'04'

547 60 7
                                    

Ууг нь өнөө оройг хөгжилтэй өнгөрнө байх гэж бодсон юм. Гэхдээ бүх зүйл үнэхээр уйтгартай байна. Сүбин найзынхаа эсвэл хичээлийнхээ талаар л ярьсан гэхэд буруудахгүй байх. Түүний хичээлдээ хэр сайн байх, найзтайгаа яаж хөгжилтэй зүйлс хийсэн нь надад хамаагүй шүү дээ. Гэвч үүнээс дор зүйл болсон гээд бод доо.

Юу болсон бэ? гэвэл хоолны газраас гаран машиндаа суух гэтэл би түлхүүрээ хайгаад олоогүй. Харин Сүбин дугуйгаа сургуулийн урд үлдээчихсэн. Учрыг нь олж өгөх байгууллагад хандсан ч, бичиг баримт дотор нь байгаа болохоор бидэнд итгээгүй. Тэгээд л алхахаас өөр сонголт үлдээгүй юмдаа. Би Сүбинийг шууд гэрлүүгээ харих байх гэж санасан ч, тийм зүйл болсонгүй.

"Пак эмчээ, би танийг хүргээд өгье. Та ганцаараа явбал аюултай байх." Тэр хөөрхөн инээмсэглэлээ гаргасаар яг ингэж хэлсэн.

"Чамд хийх хичээл их байгаа л байлгүй дээ. Тэгэхээр хэрэггүй ээ." Би хүргүүлэх гэж байгаадаа үнэхээр их баярласан. Гэхдээ эмэгтэй хүн шууд сэтгэл хөдлөлөө ил гаргаж болохгүй биз дээ. Ялангуяа өөрөөсөө доод үеийн хүүхдэд бүр ч болохгүй.

"Та өөрийгөө хардаа. Маш нимгэн хувцас өмсчихсөн. Бас нэмээд та их хөөрхөн болохоор муу хүмүүс гараад ирж юуны магад. Хоол авч өгсөн гээд хүргээд өгчихье." Сүбин миний гар цүнхийг гартаа аван урд гаран алхална. Намайг хөөрхөн гэсэн үү? Санаа тавьж байгаа нь энэ үү??? Тийм бол таалагдаж байна.

Энэ хүүхэд ч нилээн өндөр юм гээч. Би хажууд нь дөнгөж цээжээр нь л татаж байна. Ядаж байхад яасан ч хурдан явдаг юм. Урт хөлтэй болохоор юм болов уу? Сүбиний өндрийг гайхахаас илүүтэй, мэдрэмжгүйг нь гайхан явна. Учир нь хоолны газарт өрнөж байсан залхмаар яриа эргээд ирчихсэн. Түүнд хэцүү байгаагаа мэдэгдүүлэхгүйг хичээн явсаар хэдийн хороололд маань ойртчихжээ.
Сүбиний гайхаж байгааг ээ. Аргагүй биз. Дадлагын оюутан өндөр өртөгтэй хороололд амьдардаг гэхээр хэн ч ихэндээ гайхах нь тодорхой.

"Янзтай, та энд амьдардаг хэрэг үү? Та баян айлын охин юм уу?"
Тэрээр эргэн тойрноо харцаа гүйлгэн хараад уулга алдана. Нүд нь бүлтийж, дуу нь чангарч ирээд л.

"Миний энд амьдардаг нь бол үнэн. Харин эцэг эх маань бол хэдийнээ байхгүй болчихсон хүмүүс."

"Өө, уучлаарай. Гэхдээ та яаж энд?" Гараараа амаа халхлан надруу өнөөх том нүдээрээ ширтэн зогсоно. Үнэхээр сонирхож байгаа хэрэг үү? Гэхдээ чамд мэдэгдэж болохгүй нь.

"Би энд амьдардаг гэж хэлсэн шүү дээ. Одоо харин орлоо. Чи хурдхан хариарай. Аа тийм энэ миний дугаар. Чи гэртээ ороод зурвас бичээрэй." Цаасан дээр дугаараа бичиж өгөөд, хамарнаас нь чимхэж орхив
Зүгээр л, анхаарлыг нь өөр зүйлд хандуулах гэж оролдсон юм.

"Би ууг нь жоохон хүүхэд биш юмсан." Хараад байгаарай. Дахиад л уруул нь урагш цорвойж байна. Энэ чинь л чамайг жоохон хүүхэд шиг гэдгийг чинь батлаад байна.

"Чи надад бол миний бяцхан жаал. Тиймээс жаал минь, заавал зурвас бичээрэй." Түүнрүү инээмсэглэн, нүдээ эрмэн хэлэв.

"Та яг намайг өмчлөөд байгаа юм шиг л мэдрэгдэж байна. Гэхдээ би бичнээ. Баяртай, Пак эмчээ." Тэр миний өгсөн цаасыг хүрэмнийхээ халаасанд хийгээд гараа даллан, яваад өгөв. Би ч Сүбиний араас хэсэг ширтэн зогсоод гэртээ орохоор хорооллын том хаалгандаа кодоо хийлээ.

Үнэхээр их ядарч байснаа гэртээ орох мөчдөө л ойлгох гэж. Би яг одоо маш ихээр шүршүүрийг үзэн ядаж байна. Хүн ер нь хиртдэггүй байсан бол дээр байхгүй юу? Гэрээс гардаггүй байсан үеэ санаж байна. Ядаж л гурав хоноод нэг удаа шүршүүрт ордог байсан юм. Хэсэгтээ буйдан дээр юмсыг бодон хэвтсээр хувцасаа солихоор дээш өндийлөө. Хөл өвдөж байна. Шүршүүр дор зогсохдоо өвдөж байсан газрууддаа чадахаараа л иллэг хийлээ. Маргааш ер нь худлаа шалтаг олж, чөлөө авдаг хэрэг ээ.

Нүүрэндээ хэрэгтэй үгүйг нь мэдэхгүй ч, тос түрхэн сууна. Миний арьс энэ хэдэн бүтээгдэхүүнээр дутагддаг л юм байхдаа. Тэгээд бас хөөрхий минь, царай алдчихгүй яваад байгаа юм аа. Сүүлийнх нь тосыг таглан тавьчихаад орондоо ортол нөгөө өрөөнд утсанд мэдэгдэл ирэх нь дуулдав. Хөнжлөө хэд хэд тийчээд цүнхнээсээ утсаа аваахаар очлоо. Явар новш нь...Өө, новш биш эгдүүтэй жаал минь байж.

010*********

-Ирээд зурвас бичихээ мартчихаж. Тэгээд таны хэлснийг санаад бичлээ. Бас оройн хоолонд баярлалаа.

-Болгоомжтой харьсан бол яахав дээ.

Чамайг харах ёстой болохоор ажлаа таслаж болохгүй юм байна. Тэгэхээр сэрүүлэг гээчийг нь эрт тааруулчихая. Маргааш уулзацгаая, эгдүүтэй жаалаа.

____________________________________

-Манай энэ Сэвон жаахан эвгүй шүү><

'Cutie Pie'Where stories live. Discover now