Сайхан нойрноос сэрээх сэрүүлэгний дуу, хүн бүрийн үзэн яддаг ядаргаатай чимээ. Гэхдээ өнөөдөр үүнийг үзэн ядахгүйгээр ажилдаа явж байна. Үүнд шалтгаан бий. Тэр бол зүгээр л 3-2 ангийн сурагч эгдүүтэй Чой Сүбин.
Түүний сул цагтай өдөр бол зөвхөн өнөөдөр. Тиймээс бидний оройн хоолоо хамтдаа идэх боломжит өдөр гэсэн үг. Сомин эмч илүү цаг нэмчихгүй л бол шүү дээ. Урд хэн явааг хараачээ.
"Сүбин аа~~"
"Пак эмчээ, та миний нэрийг чанга хэлэхгүй байж болохгүй юу?" Түүнийг ийн хэлэхэд л эргэн тойрноо харлаа. Өө бурхан минь. Энэ хүүхдүүд чинь яасан хэрэгт дуртай юм бэ? Би тийм байж боломгүй зүйл хийсэн юм уу?
"Яагаад ? Зүгээр л чамайг дуудсан явдал."
"Би сургуульдаа тийм ч сайн байр суурьтай биш. Яахав? Багш нарын дунд бол байж болох л юм. Гэхдээ та дахиж намайг олон дунд дуудахгүй бол би их баярлах байна." Ярьж байхдаа уруул нь урагш болж ирээд л. Хөөрхөн юмаа.
"Ойлголоо доо, золиг минь. Хичээлээ тараад өрөөнд хүрээд ирнэ биз. Тэгээд хамт хоолонд орцгооё." Хэтэрхий өхөөрдөм байсан тул гараа сунган, үсийг нь өрвийлгөнө. Гэвч Сүбин гарыг маань буулгачихлаа.
"Өөртөө хүргэх дургүй юм биздээ. Ямартай ч би чамайг өрөөндөө хүлээж байя. Хичээлээ сайн хийгээрэй." Гар цүнхэнд байсан жижиг савалгаатай жигнэмэгийг гарт нь атгуулчихаад өрөөгөө зүглэн алхалаа.
"Би ирлээ, Сомин эмчээ."
"Чи ажлын цаг эхлэхээс хагас цагын өмнө энд ирчихсэн байх ёстой. Залуу хүн байж дандаа цаг тулгаж ирэх юмаа." Дэндүү ёжилсон үгс. Уур хүрч байна. Залуу хүн байхаараа заавал эрт ирэх ёстой гэж хэн хэлсэн юм.
"Ойлголоо, маргаашнаас эрт ирж байхыг хичээе."
"Хичээх биш дадал болго. Одоо харин ажилдаа орсон чинь дээр байх. Дадлагажигч Пак!!!" Шулам шиг хүүхэн. Дадал болгох хэрэгтэй, гэнэ шүү! Би дуртайдаа энд чинь дадлага хийж байна гэж бодоо юу?
Дотроо байгаа зүйлсээ ил гаргаж чадахгүй тул дуугүй л ширээнийхээ ард суулаа. Энэ хүүхэнд хийх ажил байгаа хэрэг үү? Ахлах ангийн сурагчдийн шүдний болон, харааны хяналтын хуваариар дүүрсэн хөөрхий ширээ минь. Энэ янзаараа би оройн хоол идэж чадах юм уу?
Өдрийн цайны завсарлага болчихлоо. Тийм ээ, үүнийг чинь л хүлээж байсан юм. Сомин эмчийн хажуунаас хэдхэн минут ч болов холдох боломж.
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa