Author's pov:
Өнөөдөр төгсөх ангийн сурагчдын хувьд ихэд чухал өдөр билээ. Дүрэмтээ бүтэн өмсөж, цэвэрхэн үсээ янзалсан хөвгүүд болон, даруухан гоёсон охид. Тэд нэг нэгээрээ ээлжлэн дурсгалын цомгийнхоо зургийг даруулцгаана.
"Найзууд болон хосууд дурсамж болгон хамтдаа зурагаа даруулж болно шүү!" Зурагчин залууг ийн хэлэхэд нэгэн хөвгүүн цонхны дэргэд байх хоёр сурагч руу хөөрөн гүйлээ.
"Гурвуулаа зурагаа даруулж болох юм байна. Та хоёрт ямар санагдаж байна?" Хоёр сурагч түүний саналыг зөвшөөрсөн юм. Пак Бёнху гэх сурагч зурагчин залуугаас дурсгалын цомгоос гадна зурагаа авч болох талаар сайтар гуйсны эцэст найзуудтайгаа хамт даруулсан зурагаа жижиг хэмжээний цаасан дээр буулган авсан юм.
Хөвгүүн хоёр найзынхаа хамтаар хичээл тарсны дараа сургуулийнхаа хашаанд алхална. Даруухан инээмсэглэлтэй охинд сугадуулан хоёр талд нь алхах хөвгүүд.
Тэдний өнөөдрийн төлөвлөгөө бол тоглоомын газарт тоглож, кино үзэж, хоол идэцгээх байсан юм. Тиймээс ч тэд эцэст нь жижиг хоолны асарт ирцгээжээ. Ширээн дээр нь байх хоолоо ч идэхгүй нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлнэ. Зурагчингаас гуйн авсан зурагныхаа ард талд нь хичээнгүйлэн сэтгэлийн үгсээ бичицгээж байлаа.
'Гурвуулаа юу ч тохиолдсон энэ нөхөрлөлөө хадгалан үлдэх болно шүү! Зовсон ч, жаргасан ч, бүр үхсэн ч хамаагүй. -Чой Ханбин'
'Би яасан ч бай, энэ хоёр мангуугаас хамаагүй царайлаг залуутай суух болно гэж тангараглаж байна. Бас мангар ч гэсэн та хоёртоо томоос том зүрх. -Ким Сомин'
'Бурхан минь, Ханбин шиг сайн найз болон Сомин шиг найз охинтой байлгаж байгаад маш их баярлалаа. Сомин хайртай шүү! -Пак Бёнху'
Бёнхуг үгээ бичиж дуусахад Сомин булаан авах нь тэр. Охин хөмсгөө зангидан хөвгүүний нуруу руу нь чангахан цохин аваад
"Хөөе! Би яахаараа чиний найз охин байдаг юм. Энийгээ арилга." хэмээн урваганан хэлэхэд Бёнху түүний хацар дээр үнсчихээд гүйчих нь тэр.
"Яасан ч үгүй, ядаж энд миний сэтгэл хадгалагдан үлдсэн баяртай байна. Хүссэнээ хийчихсэн болохоор намайг зодсон ч хамаагүй ээ." гэсээр асраас бушуухан гарлаа.
Сомин ч сурагч хүүг болгож өгөхөөр шийдсэн бололтой тэд гадна талбайд хөөцөлдөнө. Тэднийг дотроос харж суусан хөвгүүн газар шидэгдсэн зургийг аван, дахин юм бичиж эхлэв.
Тэдний нөхөрлөл үнэхээр нандин юм.
---
Зурагтны гэрэлд эргэн тойрон бүдэгхэн үзэгдэх орчинд нэгэн бүсгүй жижиг хайрцаг дахь зүйлсийг нээн үзнэ. Эхнээс нь эхлүүлэн үзэхдээ хуучнаа дурсах Сомин нэгэн зурагны ард байх 'Заавал өөрийн болгох болохоор, хүлээж байгаарай' гэх бичгийг хуруугаараа зөөлөн илбэн сууна. Хэдий инээмсэглэх ч тэрээр нүдэнд нь нулимс хурсан харагдах нь дэндүү гунигтайяа.Saewon's pov:
Борооны чимээг даван эгшиглэх кафен аянд гаднахыг ажиглан, кофе шимэн сууна. Яагаад ч юм энэ ая ихэд уйтгартай санагдах юм.
"Завтай болчихсон уу?"
Сүбин юу ч хэлэлгүй өөдөөс харан суухад нь түүнээс лавлан асуулаа. Сомин эмч болон манай аавын хооронд болсон асуудлаас хойш бид хоёр уулзаагүй их удаж байна.
"Тийм ч их цаг байхгүй ээ." Харц үл тулгаран бүдэгхэн өгүүлэх тэрээр миний хийж байсан шиг цонхоор гадагш харлаа.
"Тэгвэл хурдхан жоохон ч болтугай юм идэх хэрэгтэй. Бялуу захиалах уу?"
"Ммм" Тэрэнд юу тохиолдоо вэ? Намайг хэлэхээс ч өмнө нүд нь гэрэлтэн дуртай юмаа нэрлэдэг юмсан.
"Латте бас..." авах зүйлсээ лавтган асуух зуураа, захиалга өгөхөөр суудлаасаа босох гэтэл гарнаас атгах нь тэр.
"Ярилцмаар байна." Түүний царай ихэд чухал зүйл гэдгийг илэрхийлж байсанд чимээгүй л суудалдаа буцан суулаа.
"Та өөрөө гэр бүлгүй гэсэн. Гэтэл тэр ах.... та миний юуны талаар асууж байгааг мэдэж байгаа шүү дээ."
"Тиймээ тэр хүн миний эцэг. Хүнд хэлээд байхаар сайн харилцаагүй болохоор л." Аргадангүй хэлээд толгойг нь зөөлөн илбэхэд тэрээр холдчихов. Сүбинээс хариу хүлээсэн ч, доош харан чимээгүйхэн суусаар байсанд нь тэвчиж чадсангүй.
"Сомин эмчтэй ямар холбоотойг нь мэдэхгүй ч, бидэнд хамаагүй гэж бодож байна" хэмээхдээ ширээн дээр байх гарт нь хүрэх гэтэл дээш босон зогсоод
"Уучлаарай. Би энэ удаад эгчийнхээ үгэнд орох хэрэгтэй байх." гэж хэлээд шууд л хаалгыг зүглэх нь тэр. Түүнийг кафегаас гаран, яван явтал нэг удаа ч болов эргэж харах байх гэсэн итгэл тээсэн ч, үгүй байсан юм.
Яг энэ л агшинд гадаа орох бороо болон энэ аяз ямар их хоорондоо хоршиж байсныг ойлгох шиг. Уйтгартай бус харин ч хэн нэгний сэтгэлд хүрэх мэт.
"Тэр миний мэдэхгүй зүйлийн талаар хэтэрхий ихийг мэдчихсэн бололтой."
_________________________________________
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa