'10'

430 54 5
                                    

Үдийн цайны цаг ч ажлын өрөөндөө компьютер ширтэн суух намайг Ина цочоосоор орж ирэв.

"Яа!!! Чи ахлах ангийн сурагчтай болзоод байгаа юм уу? Бүр хамт нэлээн удаан танайд байсан гэсэн. Яг одоо бүгдийг нь эхнээс нь яриадах."

"Чи намайг тагнаад байдаг юм уу?" Нүдний шилээ аван, бүтэн биеэрээ түүний зүг харан суулаа.

"Өчигдөр Намжүүн л тийм зүйл яриад байсан шд. Бүр чамайг тэр сурагчтайгаа унтсан гэсэн. Үнэн юм уу? Чи ямар аймар хүүхэн бэ? Би чиний болздог хөвгүүний тухай чамаас биш салсан найз залуугаас чинь сонссон гэхээр муухай юм аа. Гэхдээ одоо чи надад бүгдийг нь ярих болно, тийм ээ?" Тэрээр нүдээ анивчин, худлаа инээсээр ойртож байлаа.

"Хэлэх боломж олдоогүй юм аа. Гэхдээ бид болздоггүй шүү! Тэр унтсан яриа бол Намжүүнийг өдмөөр санагдсан юм. Харин Сүбиний хувьд ажиглаастай л байгаа. Хэдий тэр сурагч ч гэсэн миний бяцхан жаал болоход ямар буруу байгаа юм. Тэгсэн ч Сүбин маань-"

"Сүбин маань гэнээ. Яасан хөөрхөн юм бэ?" Тэр сая Сүбинийг хөөрхөн гэсэн үү? Эсвэл өөр зүйл үү?

"Ямартай ч Сүбин их халамжтай бас гэнэн, хүүхдээрээ. Түүнээс бяцхан жаал минь болох талаар асуувал лавдаг нааштайгаар хүлээж авна байх."

"Үнэхээр чиний тэр сурагч зөвшөөрвөл сайн хэрэг. Намжүүн муу новшийг мартаад жаалдаа анхаар за юу? Би лав их баяртай байгаагаа хэлье." Цээжнийхээ урд гараа аван, киноны сайхан сэтгэлт дүр шиг жүжиглэж үзүүлэх түүнийг шоолоод

"Одоо яваа. Намайг дадлагажуулж байгаа багш ирэх болж байгаа байх. Даалгасан зүйлийг нь хийхгүй бол нойргүй хонох биз. Тэгэхээр хурдан явж үз." Инаг хойноос нь түлхсээр явуулах гэхэд тэрээр гараараа уух талаар дүрсэлсээр хаалганы цаана гарав.

Өрөө нам гүмхэн болсон нь даалгаварт анхаарахад ихээхэн тус хүргэж байлаа. Гэвч хэн нэгний хаалга тогших чимээ энэ чимээгүй орчинг сүйтгэж орхив.

"Ор, ор." Шанаагаа тулсаар толгойгоо эргүүлэхэд Сүбин дүрэмт дээрээ өнөөх өөрийг нь томоотой харагдуулдаг шилээ зүүчихсэн орж ирнэ.

"Сайн уу? Пак эмчээ. Та завтай байна уу?"

"Сайн, харин манай Сүбин сайн биз дээ. Би бол мэдээж завтай байна. Яасан?" Худлаа хэлчихсэн тул бушуухан компьютерийн дэлгэцийг хаагаад түүнд дөхөн очлоо. Энэ хүүхэдтэй хамт байх юм бол сүүлд нь зэмлүүлж, нойргүй хоносон ч яахав.

"Надад таньд хэлэх зүйл гараад л. Зүгээр гэвэл намайг дагаад явах уу?" Шилээ засан, том нүдлэх бяцхан Сүбин.

"Тэгье, алив урд гараад яваарай." Сүбин аар замчлуулан сургууль дотор тайван гэгч нь алхацгаана. Таван минут хэртэй хугацааны дараа гэхэд л бид хоолны заалын хажуу хонгилд ирчихэв. Гэтэл Сүбин эргэн тойрноо тойруулан харж байгаад нэг тийш аяархан гүйлээ.

"Та энд суучих, үгүй бол хөл чинь өвдөх байх. Ингээд арччихсан болохоор хувцас чинь заваартахгүй." Ханцуйгаараа сандал дээрх тоосыг арчаад, инээмсэглэсээр намайг ирэхийг дохив.

"Ёстой халамжтай гэдэг нь. Эгчээсээ санаа зоволгүй тааваараа яриарай. Би сонсоод л сууж байя." Үсийг нь илээд өнөөх сандал дээр нь суухад Сүбин хөлөөрөө тоглон зогсоно.

"Сүбин аа, хэлэх зүйлээ мартчихсан уу? Эсвэл ярихаа болих юм уу?" Түүнрүү гайхан харахад тэрээр хоолойгоо засаад, хөдөлгөөнгүй болчихов.

"Сүбин аа, зүгээр үү? Хоёулаа буцаад-"

"Сэвон нүүна, би таны найзтайгаа ярьж байхыг сонсчихсон. Та яагаад намайг байн байн бяцхан жаалаа болгох талаар ярьсанг ойлгоогүй ч... би таны хувьд тэр хүн чинь болж өгье. Би таньд сайн...үгүй ээ, дуртай . Тантай хамт байхад гоё байдаг. Хэрвээ та намайг бяцхан жаалаа болгохыг зөвшөөрч байвал энэ чихрийг аваарай." Огцом урд ирээд, халааснаасаа гаргаж ирсэн чихрээ гартаа атган, нүдээ аньчихав.

"Та надад бас сайн тийм ээ? Гэхдээ шийдвэрээ бодмоор байвал- Та авчихлаа...нээрээ гэж үү? Сэвон нүүна зөвшөөрчихлөө." Иштэй чихрийг нь эвтэйхэн сугалаад авчихсанд Сүбин бүлтийн нүүр өөд хараад инээж гарав.

"Та үнэхээр зөвшөөрсөн тийм ээ? Надаар тоглоогүй биз дээ. Тэгсэн байвал би гомдоно шүү!" Хошуугаа унжуулан, сонжсон харцаар харахад нь хоёр хацарнаас нь чимхээд

"Би зөвшөөрч байнаа. Тийм болохоор гомдох хэрэггүй, за юу? Бас дахиж юм хэлэхэд чи миний Babyboy боллоо шүү! Харин би чиний Mommy байх болно. Ойлгосон уу? Бяцханаа минь." Ийн хэлсний минь хариуд тэрээр томоо инээмсэглээд намайг тэврээд авав.

"Маш сайн ойлгосоон, Mommy."

_________________________________________

'Cutie Pie'Where stories live. Discover now