Орой болохоос өмнө бид дүрсээ харан ярилцана. Тэр гэртээ би өрөөндөө дээш харан хэвтээд орой юу болох талаар, юу яривал зүгээр талаар хэлэлцэх зорилготой байсан юм. Тэрнээс биш хийцгүй цагаа өнгөрөөх гээгүй, гэтэл яаж ийж байгаад л замаараа хэрэггүй юм яриад эхэлчих юм..
[---------------------------->>>
"Бурхан минь, ингэж хэвтээд дүрсээ өгвөл аймшигтай харагддаг юм байна""Үгүй ш дээ, чамд бүх өнцөг таардаг. Бүх талаасаа хөөрхөн харагддаг чамайг наад утас чинь л алж байна"
"Ингэхэд орой юу болох бол гэхээс сандарч байна уу?"
"Тоглоод байна уу? Би үхэж байна, анх уулзахад над руу их чухалчилсан байдлаар хараад байсан, тэрнээс хойш жаахан айдаг болчихсон..."
"Битгий ай, аймаар хүмүүс биш болохоор.. Би явахгүй бол болохгүй нь, баяртай"
"Утасны цаанаас ч гэсэн чамайг үнсчихье"
<<<-----------------------------]Ерөнхийдөө гэр бүлд минь тэр сайхан сэтгэгдэл үлдээсэн. Сайхан ч гэж... Эерэг гэх юм уу даа. Анх уулзаад өөрийгөө найз гэж танилцуулахад гэр бүлийн минь хэлсэн үгийг санаж байна уу? 'Нүдэнд дулаахан, хамт байгаад баймаар' гээд л.. Тэрийг нь би Тэхёнд хэлээгүй болохоор тэр одоо сандраад байгаа хэрэг.
Одоо өдөр болж байна. Өдрийн гурван цаг.. Тэхёнд зүгээр дээ ийм зүйл болсон гээд хэлчихвэл тайвширч амжих байх. Бид зургаан цагаас уулзахаар болсон.
Бурхан минь гэж, энэ санааг ээж яах гэж гаргасан юм бол оо? Тэхёныг ирэхээр нь бараг л цайны үдэшлэг хийх юм шиг байна лээ..Юутай ч би утсаа шүүрч аваад түүнд бүх зүйл зүгээр гэдгийг хэлэхээр зурвас бичиж байтал "АРЫМ АА! ДЭЛГҮҮР ЯВААД ИР" гэх нь доод давхраас сонстов. Үнэндээ иймэрхүү зүйлийг нь зөрчвөл ээж үнэхээр уурладаг болохоор цаг тухайд нь л биелүүлж байхад болно.
Шууд л босон харайгаад бичиж байсан юмаа дуусгасан болоод доош шатаар буухдаа зурвас илгээх дээр мөн л дарсан болоод хаячихсан юм. Тэр уншсан юм чинь цагтаа ирчхээд гарыг минь бяцлах гэж байгаа юм шиг атгаад байхгүй байлгүй дээ.
-
Бурхан минь цаг хэд болж байгаа бол оо?
Намайг чирээд дэлгүүр орсон биш далиманд нь нэлээдгүй их зүйл ч аваад, олон газар луу ч орчихлоо. Загнуулаад ч хамаагүй үлддэг байж уу?
CZYTASZ
OH MY V!✔️
FanfictionЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14