Хоёр хавсаргалт хийгээгүй үлдээснээс болж бүтэн долоон өдөр илүү цагаар ажиллах юм гэж санах билээ. Бүр төрсөн өдрөөрөө ажил эхлэхээс цагийн өмнө энэ өрөөнд сууж байгаадаа дургүй хүрч байна. Сомин эмчийн өгсөн дуусашгүй их хийх зүйл. Гол нь Сүбин болон түүний найзтай хамт зугаацах ёстой болохоор тэвчих хэрэгтэй. Үүнийг хичээл нь дуусахаас өмнө янзалчихвал болох нь тэр.
"Пак дадлагажигч яасан эрт ирээ вэ? Чамайг хоцорж л ирэх байх гэж бодож байлаа." Энэ зэвүүн авгай төрөхөөсөө л ийм хөгийн ааштай байсан байх.
"Хийх зүйл их байгаа шүү дээ! Бас өглөө таниас өмнө ирэх гэж их хичээж байгаа." Би ууг нь хүний ая тал олох гэж энд ирээгүй л байлтай.
Сомин эмч хүзүүгээ гилжийлгэх хөдөлгөөн хийсээр ширээндээ суулаа. Энэ хүүхэнд ер нь ядрах, өлсөх, туйлдах мэдрэмж гэж байдаггүй байхаа.
"Юу? Сомин эмчээ, өнөөдөр миний төрсөн өдөр юм л даа."
"Тэгээд???" Хүний үг бүрэн сонсох ёстой гэдгийг мэддэггүй хэрэг үү? Шалтгаанаа хэлэх гэж байхад л урдуур ороод ирэх юм.
"Тэгээд харин...би орой цагтаа тарж болох уу? гэж л...асуух гэсэн юм." Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, би Сомин эмчийн хүйтэн ауранаас айгаад байдаг.
"Миний даалгасан зүйлсийг хийгээд дуусгачихвал болноо. Харин хийж дуусахгүй бол мөрөөдөөд ч хэрэггүй." Хариу хэлээгүй. Би юу гэх ёстой гэж, 'ойлголоо, би дуусаагүй байвал мөрөөдөхгүй ээ' гэх байсан уу? Инээдтэй юм.
Би ч өөр зүйл ярилгүй хамаг хурдаараа л ажиллаж гарав. Хүний урманд ядаж багасаж байгаа юм уу? Улам нэмэгдээд байгаа юм шиг л санагдаж байна. Төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй юм бол ядаж эгдүүгээ харчихмаар байх юм.
Намайг өлсөхөө ч мэдэлгүй гараараа тэмдэглэл хийж суухад өрөөний хаалгыг хэн нэгэн тогшлоо. Сомин эмчийн зөвшөөрөх хоолой дуулдахгүй байхыг бодоход тэр гарчихсан бололтой.
"Пак эмчээ, та хоолондоо орохгүй юм уу?" Энэ чинь миний бяцхан эгдүү юу?
"Харин хийх ажил их байгаа болохоор хоол идэж амжихгүй нь." Нүдний шилээ ширээн дээр тавин түүнрүү харав. Сүбин өнөөдөр үсээ өөрөөр янзалжээ. Өмнөхөөс нь илүү том хүн шиг харагдуулна, гэж болсон юм байхдаа. Гэхдээ л түүний өхөөрдөм царай байхад тэр яаж ч өөрийгөө өөрчилсөн, өхөөрдөм жаал хэвээрээ байна.
"Таньд үсээ боох их гоё зохидог юм байна. Бас Кай өнөөдөр таны төрсөн өдөр гэж хэлсэн." Би үсээ харандаагаар ардаа тогтоочихсон байсан юм. Тэр ажил хэрэгч эмэгтэйд дуртай бололтойдог шүү.
"Кай ч мэдээлэл сайтай юм аа. Би та хоёртой хамт тэмдэглэх талаар яг бодож байлаа. Мэдээж зөвшөөрөх юм бол шүү дээ!" Сүбиний найзтай цэцгийн талаар ярилцсаар байгаад нэгнийгээ мэддэг болчихсон юм. Тэгээд л би хоёр эгдүүтэй болчихсон.
"Хичээл тарахаар өрөөнд тань хүрээд ирье. Бас Кай бид хоёр өчигдөр орой хамтдаа авсан юм. Таньд таалагдах үгүйг мэдэхгүй л байна." Сүбин доош харан ингэж хэлчихээд, хайрцагтай зүйл гаргаж ирлээ. Мөн намайг баярласнаа хэлж ч амжаагүй байхад тэр гүйгээд гарчихсан. Улам л хөөрхөн болоод байх юмаа.
Цэцгээр чимэглэсэн жижигхэн хайрцаг. Баглаанд нь хүртэл ихэд анхаарсан харагдаж байна. Инээсээр хайрцагны уяаг тайллаа. Үнэхээр өхөөрдөм үсний хавчаар. Гэхдээ энэ зүйл надад зохиж байх чинь ээ. Намайг яг л ахлах сургуулийн охин шиг харагдуулж байна.
Өрөөний буланд байдаг жижигхэн толинд өөрийгөө харан, инээн зогсож байтал хүйтэн аура айлчиллаа. Энэ хүүхэн ядаж нэг ч болов инээмсэглэж байсан болов уу? Тэр муухай харц нь намайг зүгээр дураараа хөдөлгөж чадаж байна. Сомин эмч ээ, би бяцханаагаасаа бэлэг авсандаа л чимээгүй өнгөрлөө шүү!
Сэвон:
-Сүбин аа, бэлэг өгсөнд баярлалаа. Кайд бас дамжуулаад хэлээд өгөөрэй. Орой хамтдаа тэмдэглэцгээе.
Сүбин:
-Зүгээрдээ, та угаасаа бид хоёртой дотно байдаг ганц хүн маань шүү дээ! Кай зөвшөөрсөн болохоор заавал очноо. Энийг зөвшөөрөөгүй байсан ч, би очих бодохоор хүлээж байгаарай.
"Чой Сүбин, эгдүүтэй бас дуулгавартай. Хөөрхөн юмаа, жаалаа."
___________________________________
YOU ARE READING
'Cutie Pie'
Fanfiction-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa