11. Манай гэр.

960 132 14
                                    

"Хэрвээ энэ танай нагац эгчийн гэр юм бол тэр манай гэр. Хамгийн эхний хаалга"

Би заасан зүг рүү нь харсан ч тэр тоглоод, даажигнаад байгаа санагдсанд "Итгэх шахлаа" гээд бамбаруушаа тэвэрсэн чигтээ инээв. Гэтэл тэр огт дагаж инээсэнгүй.

Үнэндээ би хувь тавиланд итгэдэггүй л дээ, тийм болохоор...

"Очоод шалгаад үзэхгүй юу даа" гэхэд нь би үнэхээр нь тэр надаар тоглоод байгаа юм байна гэж бодсон. Өмнө нь яг ингэж байгаад надаар хаалга тогшуулсан байхгүй юу, тэгээд би итгээд хаалгыг нь тогшсон чинь гэрийн эзэн нь гэдсээ маажиж гарч ирээд намайг загначихсан юм. Дахиж хууртахгүй.

"Хэрвээ эндээс хүн гарч ирэхгүй, үнэхээр өөрийн чинь гэр байх юм бол-" гээд үгээ дуусгаж чадаагүй байтал Тэхён "Үнсэлт! Хацран дээр!" гэхээр нь 'угаасаа худлаа' гэж бодоод зөвшөөрсөн юм.

Би итгэл төгс заасан хаалга руу нь очсоныг яана? Эхлээд тогшиж үзлээ, байдаггүй ээ. Хонх дарж үзлээ, бас л алга. Би чинь бүр гэнэт сандраад л, өнөөх Тэхён чинь хээв нэг бараг тоох ч үгүй, төв царай гаргасан хэвээр. Гэтэл Тэхён халааснаасаа түлхүүр гаргаж ирээд онгойлгосноо "Манай гэр.. Би ганцаараа амьдардаг юм. О-орж үзэх үү?"

Яах вэ? Мисү! Чи хаана байна аа? Надад зөвлөгөө хайрлаач!? Яг энэ үед миний утас дуугарснаар азтай ч гэх үү, сайхан мөч балласан азгүй ч гэх үү тохиолдол болж утасны цаанаас Минжүн эгчийн "Чи чинь хааччихав аа? Цахилгаан шатанд гацчихаагүй биз дээ?" гэх нь дуулдаж сандарсандаа би 'Дараа нь уулзъя' гэчхээд эгчийн гэр лүү гүйгээд орчихсон юм.

"Хүүе, Арым" гээд л Минжүн эгч тэвэрч нэг үзээд, үнсэж нэг үзээд, хацрыг минь ч чимхэж үзлээ. "Том болчихжээ чи!"

"Хоёр жил хүлээсэн өсөлт хоёр долоо хоногт ирнэ гэж байхгүй ээ" гээд инээхэд Минжүн эгч эвлэгхэн намайг дагуулан оров. Тэр ерөнхийдөө завгүй хүн учраас би санаа зовоод "Төвөг удаж байгаад уучлаарай.. Ээж танд хэлсэн үү? Өнөөдөртөө энд хононо гэж"

"Өө, хэлсээн хэлсэн. Харин төвөг удах зүйл биш ээ, харин ч ханьтай гэр дүүрээд явчихлаа" гээд аягатай цайгаа ууж байснаа гэнэт юм санаад яг л өсвөр насны охин шиг босон гүйж "Би чамайг ирнэ гээд авчхаад хадгалж байсан унтлаганы хувцсаа гаргаад ирсэн.. Хоёр сарын өмнө авсан ч өмсөхгүй байсаар байгаад өмсье гэсэн ч одоо тийм бодол орж ирэхээ байсан"

Тортой зүйл дотроос нь шошготойгоо шинэ унтлаганы хувцас гарч ирэх бөгөөд надад таалагдаж байв. Цэнхэр цагаан судалтай, нүүртэй зүрхнүүд олонтой, тийм хөөрхөн хувцас байсан.

OH MY V!✔️Donde viven las historias. Descúbrelo ahora