15. [Төгсгөлийн парт]

1.5K 161 46
                                    

•END PART•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

END PART



Бодоод байсан чинь бас л багагүй хугацаа өнгөрчихжээ. Анзаараад байхад үеийнхний салж нийлж үерхэх нь нэг их урт байгаад байдаггүй ч юм шиг. Анхны үерхэл минь ингэж удаан үргэлжилнэ гэж бодож ч байгаагүй болохоор миний л хувьд Тэхёны хэлдэг шиг 'сал гэсэн ч салахгүй' гээд байгаад л баймаар санагдаж байгаа.

-

"Би загнуулсан.."

"Өө, намайг нэг орон дээр чамтай хамт унтчихсаныг мэдчихсэн юм уу? Наадах чинь санаандгүй байсан шүү.. Гэхдээ эртхэн хэлэхгүй яасан юм?! Би тайлбар-"

"Гүйцэд сонс л доо, би сэрээд чамайг орноос сандарсандаа түлхээд унагаачихсан даа, тэрийг 'ийм зүйл болсон юм аа' гээд гэрийнхэнд хэлсэн чинь аав 'Чи мөд нөхөрт гарахгүй байх' гэж хажуунаас үг унагаад л,  дараа нь ээж намайг мэдрэмжгүй гээд загнаад эхэлсэн"

Тэхён үүнийг сонсчхоод инээдээ барьж ядан уруулаа тас зууж, надаас харц буруулах аж. Тэгснээ тэсээгүй бололтой намайг гэнэт тэвэрч аваад санаа алдлаа, гэхдээ гонсгор бус гайхалтай тайвнаар..

"Үнэхээр болдог бол үнэрийг чинь өөртөө шингээгээд, чиний үнэртэй тэр хувцсаа өдөр бүр, чамайг байхгүйд хүртэл өмсөж яг л өөрийг чинь дэргэдээ байгаа мэтээр мэдрэхсэн"

Энэ хүн чинь.. Бараг л бие биенийхээ үнэрийг солилцох нь холгүй байдаг юм байж. Хөөх, бодол дотроо ч гэсэн би нээрээ л жаахан мэдрэмжгүй хүн байх нь ээ?

"Сэрүүхэн байхад.. Даарахгүй байна уу?"

"Тэхёндоо л хөөрхөн харагдах гээд нимгэн цамц өмсөөд гарч ирсэн юмсан. Бүхэл бүтэн хорин минут болчхоод байхад анзаарахгүйг нь мэдсэн бол зузаан цамц өмсөөд гарч ирэх байсан юм"

Ингэж хэлээд уурлаж байгаагаа илэрхийлэн хөлөө дэвсэхэд Тэхён дахиад л тэсэлгүй инээчихлээ. Түүний нүдэнд би яг л нэг төрлийн покемон шиг харагдсан байх даа, тэгвэл аргагүй ээ.

OH MY V!✔️Where stories live. Discover now