'14'

433 60 6
                                    

Soobin:

"Тэр ахтай өмнө нь таарахад Сэвон нүүна намайг өмөөрсөн ч тэр үгсийнх нь утга өөр байсан. Өглөөхөн хүртэл хорооллын гадаа тэд үнсэлцээд... Магадгүй Mommy-д  шийдэмгий, зоригтой яг л тэр нэгэн шиг нь хүн таалагддаг байх. Би хэтэрхий хүүхдээрээ болохоор нууцаар харьцдаг эсвэл надад харуулах гэж албаар тэнд байсан байж болох юм. Би яах вэ? Намайг уйтгартай гээд хаях гэж байгаа бол яах ёстой юм бэ? Хюнинг чи дуугар л даа." Кай-н гэрт ирсэн даруйдаа уйлагнан түүнд наалдана.

"Угаасаа нүүна насанд хүрсэн хүн болохоор хааяа тийм зүйлийн тухай боддог нь мэдээж. Чамайг ч бас анх Babyboy-оо болгоно гээд л... Миний чамд хэлсэнчлэн чи энэ үгсийн утга харилцааг ч мэднэ. Тэгэхээр чамаас ямар нэгэн байдлаар хүлээж байдаг нь тодорхой. Чи зориглоод үзэх юм уу?" Тэрээр хөлөө ачиж суун, харандаа гартаа барьсан байх бөгөөд агуу мэдлэгтэн аятай л ярьж байлаа. Гэхдээ бүх зүйл үнэхээр түүний хэлсэнчлэн байвал...бодохоос ч ичмээр юм.

"Яаж дээ, би ахлах сургуулиа ч төгсөөгүй байна. Бас албан ёсоор ч үерхээгүй гэсэн үг шд. Тийм байхад болохгүй ээ. Зүгээр нүүна тай ярилцаж үзсэн нь хамаагүй дээр байх." Хойш буйдан налан нүүрээ ярвайлгахад, Кай хажууд тун ойрхон ирээд

"Ахлах сургуульд харин ч чам шиг ийм хулчгар, ичимхий, юу ч мэдэхгүй жулдрай байдаггүй юм, за юу? Тэгэхээр шууд гэрт нь дайрч ороод өглөөнийх нь хүн шиг хүчээр үнсээд ав. Бас үргэлжлүүлж том үйл үйлдэхээ ч мартаж болохгүй!" гэсээр жуумалзан ихэд баясгалантай сууна.

"Намайг гэлтгүй өөрийгөө хэлээч чи. Чи ч бас үзээгүй л биздээ. Адилхан байж, намайг гооч-"

"Би өмнөх шигээ байхаа больчихсон болохоор л хэлээд байна." Кай зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэгчээр хүний үг гүйцээлгүй өөрийнхөө үнэнийг дэлгэчих нь тэр.

"Чи хэзээ...Паахххх, бүр надаас нуугаад л. Ингэхэд хэнтэй вэ? Найз охинтой болчихож л дээ. Би бүр ганц найзынхаа талаар юуг нь ч мэдээгүй явж байж." Алгаа ташин, уулга алдсаар түүний зүг харахад зөрүүлэн ширтэж байснаа гэнэт л хөөгөөд унав.

"Нэг хүн байгаа. Бас би хохирогч нь болохоор хурдан явж үз. Хулчийгаад хүрээд ирвэл хүлээж авахгүй шүү! Чи ер нь архи уучих. Яадаг юм. Зориг ороод л явчихдаг юм билээ." Гутлыг минь хүчтэй цээжрүү шидчихээд шууд л гэрээсээ гаргачхаад буцаан хаалгаа нээн

"Бас надад болсон процессыг бүгдийг нь яриарай. Хүлээж байгаад маргааш залганаа. Том хүн болоход нь АМЖИЛТ!!!" Чангаар хэлчихээд орсных нь дараа хана тулан, гутлаа өмсөөд гэрлүүгээ зүглэлээ.

Кай-н зөвлөснөөр эхлээд уух хэрэгтэй бол уухаас биш. Mommy-гаа хажуудаа авч үлдэх арга юм хойно хичээх л болно доо.

Sewon:

Сургууль дээр очиж Сомин эмчид туслаж дуусчихаад Сүбинийг ирэх байх хэмээн хүлээсэн ч бараа нь үзэгдээгүй. Бүр утсаа ч авахгүй байсныг нь бодоход үнэхээр л гомдочхож. Адгийн амьтан яах гэж амьдралд гай болоод гараад ирэв дээ. Намжүүнаас гадна ажлаасаа санаа зовоод байж байхад энэ л дутаад байж гэнэ. Ёнжүнаар ямар Сүбинийг хайлгуулалтай ч биш.

Гэртээ орж ирэн хувцасаа солилгүй зөөлөн сандал дээр суун, Сүбин рүү дуудлага хийхэд холбогдохоо ч больчихсон байв. Хүрмээ налуур дээр нь тохон үлдээгээд жаахан ч болов тайвшрахын тулд шүршүүрт орчихоод, үсээ арчиж байхад хаалганд код хийгдэнэ. Энэ орой Ёнжүн ирэхгүй ч, Сүбин бол магадгүй л юм.

Биеэрээ ороосон алчуураа чангалаад очиж харвал Сүбин хөл дээрээ тогтож ядан гадуур хувцасаа тайлж байлаа. Ийм зайд ч архины эхүүн үнэр үнэртсэнд гуйван ойртох түүний өөдөөс очив.

"Сүбин аа, чи хэдий надад уурлаж гомдсон ч гэсэн архи уудаг нь яаж байгаа юм? Чи чинь жаахан хүүхэд-" Хөмсгөө зангидан, уурлангүй хэлэхэд тэр хоёр мөрнөөс хүчтэй базан аваад

"Би таны эрхлүүлдэг жаахан хүүхэд биш." хэмээн хэлчихээд хана руу түлхчихэв.

"Надад анхаарахаа боль. Би хүүхэд биш гэж байна." Захирангуй өнгөөр хэлэн, намайг хананд гараараа түгжинэ.

"Сүбин аа-" Талимаарсан нүдээ удаанаар анивчсаар уруулруу ширтэж байсанд нь шүлсээ залгин хэлтэл амыг минь таглан түүний үнсэлт мэдрэгдэнэ. Гэвч удалгүй доод уруулыг минь хазлахад нь хөмсгөө зангидан, зөөлөн ёолоход нүдээ томруулан гайхан хараад

"Та өвдчихсөн үү? Уучлаарай, би ууг нь өвтгөнө гэж бодоогүй юм аа. Сайн мэдэхгүй болохоор сандарсандаа л... аймар бомбойчихож, зүгээр үү?" Бяцхан Сүбин өөдөөс том нүдлэн урууланд минь хүрч ч чадахгүй байгаад нь хайр хүрэн, өлмийгөө өргөн зөөлнөөр үнслээ.

_________________________________________

-Soobin maani nylh ym bgam shdee~~~

'Cutie Pie'Where stories live. Discover now