9. Гүзээлгэнэхэн.

1.1K 126 33
                                    

~•~•~•~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~•~•~•~

"Яасан эрт ирээ вэ?"

"Та гуай надаас бултах гээд өөрөө гэрээсээ эрт гарчихсан байх юм? Гадарлаад би үүрээр хүрээд ирлээ шд"

Би өглөө их эрт гарч ирсэн юм л даа, гэтэл баригдчихлаа.

Сарын хугацаа өнгөрчээ, тэр намайг миний гүзээлзгэнэ гэж дууддаг болоод.. Бас амралт эхлэх гэж байна, эцэст нь би өглөө болгон хүчилж босох шаардлагагүй болж байна. Гэхдээ үерхэж эхэлснээс хойш өглөө босох надад хэцүү санагдахаа байсан.

Саяны гурван өдөр тэр хэтэрхий завгүй байгаа гэхээр нь би ганцаараа сургуульдаа ирж, ганцаараа сургуулиасаа хариад байсан юм.

Харин нэг анзаарсан зүйл гэвэл байнга хүргүүлээд байхаар үнэхээр л муу зан сураад байх шиг санагдсан, үгүй гэж үү?

"Би үнэхээр үнэхээр үнэхээр завгүй байсан болохоор чамтай байж чадаагүй, алдсан цаг ч их.." гэж хэлээд миний гарнаас төвөгшөөлгүй атгаад авлаа. Дасчихжээ би, гэхдээ нэг ч удаа түүний гарнаас түрүүлж хөтөлж байгаагүй, санаа зовоод байдаг болохоор. Тэгсэн хэрнээ би Тэхёноор хөтлүүлэх туйлын дуртай..

"Эрт байгаа юм чинь удаан алхъя. Надад ярих зүйлс их байна"

-

"Одоо болно оо, бүр санаа зовчихлоо!"

"Болоогүй байна ш дээ? Тэгээд би номын сан руугаа гүйж байсан чинь бүх хүмүүс миний Арым шиг болж харагдаад би чинь бараг жинхэнийг нь л харахгүй бол сэтгэл гутралд орохоо шахаж байгаа юм чинь!"

Түрүүнээс хойш ярьсан ганц зүйл нь юу гээч? Гурван хоногийн турш яаж намайг бодсон талаараа л ярьсан. Нийт ярьж байгаа юмных нь ерэн есөн хувь нь би гээд бод доо?

Арым Арым Арым Арым Арым....
Сүүлдээ миний нэрийг хэлж буй түүний хоолойнд дасаад өөр хүний амнаас өөрийн нэрийг сонсоход цочин түгшиж, бүр балмагдан бишүүрхэхээр болчихсон байж магадгүй.

OH MY V!✔️Where stories live. Discover now