Гэрийн минь хажууханд байх жижигхэн хэр нь хээнцэр кафен дэргэдүүр өдөр болгон цүнхээ тэврээд алхдаг би тэр өдөртөө ихдээ л гурван удаа нэг л залууг дандаа хардаг байв.
Цонхныхоо дэргэд суучхаад нүдний шилээ янзлан камерын зураг эсвэл бичлэгээ үзэж суудаг түүнийг үргэлж л яг энэ төрхөөр нь өглөө оройдоо би үзнэ.
Цагийг нь тааруулж явж очоод түүнтэй таараад байдаг ч юм биш, зүгээр л сургуульдаа явдаг цаг сургуулиасаа ирдэг цагтай л төгс тохирчхоод байдаг гээч.
Өдөр бүр өөр хувцас өмсөөд яг л нэг газраа суучихдаг, нэг л камераа бариад ширтчихдэг түүнийг олж харах бүртээ би тэр хүнийг нь бус тэрхүү камерны ид шидийг үзэхийг л ихэд хүсдэг байсан юм.
-
"Арым аа, дүн гарчихсан гэсэн! Чамаас би хуулсан шүү. Би муу авчихсан байвал чи ч муу авсан гэсэн үг"
"Юу гэсэн үг юм? Намайг хуулуулахгүй байна гээд чи өөрөө хийгээ биз дээ?"
Энэ улирлын эцсийн биш ч ямар нэгэн шалгалтын дүн хэдийнээ гарчихжээ, магад цаана нь гурав аль эсвэл хоёр л хичээлийн дүн үлдсэн байлгүй.
Анги тэр чигээрээ дүн гарсан сургаар номоо дэвтрээ эргүүлж байхад зарим нь дүнтэйгээ эвлэрчихсэн хөгжим сонсонгоо сандлаа налан зүүрмэглэх аж.
Юу ч бодолгүй ширээн дээрээ сууж нүдээ нухлан дэвтэр номоо гаргасан би өнөөдөр яагаад ч юм шалгалтан дээрээ уначихсан мэт санагдана.
Хуруугаараа бодож, үсээ сэлгийлгэн байж шөнөжин суусан хичээлээр шалгалт авсан учраас бүр хэтэрхий өөртөө итгэлтэйгээр хийж билээ. Багш ангид орж ирэх бөгөөд өндөр өсгийт нь тог тог хийж "Өглөөний мэнд, дүн гарсан байгаа.. Тэгэхээр сүүлийн цаг дээр дүнг чинь гялс тараачих болохоор одоо хичээлдээ орцгооё доо"
-----
"Өө новш гэж!"
Хоёр суудлын ард суух Мисү ийн хэлэх бол ойр хавьд байсан хүүхдүүд цочин түүн рүү харах аж. Би ч санаа алдаад "Уначхаж уу?" гэхэд цаасаа нэлээн удаан ширтэж байгаад инээмсэглэн "Юуны чинь унах. Б-бүр бодсоноос минь ч их юм, "
"Чи л сайн буудаж дээ"
"Үгүй ээ, би таагаагүй ихэнхийг нь өөрөө хийсэн юм шүү"
Урагш ширээ рүүгээ хараад өөрийн цаасаа барин өөрийн эргэлзээндээ ороогдож шүлсээ хальт залгичихаад цаасаа удаанаар нээтэл...
CZYTASZ
OH MY V!✔️
FanfictionЁООЁ, МИНИЙ ДУХ!!!" "Өө.. Уучлаарай чамайг анзаарсангүй, сурагч аа. Би шууд л гараад ирсэн юм, тэгтэл чи цохигдчихлоо.." ~*~*~*~*~*~*~ Started: 2021.2.14 Finished: 2021.4.14