'17'

514 63 10
                                    

Таазны ирмэг хэсгээр бүүдийх сүүмг
гэр хөх туяатай гэрэл, дууг нь хаасан ч дүрс нь үзэгдэх телевизийн урдаас харсан буйдан дээр Сүбин бид хоёр хамтдаа хэвтэнэ. Бэлхүүсээр минь тэврэн цээж дэрлэн хэвтэх тэрээр нүүрээ наан гүн амьсгалаад

"Өнөөдөр л юу ч ярихгүй, зүгээр л ингээд хэвтэцгээе, тэгэх үү?" хэмээн маш сул өгүүлэв. Үнэхээр яагаад ингээд байгааг нь мэдэхгүй ч түүний сэтгэл санаа тогтворгүй байна.

"Нүдээ аниад, гүнзгий амьсгал. Би зүгээр болохоор тайван унтсан ч болно. Гол нь муу юм бодохгүй, бодлоо чөлөөлөх ёстой шүү!" Хариу үл өгөх түүний амьсгал л сонсогдоно. Хэдий үнэхээр итгэж өөрийнх нь нууж буй зүйлийг нууц хэвээр үлдээх нь зохистой ч би чадахгүй нь. Яагаад зодоон хийснийг нь, ийм гундуухан байгааг нь ёстой ойлгохгүй юм. Ийм байхад яагаад Ёнжүн аар илүү гүн судлуулчихаж болохгүй гэж.

Олон зүйл бодсоор унтчихсан бололтой Сүбинийг дээрээс өндийн утсаар ярьж эхлэхэд л сэрэв. Тэрээр хөмсөг нь зангиран, хойш нална.

"Би тэвчээгүй. Тэгээд намайг буруутгах гээд байгаа юм уу? Та тэгвэл тийм л өөрийгөө сайн хамгаалдаг юм бол өнөөдөр яагаад чадаагүй юм? Угаасаа тэд нарын өөдөөс юу ч хийж чаддаггүй биздээ. Мэдэхгүй ээ,  хэлэх зүйл үнэндээ өөр алга. Би гэрт очихгүй." Ширүүн өнгөөр үргэлжлэх дуудлага ийн дуусахад дахин утас нь дуугарна.

"НАМАЙГ ТАЙВАН ОРХИ. ЗҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭГЭЭД ЗАЙЛААД ӨГӨӨЧДЭЭ....Уучлаарай." Сүбин чангаар хашгичан хараал хэлэхэд нь гайхсан ч тэрээр эгчээсээ шуудхан уучлалт гуйв. Гэвч оройтсон бололтой утас нь унтарч ээ. Тэр одоо утсаа чанга гэгч нь атгаж байна. Үнэхээр юу болсон юм бэ?

"Сүбин аа, тэврүүлэх үү? Эгч чинь чамд санаа нь зовсондоо л ингэж байгаа юм." Үси

"Манай эгч хуримынхаа өмнөх өдөр нөхрөө алдчихсан юм. Бүр миний төрсөн ах... төрсөн ах минь бэр эгч бид хоёрыг орхиод явчихсан. Яагаад? Бэр эгчийн зовж байгааг би харах дургүй." Сүбин мөрийг минь духаараа тулан цурхиран уйлна.

"Тэгээд бэр эгчдээ ийм сайн хэрэг үү? Ар гэр гэж байдаггүй юм уу?" Нурууг нь илэнгээ болгоомжлон асуухад Сүбин гараа дахин атгаад

"Бодлогогүйгээсээ болоод ах тэр хоёр бэр эгчийнхээс харьцаагаа тасалчихсан. Ах олон үүрэг хариуцлага дунд эгчийг ганцааранг нь үлдээчихээд амгалан гэгч нь явчихсан. Сая цагдаа дээр байсан хүмүүс бол ахын найзууд байгаа юм. Тэд бэлэвсэн хоцорсон эгчийг маань нүдэн дээр минь доромжлохыг харж тэвчээгүй. Би зодоон хийдэггүй ч өнөөдрийн явдалд уучлаарай. Та намайг муу хүүхэд гээд бодчихсон уу?" Дээш болж, хошуугаа унжуулан бүлтэлзэнэ. Өөрийнхөө буруу үйлдлийг ойлгон унжуулах хошууг нь шоб хийтэл нь үнсээд

"Яалаа гэж дээ. Харин ч зөв зүйл хийсэн байна. Одоо эгч рүүгээ залга. Уучлалт гуй. Чамд уурласан ч санаа нь зовоод хүлээж байгаа байх. Эсвэл би хүргээд өгөх үү?" Дагуулан босоход нулимсаа ханцуйгаараа арчих жаал маань инээмсэглээд гадуур хүрмээ гартаа авав.

Анх удаа л Сүбиний гэрийн гадаа ирэх бөгөөд түүнийг гэртээ орохыг нь хүлээж байтал машинаас буусангүй.

"Та манайд хонох юм уу? Хэдий замбараагүй байгаа ч гэсэн ганцааранг тань явуулж чадахгүй нь. Эгч таныг таньдаг болохоор уриалгахан хүлээж авах байх." Сүбин огтоос гуниглаагүй нэгэн шиг л баясан хөөрнө. Гэрт нь орж эгчтэй нь танилцаж бүр ч болоогүй намайг мэддэг гэхээр нь маш их айж сандарч байв. Миний нууцыг хүртэл мэдэх нэгэн байх вий гэхээс гарын хөлс ялгарна.

"Чи тэгж байгаа бол ядаж орчихоод явъя даа. Яаж анх удаа ирж байж хонох билээ." Машинаасаа буун, хажууд нь очиход гарнаас чанга гэгч нь атгаад авчихав.

"Зүгээр ээ, бүр сандарчихсан байх юм. Эгч их сайхан ааштай хүн за юу? Ямартай ч учир зүггүй орилоод эхлэхгүй нь ойлгомжтой." Сүбин ийн хэлээд хацар дээр үнсэхэд нь зүрх хэмнэлээ алдаж байлаа. Биднийг дотогш явж ороход гэрийнх нь энд тэнд аяга шидэгдэн, сандал болон ширээ хөмөрсөн харагдана. Тэгэхээр...гэртээ зодолдсон байжээ.

"Эгчээ, Сэвон нүүна хамт ирсэн. Та түүнийг мэддэг биздээ тэ." Сүбин цааш явж орон, ийн хэлэх бөгөөд үүдний өрөөнд нь байгаа надад эгч нь үл харагдана.

"Нүүна, ороод ир ээ. Эгч зөвшөөрч байна." Гэх үгсийг сонсон сая нэг чөлөөтэй амьсгалан, гутлаа тайлсаар инээмсэглэн орвол...Хүйтэн аура.

"Сайн уу? Дадлагажигч Пак. Эсвэл Сүбиний найз бүсгүй гэх ёстой байсан юм болов уу?"

_________________________________________

'Cutie Pie'Where stories live. Discover now