7. Болзоо.

1K 139 10
                                    

"Ээ! Мисү л дээ! Ингэж хувцаслах хэрэг байхгүй ээ..."

"Чи үерхэж үзсэн хүн үү? Би үерхэж үзсэн хүн үү? Наад өрөөнөөсөө гараад ир" гэж хэлээд гурван удаа хүчтэйхэн тогшиход нь би "Би олон номны хуудас элээсэн юм шүү!" гээд хаалгаа зөөлнөөр онгойлгон цаанаас нь цухуйн гарч ирлээ. Ногоон туяатай саарал даашинз... Эгэмний яс гэрэлтэж, мөр ил гарахаар, мөн энгийн богино банзалтай энэ даашинз.

Мисү гараа энгэртээ зөрүүлчихсэн байх бөгөөд намайг харсан даруйдаа харц нь зөөлрөв. "Би мэдээд байсан юм! Зохиж байна" гэж хэлэхэд хажуунаас Жонгүг хавчуургатай талх идчихсэн хүрч ирлээ.

Мисү түүнийг зөөлөн мөрлөөд "Би байнга ингэж хувцаславал яах вэ?" гэхэд Жонгүг нь талхаа зажлангаа нааш харж байгаад "Чи юу ч өмссөн хөөрхөн. Надад бол хамаа байхгүй ээ, чиний дур" гэснээ Мисүг дээрээс нь доош нүдээрээ гүйлгэж хараад "Гэхдээ ийм хувцас өмсчихвөл ч... Заза би явлаа" гээд бушуухан зугтчихлаа.

"Тэгэхээр үсийг чинь жаахан ороогоод өгье! Анхны болзоондоо явах гэж байгаа юм чинь.."

"Болзоо биш ээ, тэр зүгээр л хамт цагийг өнгөрөөе гэх саналыг эелдгээр надад тавьсан юм"

"Наадхыг чинь болзоо гэдэг юм, мэдэв үү?"

-

"Чи бараг хоёр сар түүнтэй тааралдаад, гэртээ хүргүүлж бараг сургуульдаа хүргүүлэх нь холгүй байгаа юм байж юунд нь сандардаг юм"

"Анхных болохоор, Мисо!" гээд түүний Жонгүг л дууддаг хочоор нь дуудтал нэрээ харамлаад байгаа бололтой хошуугаа унжуулна.

Гэрийн гадаа Тэхён ирчихсэн хүлээгээд байдаг, би энд гарч чадахгүй хөл хөдлөхгүй зогсоод байдаг. Тэнгэр цэлмэг, салхи үгүй, сайхан дулаахан л байх юм, юу нь таарч өгөхгүй болоод?

Арай гэж хөлөө зөөж гараад хэлснээр нь гүнзгий амьсгал аван түүний өөдөөс очвол Тэхён "Өө! Арым аа!" гээд хурдан хурдан алхаад урд минь хүрээд ирэв.

Гэнэтийн бодол! Тэр одоог хүртэл миний тоглоомыг буцааж өгөөгүй. Тэр хэлэхдээ орныхоо дэргэд тавиад унтдаг гэсэн? Түүний үнэр миний тоглоомонд шингэсэн болов уу? За тэр ч яахав, одоо цагтаа л анхааръя!

"Удаан хүлээсэн үү?"

"Чамайг бол үхтлээ хүлээсэн ч яахав" гэж хэлээд л миний зүрхийг эхнээсээ ажиллагаагүй болгоод эхэлж байгаа юм даа... Хөөрхий миний зүрх, хоёр сарын турш бараг л өдөр бүр энэ ахын хэлдэг үгсэнд нь уяраад догдлоод дахиж даах чадалгүй болж байх шиг байна даа...

OH MY V!✔️Where stories live. Discover now