"Пак эмчээ, нөгөө...та дотор байна уу? Би дэлгүүрээс хэрэгтэй гэж бодсон зүйлээ аваад ирлээ. Би хаалганы хажууд үлдээчих болохоор аваарай. Бас би явчих болохоор санаа зовох хэрэггүй шүү!" Чимээгүй байдлыг эвдэж, хаалга гурвантаа тогшихтой зэрэгцэн, түүний хоолой сонсогдов.
"Баярлалаа, одоо чи хоолондоо ордоо. Дараа уулзацгаая." Аль болох энгийн бөгөөд тайвнаар хэлээд, гарах хүртэл нь хүлээн суулаа.
"Ойлголоо." Тэрээр ийн хэлээд гарч явахад, хаалгандаа багахан завсар гарган, жижиг тортой зүйлийг авав. Сүбин, хэрэглэлийг дотор нь байх зүйл гаднаасаа харагдахааргүй, хар өнгийн торонд хийчихсэн байлаа.
Энэ хүүхэд яаж худалдаж авсан юм болдоо. Сургууль руугаа орж ирэхдээ нуух гэж их л хичээсэн бололтой. Сэтгэлтэй юмаа, Сүбин аа.
Хонх дуугарах чимээ гарахад, эргэн тойрноо ажигласаар, угаалгын өрөөнөөс гарав. Сурагчид хичээлдээ орчихсон тул хажууд байх том толинд өмднийхөө ард талд хэр хэмжээний толбо байгааг харах гэж хичээнэ. Сул унжих үсээ нэг гартаа нийлүүлэн бариад, толины тусгалыг харахтай зэрэгцэн, Сүбиний дүрс үзэгдэв.
"Том биш ч, бусад хүнд харагдахаар толбо байна. Тийм болохоор би таньд дахиад хүрмээ зээлүүлэх хэрэгтэй бололтой." Гэнэт гарч ирсэнээс нь болж цочсондоо хариу ч хэлж чадахгүй зогсоно. Гэтэл Сүбин анхны уулзалтан дээрх шигээ бэлхүүсээр гараа оруулан, урд талд хүрэмнийхээ ханцуйг зангидаж өгөв.
"Таны нуруу чилж, өвдөлт өгөөд байвал энэ эмийг уугаарай. Эмийн сангийн эгчээс асууж байгаад авсан болохоор зүгээр байх аа. Аа тийм, бас энэ..." Сүбин халааснаасаа эм гаргаж ирснээ гэнэт л цүнхээ уудлаад эхлэв.
"Усны сав. Манай эгч байнга жин тавиад хэвтэж байдаг юм. Бодвол хэрэгтэй болоод л тэгдэг байх." Дунд хэмжээтэй усны сав гарт бариулаад, өөдөөс инээмсэглэн зогсох дэндүү халамжтай хөвгүүн.
"Чи ёстой хөөрхөн юмаа. Би ийм зүйлсийг мэдэлгүй яахав дээ." Эгдүү хүрэн тэрний үсийг илж өгөнгөө, өхөөрдөн хэллээ. Миний үйлдэлд ичсэндээ, доош хараад, улайгаад байгаа хэрэг үү?
"Ингэхэд чи яагаад цүнхээ үүрчихсэн байгаа юм?" Гэнэт л хичээлийн цаг дуусаагүйг санан, хуруугаараа үүргэвч рүү нь заан асуулаа.
"Би тасалчихсан. Таныг хүргэж өгөх хэрэгтэй байх гэж бодоод."
"Тэгвэл би ч бас ажлаа таслах ёстой юм байна." Би шуудхан л түүнийг бөхийлгөн, хүзүүдсээр өрөөгөө зүглэв.
Дотогш ороход Сомин эмч байсангүй. Би ч шуудхан л өөрийн гэсэн юмнуудаа аван, гэтсээр гадагш гарлаа. Сүбин ч мөн адил жижүүр багшийнхаа нүдэнд өртөхгүйн тулд чадахаараа л нуугдан явна. Машиндаа суусны дараа амьсгаагаа гаргахад Сүбин инээмсэглэсэн чигтээ
"Анх удаа л хичээлээс зөвшөөрөлгүй явж үзлээ. Сүүлд нь багшид загнуулах ч гэсэн, та цуг байгаа болохоор харамсах юм алгаа."
"Үффф, энэ эгдүүтэй хүүхэд улам л хөөрхөн болоод байх юм аа." Машинаа асаан, хөдөлж эхлэхдээ түүнийг өхөөрдөхөд, тэрээр инээд алдана.
Биднийг гэрт ороход Сүбин намайг буйдан дээр суулган, юу ч хийлгэхгүй байлаа. Ууг нь би цустай хувцаснуудаа солих хэрэгтэй юмсан.
"Сүбин, би хувцасаа солих хэрэгтэй байна. Тэгээд юу ч хийхгүй хэвтэж байх болно." Хамрынх нь үзүүрийг чимхэн хэлээд дээш өндийв.
Цэвэрхэн хувцас өмсчихөөд буцан зочны өрөөнд очиход, Сүбин хэд хэдэн амттан авчирч өглөө. Мөн инээдмийн кино хүртэл эхлүүлчихсэн байсан гээч.
"Эмэгтэй хүмүүс энэ үедээ их эмзэг байдаг гэсэн. Тийм болохоор киногоо үзээд сайн инээгээд аваарай."
Ярьсан зүйлд нь анхаарах ч сөхөөгүй киногоо үзсээр, нуруу чилэх үед төвлөрч чадахгүй болж байлаа. Ойр ойрхон суух байрлалаа өөрчлөөд байсанд Сүбиний анхаарал над дээр тусан
"Таны нуруу чилээд байгаа юм уу? Тэгвэл...та энд хэвтэж бай. Би дараад өгье." Нухацтай царай гаргасаар намайг албадан доош харуулан хэвтүүлчихэв.
Нурууны доод хэсэгт түүний гар мэдрэгдэж, зөөлөн дарж эхэллээ. Эрхий хуруу нь өвчтэй хэсэг дээр тааран, ёолоход хүргэнэ. Үгүй, ер нь яахаараа ийм сайн мэдэж байдаг билээ.
"Хөөе, жаалаа чи яаж, ийм их юм мэдэж байгаа юм?" Дээш толгойгоо өндийлгөн асуухад, Сүбин хүзүүгээ илсээр
"Таныг хүлээж байхдаа интернэтээс уншаад бас эгчтэйгээ цуг байдаг болохоор л..." Улайсаар ярих түүний хацрыг шахан, хошууг нь цорвойлгоод
"Сайн байна, миний хөөрхөн Сүбин." Хэдий ярьсан зүйлд нь миний ч бас сэтгэл хөдөлж, улайхаар байсан ч...мэдэгдүүлж болохгүй биздээ.
____________________________________
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa