12. Хөөрхөнтөх урлаг.

962 128 38
                                    

"Итгэж байна уу?"

"Итгэж байна аа.. Тэгэхээр ингээд миний номын найз номын шар хуудсыг миний нүдэн дээр үнсээд байхааргүй л боллоо"

"Би хэзээ тэгж их үнсээд байдаг байсан юм?" гэхэд Мисү нүдээ бүлтийлгэн утсаа халааснаасаа гаргаж ирэнгээ "Надад нэлээн олон зураг бий шүү" гээд надад харуулахаар завдахад нь би бушуу болиулж орхилоо.

Ичмээр юм!

"Анхны үнсэлт ямар байсан бэ?" Мисүгийн сонирхож байгаа нь илт, би мэдэрсэн мэдрэмжээ ил гаргаад хэлээд байдаггүй л дээ..

"Миний юу?"

"Тэгээд минийх байх уу?"

Би дуугаа хурааж хэсэг бодож байснаа хуруугаараа оролдоод "Нэг тийм.. Хэтэрхий нандин гэмээр ч юм шиг. Романтик орчинд бол байгаагүй ээ, түүний гэрт хоёул хоёулаа унтлаганыхаа хослолтой их тухтай орчинд байсан болоод ч тэр үү дулаахан санагдсан. Түүнийг миний уруулан дээр байна гэдгийг мэдрэхээр зүрх зогсчихдог юм байна лээ шд.. Ямар нэгэн нил ягаан өнгөтэй зөөлөн гүйдэл гүйгээд ч байгаа юм шиг, биеийн бараг бүх хэсэг тэр чигтээ тэр үнсэлтэнд уусаад уярчихсан байсан.
Нүдээ боочихсон байсан болохоор би мэдээж юм хараагүй.. Хүн яагаад үнсэлцэхдээ нүдээ аньдгийг ойлгосон. Тэд илүүг мэдрэх гэж л тэгдэг юм билээ"

Мисү хацраа тулаад миний яриаг сонссоноо инээмсэглэн санаа алдаж "Нээрээ л ингэж мэдрэгддэг байсан шүү.. Гэхдээ чамд амлая, наад мэдрэмж чинь хэзээ ч хуучрахгүй"


-


"Бид үнэндээ ойрд байнга болзоонд гараад байна.."

"Наадах чинь үнэндээ жаргал шүү. Гэхдээ Жонгүг бид хоёр гадуур болзохоо байгаад гэрийн болзоо их хийдэг болчихсон, хамт тоглоод, хамт унтаад л"

Гэрийн болзоо? Тэднийг хоорондоо яг эхнэр нөхөр хоёр шиг гэж мэднэ л дээ, гэхдээ гэрийн болзоо хийдэг гэж мэдээгүй юм байна. "Хамт унтаад аа?"

"Буруугаар ойлгуулах гэсэнгүй, зүгээр л тэврэлдэж унтдаг. Ээж аав тоодоггүй юм аа, бараг л тэдний нүдэнд бид хамт байвал би биш Жонгүг хүүхэд нь болж харагдаад байдаг юм чинь"

"Төлөвлөчихсөн гэлүү?"

"Тийм ээ, яг үнэндээ Жонгүг бид хоёр нас бага болохоор хэрэггүй гэсэн ч эрт байвал зүгээр гээд бидний эцэг эх түрүүлээд шийдчихсэн"

Тэдний гэр бүл аль хэдийн Жонгүг Мисү хоёрын гэрлэлтийг төлөвлөчихсөн гээд бод доо? Атаархсан юм биш би зүгээр л баярлаж байна, тэд яг л эвлүүлдэг тоглоом шиг нэгэндээ таардаг болохоор би өмнөөс нь үхэх гэж байгаа юм шиг догдолдог.

OH MY V!✔️Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ