'13'

380 48 3
                                    

'Зургаан сар болсны ойн өдрийн мэнд! MOMMY♡'


Тэгэхээр бидний харилцаа эхлээд хэдийн хагас жилийг өнгөрөөчихөж. Энэ хугацаанд бид хоорондоо өмнөхөөсөө ч илүү дотно болоод амжсан. Гэхдээ өөрийн жинхэнэ ажлыг хараахан мэдэгдээгүй ч түүнд баригдах тохиолдол их өндөр болж байгаа. Учир нь Сүбинийг хичээл ихтэй, оройтсон үед нь бид манайд ирж хонодог болсон. Энэ нь миний хиймэл үсээ сольж зүүхэд төвөгтэй байсан тул жинхэнэ үсээ ил гаргачихсан. Түүнд их цочирдом байсан ч надад сайхан цохиж байгаа талаар удалгүй л ам хуурайгүй ярьсан гээд бод. Ямартай ч бидний дунд таагүй зүйл болохгүйгээс хойш нууцалж чадах хүртлээ нууцалсаар байх болно.

"Энэ хүүхдийг хараад байгаарай. Ийм зүйлс ямар заваараа бэлдчих вэ? Мундаг юмаа." Хөөрхөн гэгч нь ширээ засаж, зочны өрөөг чимэглэсэн түүнийг магтаад барахгүй нь. Үнэхээр ийм зүйл хүлээж байна гэж бодоогүй болохоор баяртай байнаа.

"Би Babyboy-доо шинэ утас бас чихэвч авсан. Чамайг тоглоом тоглож байхдаа утас чинь гацаад болохгүй байгаа талаар ярьж байхыг сонсчихсон юм. Харин чихэвч нь зүгээр л тоглоом тоглодог хүмүүс ийм томыг зүүчихсэн байдаг болохоор л гоё санагдаад авчихлаа." Цүнхэн дотроосоо цэвэрхэн боосон хайрцагтай зүйлсийг Сүбинд өгөхөд царай нь гэрэлтэж байсан ч удахгүй хошуу нь унжчихав.

"Та надад ийм том бэлэг өгч байгаа юм уу? Би бэлэгнээсээ иччихлээ. Ямартай ч би бидний зургаан сарын ойд их бэлдсэн ч таныг гүйцсэнгүй ээ." Гартаа жижиг гоёлын уут барьсан Сүбин шал ширтэнэ.

"Үгүй ээ, яалаа гэж дээ. Чи гэрийг минь их гоё болгосон байна. Бас энэ ширээн дээрх хоолнууд гээд л чи л их хичээсэн нь байхад яагаад бэлгэнд ач холбогдол өгөөд байгаа юм." Өнөөх уутыг нь нээн үзэхэд хилэн хөх өнгийн хайрцганд бугуйн цаг байлаа. Гартаа зүүж үзэхэд нарийн загвартай дээрээс хэд хэдэн шигтгэмэл нь үнэхээр хээнцэр харагдуулж байв.

"Тээр, бэлэг нь хүртэл маш өндөр оноо авахаар байхад урвайх хэрэггүй ээ. Алив тэвэрье." Гараа дэлгэн, адилхан хошуугаа унжуулсаар түүнийг дуудвал өөрийг нь шоолж байгааг мэдсэн юм шиг уруулаа жимийчихэв.

"Маш их таалагдаж байгаа болохоор гуниглахгүй за юу? Сайн тэврүүлчихээд хоолоо ид. Өлсөж байгаа биздээ." Тэвэрсэн чигтээ зөөлөн ухарсаар сандал дээр суун, пицца авч өгөхөд энгэрт наалдсан чигтээ идэж байснаа гэнэт л босоод ирэв.

"Би яг таны таван настай хүүхэд шиг санагдчихлаа. Өнөөдөр би биш та надад эрхлэх ёстой шдээ. Би тэврээд тэгээд та бүр их нялхарна шүү!" Гарнаас татсаар дээш босгоод намайг амархан гэгч нь өвөр дээрээ аван сууна. Энэ зөв байрлал нь байжээ. Сая түүнийг газар өвдөглүүлчихээд тэврээд л байсан байхад би ямар ч саадгүй энгэрт нь багтчихлаа.

Сүбин энэ өдөрт зориулан хуваарь гаргачихсан байсан тул тэрнийх нь дагуу бүх зүйлийг хийв. Хамт түүний дуртай тоглоомыг тоглож, адал явдалт киног нь ч үзсээр хоёулаа ядарчихсан болохоор Сүбиндээ наалдаад л унтчихсан. Энэ ч бас нэг төлөвлөгөөт зүйл нь болохоор хүчээр өөрөөсөө салгахгүй байснаа

"Би таныг хамгаалаад унтнаа. Тэгэхээр хөдлөхгүй хэвтэж болохгүй юу?" гэж хөмсгөө зангидан хэлсэн гээч. Тэр нь аймар биш харин ч инээдтэй байсан. Гэхдээ ууртай жаалынхаа үгэнд орохоос өөр арга алгадаа. Дулаахан бас булчинтай цээжинд нь наалдаад л байхаас.

Сомин эмчийн яаралтай дуудлага байгаагүй бол би тэр сайхан цээжнээс хөндийрөхгүй л байсан юм. Даанч ааштай авгайн хүйтэн аура утасны цаанаас ч мэдрэгдэж байсан болохоор аль хурднаараа л хувцаслан гэрээсээ гарлаа. Сайн ойлгоогүй ч том хэрэг бололтой байсан тул хүрмээ атгасаар гүйж байхад томхон гар мөрнөөс минь татан эргүүлээд тэр дороо л уруулыг минь шунаглаж гарав. Миний уруулд өөрийнхийгөө хүргэн, дураараа хазлан үнсэх нэгэн бол алаад нуухыг хүсдэг ч хүслээр болдоггүй нууц бодлын минь эзэн Ким Намжүүн байсан юм. Түүнээс салахыг оролдох явцдаа ард нь сулбагар зогсох Сүбин нүдэнд тусав. Тэр биднийг ялангуяа миний нүдрүү ширтсэн чигээрээ алхалсаар хажуугаар танихгүй юм шиг гараад явчихсан. Сүбиний нүдэнд нулимс хуран, урам нь хугарсан аятай л харагдсан тул бушуухан л араас нь очихын түүс болно. Намжүүний толгойруу чадахаараа л хүчтэй цүнхээрээ цохичихоод, зугтаасан чигтээ бяцхан жаалаа хайх ажилд анхаарлаа хандууллаа.

_________________________________________

'Cutie Pie'Where stories live. Discover now