'21'

231 22 2
                                    

/Ene duug sonsood unshaad uzwel medremj awch cdna gj bdoj bna./

Сэрүүн салхи үлээж, хаа нэг бороо дуслах нь харанхуй гудамжийг улам л жиндүүлэх шиг. Бүүдгэр гэрэлтүүлэг нь асаалттайгаасаа илүү унтраалттай нь элбэг тул эргэн тойрондох зүйлс ч бүүсгэр үзэгдэнэ.

"Нүүна?" Танил хоолой хажууханд дуулдан, тэр зүгрүү харахад бяцхан эгдүү минь дүрээрээ зогсож байв. Гэвч түүний царайнаас өмнөх шиг гэнэн, хүүхдийнхээрээ төрх бус залхаж, уцаарласан байдал л нүдэнд тусна. Миний эгдүү яаж орхио вэ?

"Хоёулаа ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Чи юуны талаар олоод мэдчихсэн юм?" Түүнд тулж очин гарнаас нь атгах гэхэд хойш нэг алхам холдоод

"Би кафед хангалттай ойлгуулаад хэлчихсэн гэж бодсон юмсан." Энэ аяс чинь... тэр яаж яриад байгаа юм. Сая намайг ёжилсон уу?

"Сүбин аа..." Хэдийгээр цухалдаж байсан ч, аядуухнаар дуудахдаа нүд рүү нь эгцлэн харлаа.

"Бид нууж хаалгүй ярилцаж чадвал зөв шийдвэрт хүрнэ. Чи төгсөх ангийн сурагч... миний хэлсэнг ойлгох хангалттай чадвар бий." Хацрыг нь илэн, аргадангүй ийн өгүүлнэ. Гэвч хэн нэгний хоолой байшингийн зүгээс дуулдаснаар бид нэгнээсээ зайгаа барин зогсов.

"Сүбин! Харанхуй шөнө найдваргүй хүнтэй битгий уулзаарай гэж хэлсэн байх аа." Зөөлөрч ядаж байсан түүнийг минь Сомин эмч хэдхэн үгсээрээ буцаагаад хөндийрүүлж орхих юм.

Намайг хүн чинээ ч тоолгүй, гэрийнхээ зүг алхаж эхлэхэд нь гарнаас нь татан зогсооход тэрээр толгойгоо хальт эргүүлэн

"Оройтчихсон байна. Би гэртээ орох хэрэгтэй." гэж сонсогдох төдий хэлээд, гарыг минь зөөлнөөр сулруулав.

"Би чиний төлөө үргэлж урагшлах болохоор чиний надаас хэр хол зугтах чинь хамаагүй ээ." Түүнийг гэртээ орохоос өмнө хэлж амжсан үгс минь энэ.

Ганцаар харанхуй гудамжинд үл ойлгогдом асуудалтайгаа үлдэхэд л энэ гудам ямар хүйтэн байсныг ойлгох шиг...

---

"Пак дадлагажигч, би та хоёрын харилцаанд хэт оролцоогүй шүү! Амьдрал гэж мэдэхгүй дүүдээ санамж хэлсэн төдий болохоор ойлгоно гэж найдаж байна." Ажлын өрөөндөө орж ирэхэд өнөөх л ширээн дээрх бяцхан зурвас намайг угтан авсан нь энэ юм.

Цагны чимээ л сонсогдох өрөөнд наалддаг цаасан дээрх үгсийг дахин дахин уншин суух би. Цөөхөн хэдхэн үгс л хэсэгхэн ч болов мартаад байсан түүнийг эргүүлэн бодогдуулах юм. Бидний дунд яг юу болоод өнгөрчихсөн юм бэ?

Тог тог тог

"Сүбинтэй холбоотой мэдээ сонслоо." Борооны цуваа өлгүүрт тохсон болчихоод хажууд яаран ирэх Ина.

"Хюнинг, түүнийг далай явах гэж байгаа талаар сонссон гэнэ. Шалгалт ойртож байгаа ч, эгч нь амралтаа авчихсан болохоор хань болох хэрэгтэй гэж хэлсэн байна лээ." Инад хариу үл өгсөнд тэрээр мөрөнд зөөлөн хүрээд

"Зүгээрдээ, аялал нь дуусаад ирэх байхаа." хэмээхэд нь өнөөх цаасаа түүнд өгөв.

"Эгч нь энийг гурав хоногийн өмнө үлдээсэн байна лээ."

"Ойлгомжтой, тэр хүүхэн албаар дүүгээ чамаас холдуулж байгаа нь энэ юм биш үү!" Ина өөрийнх нь төсөөлөлд Сомин эмч хэрхэн хор хутгаж, бидэнд саад болж буйг надад өгүүлнэ. Гэвч түүний хэт их ургуулан бодолт нь Ёнжүн ирснээр өндөрлөсөн юм.

"Сайн байна уу? Хатагтай Ина."

"Мэдээж, Сэвон аа би ингээд явлаа." Ина хариу толгой дохисон болоод өрөөнөөс гарахад Ёнжүн

"Та ажилдаа анхаарах хэрэгтэй. Тэр сурагчаас холбоо ч алга. Би ч хаана байгааг нь олж чадахгүй нь."

"Чи хайж ч үзээгүй байж битгий тэгэж хэл. Түүнд энэ бүгдийг зөвөөр ойлгож, өөрийгөө сонсох хугацаа хэрэгтэй гэж бодож байна." Түүнийг эгцэлж ч харалгүйгээр ийн өгүүлэхэд тэрээр санаа алдан хажууд сандал татан сууна.

"Одоо болноо. Хэчнээн өдөр тасралтгүй ийм байдалтай байлаадаа. Ядаж усанд хэзээ орсноо санаж байна уу?" Үсээ тогтоосон харандааг маань сугалан авах тэрээр нүүрээ ярвайлгана.

"Чамд хийх ажил минийхээс ч их баймаар юм. Намайг энд зүгээр үлдээгээд өг. Би ажилтай байна." Харандаагаа булаан авахад Ёнжүн бугуйнаас атган, өөдөөс эгцлэн ширтэж эхлэв.

"Хэцүү байвал гадагшлуул. Би таньд хань болж өгье." Тэрээр гарнаас минь татан, тэврэхийн тулд өөртөө ойртуулна. Түүний энэ үйлдэл...

"Гуйя, зүгээр намайг тэврээд наад хуримтлагдсан нулимсаа дуустал нь урсгаад өг. Тэр тэнэг хөвгүүнээ дахиж дурсхааргүй болтлоо сайн уйлаад ав." Бид дандаа хамт байдаг ч, энэ хэмжээний дотно гэж бодохгүй байна.

"Надад биш эзэнтэндээ л тусламж үзүүл. Би Сүбинд хугацаа өгч байгаа болохоор бүх бурууг түүнд чихэхээ больж үз." Ёнжүний гарыг хүчтэй саван, өрөөнөөс гарахаар хаалгыг зүглэлээ.

"Анх зүгээр л түүнийг нэг тоглоом гэсэн биздээ." Сулхан өгүүлэх түүний хоолой үнэхээр өрөвдмөөр юм.

"Ёнжүн аа, зарим зүйлс яаж ч өөрчлөгдөж болдог юм. Гэхдээ нэг зүйлийг санаж ав... Сар яаж ч гэрэлтсэн нарыг орлож чаддаггүй юм."

_________________________________________

Yeonjun???

Ta hedd second lead garj irehnuudee ;)

'Cutie Pie'Where stories live. Discover now