"Чи үнэхээр-"
"ТИЙМ ЭЭ, ТИЙМ! Хэд хэлүүлэх гэсэн юм бэ?" хэмээн чангахан дуугарахад ангийнхан тэр чигээрээ нааш харна.
Мисү толгойгоо маажин над руу хуруугаараа заагаад "Наадах чинь зүүдэнд л гарч ирэхээр явдал. Яаж ч бодсон чам шиг хүн..."
"Би ямар гэж?"
"Номынхоо дүртэй гэрлэнэ гэж мөрөөддөг, бодит хүнийг тоож ч хардаггүй найз маань найз залуутай болоод зогсохгүй өөрөө түрүүлж хацар дээр нь үнссэн байх нь ээ? Тэгээд өнөөдөр уулзаагүй юм уу?"
Би духаа алгадаад санаа алдан нүүрээ гараараа таглаж "Чи намайг нойрондоо ямар харамч гэдгийг мэднэ тийм ээ?" гэхэд Мисү чимээгүй л толгой дохих бөгөөд над руу хачин харцаар ширтэхэд нь "Би Тэхёноос болж унтаж ч чадахаа байсан, чи намайг өглөө хэдэд ирсэн гэж бодож байна?"
"Сонсмооргүй байна аа! Өмнөөс чинь миний нойр хүрнэ" гээд бид ярилцаж байтал ангийн хөвгүүн хүрч ирээд "Арым аа! Шалтгалттай гэсэн, анги даяараа чамд найдаж байгаа ш дээ?" гэчхээд яваад өгөв.
Дажгүй сайн сурдаг болохоор ч тэр үү, хүн болгон хичээлийн дүн болон шалгалтан дээрээ надад найдаж, намайг хардаг. Ингэх нь хичнээн дарамттай байдаг гэж санана? Би бүхэл бүтэн ангийн хорь гучин хүүхдийн найдлагыг тээгээд явж байна гээд бод доо?
Хэрэв би алдвал яах вэ? Надаас болоод тэдний оноо, дүн, яг яах вэ?
Туслахгүй өнгөрч чаддаггүй зангаас болоод нуруун дээрээ өөрөө ч дийлэхээргүй ачаа үүрч байна гээч. Үнэхээр нөгөө хүнээ сэвтээчих гээд байгаа юм шиг, тийм эвгүй санагддаг. Тэгээд л янз бүрийн зүйлс асуувал эргэлзсээр байгаад зөвшөөрчихдөг. Гэтэл Мисү шууд л өөрийн үзэл санаагаа илэн далангүйгээр хэлж, төвөгшөөлгүй үгүй гэдгийг хэлж чаддаг хүн.
Яаж тэгээд байдгийг ойлгодоггүй л дээ, гэхдээ зүгээр.
-
Хичээл тараад хэсэг хүүхдүүд өөрсдийн бие даалтыг багшдаа хураалгахаар хонгилоор алхаж байхад Жонгүг чихэнд ойртон "Мисүгийн төрсөн өдөр ойртож байгаа болохоор би эртнээс бэлдэж байгаа, хэнд ч хэлж болохгүй шүү"
Тэр үнэхээр л догдолсон харагдах бөгөөд нүдэнд нь оч цацарч, инээмсэглэл нь дэлхийг дүүргэнэ. "Надад хэлэх шаардлага бий билүү?"
"Хүнд хэлэхгүй бол хэл загатнаад байсан юм аа, одоо болчихлоо"
Мэдэхгүй ээ, Жонгүгийн Мисүг харах харц надад Тэхёны ч харцыг санагдуулдаг. Яг өөд өөдөөсөө хараад суухаар хэн хэн нь хичээл биш ширтэлцэх тоглоом болгочихдог, урдах номондоо төвлөрөх гэхээр бие биенийхээ инээмсэглэл рүү төвлөрчихдөг.
ESTÁS LEYENDO
OH MY V!✔️
FanficЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14