8. Хавчаар.

1K 129 8
                                    

"Чи ёстой мангар охин! Би лав хэзээ ч ингэж удахгүй байсан, цаадах чинь хөөрхий чамайг гайхаж байгаа даа?"

"Ү-үгүй ээ! Би анх удаа үерхэж байна, сандралгүй яадаг юм?... Ер нь яг яах ёстой байдаг юм бэ?! Тусал л даа..."

Мисүгийн гэрт орон дээр нь хэвтчихээд дэрийг нь нүүрэндээ наасаар ингэж хэлэхэд "Ингээд л асуучихгүй дээ.. Худлаа мэдэн будилж тойруулсаар байгаад цаг алдчих юм? Хайран долоо хоног, цаад Тэхён чинь чамайг харахгүй яг үхэж байгаа даа.."

Үнэхээр ийм зүйл болчихсон юм аа, надаас найз охин болооч гээд асуудаг өдөр нь би зөвшөөрчхөөд яах учраа олохгүй 'Бие даалттай' гэж хэлээд шууд түрүүлээд харьчихсан. Тэгээд... Бид долоо хоног уулзалдаагүй, зурвасанд нь алгасалгүй хариулдаг ч би түүнийг ирэхээс нь хэдэн цагийн өмнө гэрээсээ гараад, хичээл тарсны дараа Мисүгийнд очдог болсон, мэдээж гэртээ очно л доо...

Багаасаа л би хүнтэй зохицож, учраа эвлэгхэн олж чаддаггүй хүүхэд, байсан одоо ч хэвээрээ.. Анзаардаг бол одоог хүртэл Жонгүгтэй алалцдаг бас л хэвээрээ. Ялангуяа эрэгтэй хүнтэй ойлголцохыг би биелэшгүй даалгавар л гэж боддог байхад үерхэнэ гэдэг чинь.....

"Ингэдэг юм, навчаа дэлгээд сайн сонсож бай, усан оргилуур минь"

"Авцалдаагүй зүйрлэл байна"

"Сонсох юм уу, үгүй юм уу? Ер нь бол...."

-

[------------------------->
"Очсон юм уу? Очиж байна уу? Нөгөөх чинь байна уу?"

"Би бараг л ирчихсэн гэхдээ түүнийг олж харахгүй байна.."

"Удахгүй ирэх байх, арван минут хүлээгээд ирэхгүй байвал гэртээ хариарай"

"Ойлголоо доо.. Жонгүгт л анхаарлаа хандуул. Тэхён чинь миний найз залуу"

"ХҮҮЕ!!! ЧИ САЯ ҮНЭХЭЭР---"

"Баяртай~"
<----------------------------]

Тэгэхээр би маргааш нь түүнийг уулзъя гэж хэлэхэд нь шууд л зөвшөөрчихсөн. Амралтын өдөртэй ч таараад, Тэхён ч яг тэр өдөр асуусан болохоор өдрийн цагаар уулзахаар болсон, бараг л болзоо гэх үү дээ..

Удаан уулзаагүй(долоон хоног л доо) болохоор аль байдгаараа урмыг нь хугалчихгүй гэсэндээ хамгийн хөөрхнөөрөө харагдахын тулд их хичээсэн ч би өөртөө сэтгэл хангалуун бус байлаа.

OH MY V!✔️Wo Geschichten leben. Entdecke jetzt