•••••"Хөөе, би энэ шүхрийг нь хаячих уу?"
"Хүүе, яах гэж байгаа юм? Хүлээ л дээ, цаад хүнийгээ.. Мартчихсан ч юм билүү? Гэхдээ эзэн нь хэн юм бэ?"
"Хэлэхгүй ээ..." гэж хэлчхээд би толгойгоо маажин сэгсийлгэж, нэг хөлөө дэвсэн "Бороо 3 хоног орсон. Гурав хоночихсон байхад өөрийнхөө шүхрийг авахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм?"
Мисү намайг харснаа шоолж инээгээд үсийг минь янзлангаа "Тайван бай жижигхэн ээ, асуудал биш юмыг л асуудал болгох гээд байх юм. Эсвэл уйдаад байгаа юм уу?" гэхэд би толгой сэгсэрнэ.
"Гэхдээ бодоод үз л дээ, өглөө болгон би хоёр шүхэр маллаж явж байна ш д. Ирж авах байх даа гээд хүлээдэг ч ирэхгүй болохоор гэрээс сургууль руу хэдэн тоосго зөөдөг ажилтай болчихсон юм шиг санагдаад байна"
Мисү толгой сэгсрээд "Залхуу гэдэг нь" гэснээ шатаар доош түргэхэн буугаад намайг хаяад явчхав. Яасан болоод- Өө, Жонгүг ирж байсан юм байна. Тэгвэл ингэх нь ч аргагүй л дээ.
Түүний араас дагангаа үглэсээр тэдэн дээр очоод "За! Тарчихсан юм чинь хаачих уу?" гэхэд Мисүгээс урьтаж Жонгүг ам нээн "Бид хоёр болзох гэж байгаа л даа. Тэгэхээр чи..."
"Хөөе? Тэгээд намайг өөрийгөө болго гэж байгаа юм уу?"
"Яг ч тийм биш л дээ... Зүгээр бид хоёр ганцхан өдөр хоёулхнаа-" гэхэд нь би алгаа ташаад хорон инээмсэглэн "Гайхалтай! Тэгвэл та хоёр үнсэлцэх нь ээ?"
"Арым аа!" гэсээр Мисү над руу дайрах бол Жонгүг нууцаар над руу нүдээрээ дохилзон, гараараа ОK үүсгэх аж.
"..тийм биз дээ? Хэл л дээ, Жонгүг аа!" Мисү баахан юм ярьж байснаа гэнэт ингэсэнд Жонгүг ч, би ч цочиж орхив. Харин Жонгүг бантсандаа ээрч, түгдэчсээр "Ө-өө, тийм ээ.. Тийм, зөв шүү, тийм"
Сургуулийн орчинд олон сурагчид бөөгнөрч, нэг нэгээрээ цөөрч байхын зэрэгцээ би ч гэртээ харихаар явахдаа тэднийг ингэж хэлээд болзоонд нь үдсэн юм.
BINABASA MO ANG
OH MY V!✔️
FanfictionЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14