*ДРРР, ДРРР, ДРРР*
Утас маань сэрүүлэгнээс түрүүлж хангинахад угийн эрт босох гэж үйлээ үздэг би орны хажууд байдаг ширээн дээгүүрээ гараа гүйлгэнэ. Бугуйл хавьцаа утасны дэлгэц нь мэдрэгдэж яг авах гэж байтал 'нойрмог гарнаас' минь болоод газар уначихсанд дуртай дургүй нэг юм орноосоо өндийнө.
'Чөтгөр гэж! Хагарчхаагүй л байгаасай' гэж дотроо бодоод арай орноосор өндийж утсаа аваад "Байна уу?" гэсэнд цаанаас нь танил, үгүй бүр маш сайн мэдэх хоолой "ЧИ БОСООЧ!! Яагаад ийм унтамхай юм?"
Эвшээж байхдаа нүдээ нухлан "Сайн нойртой хүн сайн амжилттай явдаг юм, за юу?"
"Битгий зохиогоод бай л даа, тэр яахав.. Багш бүгдийг нь эрт ирээрэй гэж хэлснийг санаж байна уу?"
Би санаа алдаж дараа нь нэг эвшээгээд орноосоо босонгоо "Худлаа ярьж байгааг чинь мэдээд байна аа. Тийм болохоор ямар ч байсан одоохон бослоо, одоохон" гээд утсаа таслахад түүний "Заа, хурдлаарай" гэж байгаа нь бүдэгхэн сонсогдчихоод л энэ дуудлага шууд дууссан юм.
Өөрийгөө сэргээх аятайхан арга олохгүй л бол сургууль хүртлээ хагас унтаа явахаар хүн. Нэг удаа буудал алгасаад сургуулиасаа хоцорсон гээд л бод. Гэхдээ ийм унтамхай юм байж яаж хамаг юмаа амжуулаад байдаг юм бэ гэж их асуудаг, гэхдээ үнэн шүү.. Сайн нойртой хүн сайн амжилттай явдаг юм. (Хөөх, би энэ үгийнхээ патентыг авах хэрэгтэй байх)
-
"Ээж, намайг сэрээхгүй яасан юм?"
Хувцсаа өмсчихсөн цүнхээ үүрээд гарахад бүрэн бэлэн болсон би ингэж хэлэх бол аягаа тачигнуулан угаах ээж над руу харснаа "Намайг дуудахад чи сэрдэг билүү? Сэрж байсан билүү? Мм?""За за, намайг төрснөөс хойшхи бүхий л хугацаанд тийм зүйл болж байгаагүй болог.. Ингэхэд аав хааччихсан юм?"
"Мэдээгүй юм уу? Чи ч унтаж байсан хүн юугаа мэдэх вэ дээ. Чухал хуралтай гээд байсан, том дарга нар нь очих юм байх. Өглөө бараг гэр нураангаа алдаад л гарсан шүү дээ"
Би мөрөө хавчаад талх амандаа зууж "Охин нь явлаа, найз маань хүлээж байгаа" гээд гутлаа өмсөөд гараа даллан гарахдаа ямартай ч би ээжийг "Найз байсан байх нь ээ? Найз хөвгүүнтэй л болчихсон юм байх гэж бодлоо, ийм эрт сэрж байгааг бодоход" гэхийг нь сонсож амжсан юм. Үгүй.. Шалгалт дуусаагүй байхад юун үерхэл? Тийм биз дээ?
Хурдан хурдан алхсаар би яаравчилна, үгүй бол Мисүгээр өхөөрдүүлэх зэмлүүлэх хоёрын голоор хацраа чимхүүлнэ. Тэгж л болохгүй, өвдөөд байдаг юм.
ESTÁS LEYENDO
OH MY V!✔️
FanficЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14