'11'

435 56 4
                                    

"Ёнжүн аа, би өнөөдөр амарч байгаа. Хагас цагийн дотор намайг ирээд авчих. Хорооллын хажууд байдаг жижиг дэлгүүрт уулзая. Хамгийн гол нь чи  Сүбиний давтлага хэдээс тарахыг мэдчихээд ирэх хэрэгтэй шүү!"

'Тэр сурагч яг тантай ямар холбоотойг мэдэхгүй ч ойлголоодоо.' Энэ хүнд угаасаа бидний харилцаа тийм ч хамаатай биш байлгүй.

Ёнжүнтай холбогдож дуусаад бүх хөшгөө хаалаа. Гэрт бүүдийх ч гэрэл харагдаагүйд толиныхоо өмнө суун өөрт хэрэгтэй зүйлсийг урдаа бэлдэн тавив. Урт хар хүрэн өнгийн үсээ жижиг хайчны тусламжтай хуйхнаасаа салган, толгойд углаастай байх бариу торыг тайлна. Мөрний дээгүүр татсан, шаргал өнгийн үс маань ихэд замбараагүй байх бөгөөд индүүний тусламжтай шулуун болгохыг хичээнэ.

"Эгдүү маань үүнийг харвал ч чадлаараа зугтаах байхдаа. Ядаж сургуулиа төгстөл нь мэдэгдчихгүй юмсан." Өөрийнхөө тусгалыг харан санаа алдаад орон дээр дэлгэж тавьсан хувцасаа өмсөхөөр бослоо.

Торон тирко болон хар өнгийн богино юбка дээгүүр нь биеийн галбир тод харуулах корсет хослуулав. Өрөөний булан дахь босоо толинд биеэ бүтнээр нь хараад хар савхин хүрэм мөрөн дээрээ тохлоо. Жижиг гар цүнхээ үүрээд байхад утас дуугарсаар Ёнжүн ирж буйгаа сануулав.

"Хүний анхаарал татахгүйгээр дэлгүүрийн арын хашаанд очоод байж бай. Аа тийм, миний Сүбин хэдээс тарах байна." Гэрээс гарахдаа түүнд хандахад Ёнжүний хөнгөхөн инээх нь сонсогдов.

'Оройн 19 цагаас тарах байсан.'

"Ойлгомжтой. Түүнийг очиж авах болохоор хурдан ажлаа эхлэе. Тэгэхээр хурдан ир Ёнжүн." Эргэн тойрноо харан, хаалгаа давхар хамгаалалтаар түгжээд гадагш гарлаа. Хажуугаар зөрөх хүмүүс ихэд сонжих нь тэдний харцнаас тодорхой мэдэгдэнэ. Найз бүсгүйн хамт явах ч нүдээ ичих ч үгүй унагаах эрчүүдийг шоолсоор туслахынхаа машинд орон суув.

"Таныг энэ хувцастай ажиллахаа боль гэж хэлсэн юмсан. Би туслах чинь ч гэсэн миний үгийг хааяа ч бас сонсох хэрэгтэй. Хэдий тулааны урлагт гарамгай байж болно. Гэхдээ та эмэгтэй хүн. Тэгэхээр битүү хувцас-"

"Ёнжүн, Сүбин намайг хардах нь байтугай хувцасны тал дээр ч үг хэлж байгаагүй шүү! Бас энэ хувцас ажилд минь харин ч тус болдог юм. Тийм болохоор хартай нөхөр шиг уурлаад байлгүй өнөөх галзуу эр дээр хүргээд аль." Яг л ээж шиг үглэх түүнийг уруулаа будангаа ийн дугай болгов. Үгүй бол тэр машинаас буутал ярьсаар л байна.

Зүг заагч ашиглан өнгө үзэмж муутай муухан байшин дунд ирэхэд Ёнжүн машинаасаа буун арын суудал дээрээс том гар цүнхээ авах нь тэр.

"Дохио илгээтэл гадаа нь хүлээж бай. Эхлээд би орсон нь дээр гэж бодож байна." Түүний мөрөнд хүрэн өөртөө итгэх талаар харцаараа ойлгуулах гэж хичээсээр нурж унах нь холгүй байх байшингийн дотогш оров.

---

Ина хурдан алхалсаар Сэвоны дадалга хийдэг сургууль дотор алхална. Ихэд сандарч байгаа бололтой гарынхаа арыг зогсолтгүй маажин, өнөөх сурагчыг нь олохоор ангийг нь хайн явлаа. Ина 3-2 гэх ангийн дэргэд очтол нэгэн хөвгүүний багшдаа хөөгдсөөр сандал барин гарч ирэхтэй таарав. Бүсгүй ч өөрийн санаж байгаа нэрээр асуухаар шийдэн, сандал өргөн доош харан зогсох сурагчид дөхөн

"Хөөе! Сурагч аа, чи Сүбин гэдэг хөвгүүнийг таних уу?" гэсэнд өнөөх нь ч гайхсандаа дээш болон зогсов.

"Уучлаарай эмэгтэй, нэгт би Хөөе сурагч аа биш. Намайг Хюнинг Кай гэдэг юм шүү! Хоёрт манай Сүбин аар яах гэж байгаа юм?" Өөртэй нь хүндэтгэлгүй ярьсанд бүсгүй Хюнинг Кай гэх сурагчид нүүрээ тулгах шахам ойртоод

"Өөрөөсөө эгч хүнтэй яасан муухай харьцдаг юм. Хөөе! биш ээ,нөгөө Хюнинг чи найзыгаа дуудаад өгчих. Сэвоний талаар ярих шаардлагатай зүйл байгаа юм.

"Яагаад ойртоод байгаа юм бэ? Сонин эгч вэ? Ямартай ч би шийтгэлтэй болохоор хөдлөх хориотой. Та өөрөө багшаас асуу." Кай өөртэй нь  бараг хамраа шүргэлцүүлэх нь холгүй ойртох нэгнээс нүүрээ буруулан хажуу тийш харсаар хэлэхэд Ина өлмийн дээрээ зогсохоо болин ангийг нь зүглэв.

"Уучлаарай багшаа! Сүбин гэх сурагчид яаралтай ажил гарчихлаа. Та боломжтой бол чөлөө өгөөч." Ина хичээл заах ааштай бүсгүйд загнуулсаар арай гэж Сүбинийг ангиас нь гаргаж ирэв.

"Тэгэхээр чи Сэвоны бяцхан жаал юм биздээ. Ноён эгдүү гуай, танай эгч хүүхэн чинь эмнэлэгт байгаа болохоор яаралтай очих хэрэгтэй байна. Түүнийг асрах хүн байхгүй. Би ажилтай байгаа болохоор чи хоол аваад оччих за юу? Бас чи..." Ина Сүбинд хандан хэлчихээд эргэн явахдаа коридорт зогсох хүүрүү хуруугаараа заан

"Хэзээ шийтгэл чинь дуусах юм?"

"Тэр тийм хамаатай хэрэг үү? Хэлэхгүй гэвэл яах уу?" Кай муухай аашаа гарган үг хаялсанд бүсгүй мөрөө хавчин, жуумалзах мэт болоод цааш яваад өгөв.

_________________________________________

'Cutie Pie'Where stories live. Discover now