Мэргэжлийнхээ дагуу дадлага хийх сургуулийнхаа урд ирэн юм бодон зогсоно. Сургууль нь эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдээрээ хоёр хэсэгт хуваагдан суралцдаг, тийм байхал яагаад эрэгтэй сурагчдын тасагт дадлагын эмчээр орчихсоноо гайхаад барахгүй нь. Нэг санаа алдчихаад, ***** хөвгүүдийн тасаг гэсэн хаягтай сургуулийн хаалгыг татан орлоо. Үүдний жижүүрээс эмчийн өрөөг нь асуугаад, дээд давхарт гаран өрөөнийх нь хаалгыг тогшив.
"Ор ор" гэх бүсгүйн дуу бүдэгхэн сонстоход хаалгыг нь нээн орлоо. Бичиг баримт нь газраар хөглөрч үнэхээр замбараагүй харагдаж байна.
"Сайн байна уу? *** анагаахын их сургуулийн төгсөх ангийн оюутан Пак Сэвон байна. Танай сургуульд дадлага хийхээр ирлээ." гэхэд өнөөх бүсгүй захиралтай нь уулзаж бичиг баримтаа өгч, үнэмлэхээ авах ёстойг хэлээд өрөөнөөсөө гаргачихав. Дээд давхраар нь захирлынх нь өрөөг хайн явсаар л. Удөөн хайсны эцэст олж чадан, үнэмлэхээ аваад, эмчтйн өрөөрүү буцлаа.
"Би бол энэ сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байгаа Ким Сомин эмч. Өнөөдөр чамд хийх ажил байхгүй болохоор энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдээлэлтэй танилцаад маргааш үзлэг дээр эхний шалгалтыг чинь авах болно."
"Ойлголоо, би сайн судлаж танилцаад, таньд маргааш өөрийгөө батлан харуулнаа"
"Сайн байна, одоо харин эднийг аваад харьж үз"гэсээр хавтастай зүйлс ширээн дээрээ гаргаж ирэв. Би ч тэднээс багтахаар нь цүнхлэн, үлдсэн хэдхэн хавтастайг нь барьсаар сургуулиас гаран явж байлаа. Гэтэл хэдэн хөвгүүд гүйлдэж гарч ирэхдээ намайг мөргөснөөс болж хавтаснуудаа унагаж орхив. Нүдээ эргэлдүүлсээр доош бөхийн авах гэхэд өөрийгөө хэт богино банзалтай байгаагаа санан яаж авах учраа олсонгүй. Ойр хавтд хүн харагдаагүйд доош бөхийтөл хэн нэгэн бүсэлхий хэсгээр тэврээд авав. Би ч сандарсандаа дээш болон эргэн харахад нэгэн сурагч хөвгүүн
"Ийм богино банзалтай байж яаж доош бөхийх талаар боддог байнаа. Тэр булангаас хэдэн сурагчид таньд нүд унагаж байна." гээд хүрмээ уяж өгөн, инээмсэглэн хавтаснуудыг маань авч өглөө. Түүнд талархсанаа илэрхийлэн хүрмийг нь өгөх гэтэл
"Та өөртөө үлдээдээ, маргааш харин надад эргүүлж өгөөрэй. Болгоомжтой яваарай." Тэрээр гүйсээр сургуульруугаа орчихов.
Түүнд хүрмийг нь эргүүлж өгөхдөө хоолонд даах хэрэгтэй байх гэж бодсоор сургуулийн хажууханд байх машиндаа суулаа. Өнөөх сурагчийн хүрмийг нь тайлан хажуудаа тавиад гэрийн зүг хөдлөв. Гэртээ орж ирэн хүүхдүүдийн эрүүл мэндийн хавтастай танилцсаар маргаашийн үзлэгт бэлдэнэ. Сургуулийн үзлэг тул өндөр, жин гэх зүйлсийг шалгах байх гэж бодсоор хэдэн удаа давтлаа.
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa