсан" гээд эв хавгүй инээмсэглэхэд нь би "Яаж бороо орно гэдгийг мэдсэн юм?"
"Нэг охиныг бороонд норохоос нь хамгаалах гээд өнөөдөр шүхэртэй гарч ирлээ л дээ"
Би ч өөрийгөө ч яаж тэр охин нь байх вэ дээ гэж бодоод толгой дохиод түүнээс зай барьсхийн алхав. Нэрнээс цаашийг нь мэдэхгүй хэрнээ ингэж ойр байгаад байх жаахан эвгүй байсан болохоор л тэр.
"Хүүе, чи асуухгүй юм уу? Тэр охин нь хэн юм гээд.."
"Би асууж яах билээ? Ямар би биш, бас надад хамаагүй юм хойно.. Тэгээд ч хоёулаа-"
"Тэр охин нь чи ш дээ? Тодорхой биш байна уу?"
Юу гэнэ ээ? Юу вэ? Жаахан жихүүцээд явчихлаа шүү, шал танихгүй ах хүрч ирснээ 'тэр охин нь чи...' гээд болсон болоогүй үгээр найрах гээд байхаар хэн ч дотроо айна, миний зөв биз дээ?
Юутай ч энэ харилцан яриа үүгээр төгссөн юм. Бантсандаа толгойгоо дохичхоод цааш алхахаар зэхсэн ч, бүр алхаагаа түргэсгэн улам хурдан алхсан ч өнөөх бор шүхрээ барьчхаад дагаад л байсан. Өөрийгөө хамгаалагчтай болчхоод араасаа дагуулаад байгаа юм шиг санагдаж байсан гээд л бод.
"Юу.. би ч ингээд хурдан явахгүй бол болохгүй. Тэгэхээр та хурдан яв даа" гээд эвлэгхэн хэлээд түргэхэн шиг салах гэтэл шүхрээ нааш сарвайлган "Энийг аваад явчих, би бороо намдтал кафе ч юм уу, дэлгүүр ч юм уу нэг газар байж байх болохоор санаа зовох хэрэггүй"
Уг нь би ч санаа зовоогүй л дээ. Зүгээр хурдан харимаар байсан хэрэг. Гэхдээ жаахан ч атугай ханиад хүрчихгүй байгаа гэсэн бодол эргэлдэж байснаа бол нуухгүй ээ.
Гарт маань нөгөөхөө атгуулчхаад "Дараа нь тухтай тааралдъя" гээд яг явах гэснээ эргэж хараад "Тааралдана биз дээ, тийм ээ?"
Бороонд хариуг маань хүлээгээд зогсоод байх түүнийг норж бас даарч байгаад нь санаа зовоод толгойгоо дохичихсонд тэрээр хүсэж байсан хариултаа аваад цааш хар хурдаараа гүйсэн юм. Одоо энэ шүхрийг нь байлгаад байж ч болохгүй, хаячхаж ч болохгүй, тэгэхээр буцааж өгдөг л байх даа.
Гэснээс.. үнэхээр гайгүй байгаа?
Сүртэй нороогүй юм чинь.. Ханиад хүрчихгүй байлгүй дээ.
ESTÁS LEYENDO
OH MY V!✔️
FanficЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14