'07'

456 64 2
                                    

Төрсөн өдрөөс хойш хичээл ортол амралтын өдөр таарсан юм. Тийм болохоор л өдрийн цагаар, бүлээн усанд хэвтэж байна. Сүбиний ярвагар царайнаас болоод санаа зовсоор байгаад таарлаа. Хүний төрсөн өдөр байхад, тэр хүүхэд яахаараа уурлачихдаг байнаа. Өдөрхөн нь зүгээр инээгээд гүйж байсан юм байж. Сүбиний хэлсэн зүйл бас уурласан шалтгаан нь, зөвхөн өөрийг нь дуудах нэрнээс болсон хэрэг үү?

Ийн бодсоор арьс минь хөгшин хүнийх шиг болоход багахан хугацаа л үлдээд байхад уснаас гарлаа. Биеэ хатаан, нимгэн даашинзаа өмсөөд Ёнжүн аас ирсэн файлыг шалгана.

Новш гэж, намайг эзгүйд их л хэцүүдэж байгаа бололтой. Амралтын өдөр таарсан дээр энэ асуудлуудыг нэг тийш нь болгодог ч юм уу? Тэгэхгүй бол бүр утгаа алдах нь.

"Сайн уу? Ёнжүн, чи баримтуудаа аваад гэрт хүрээд ир. Би гялс танилцаад, зохицуулах талыг нь бодоё." Утсаар хэлэх гэснээ хэлснийхээ дараа гэрээ цэвэрлэхээр босов. Үгүй бол туслахдаа шоолуулах биз.

Дөнгөж л цэвэрлэгээ дуусаад байхад хаалганы хонх дуугарлаа. Энэ хүн чинь, код хийгээд л ороод ирмээр юмдаа. Мартчих нь гэж баймааргүй дээ. Гараа алчуурт арчин, хаалгаа нээн өгөхөд Ёнжүн биш эгдүү минь зогсож байлаа.

"Миний эгдүү юу хийж яваа юм?" Түүнийг харан гайхсандаа, мөн удахгүй гэрт ирэх нэгнээс болж багагүй сандрал мэдрэнэ.

"Өчигдөр таньд муухай аашилчихсан болохоор...хамт гадуур гарах гээд хүрээд ирлээ. Та завгүй байсан уу?" Хөлөөрөө тоглон, сулхан ярих нь үнэхээр хөөрхөн харагдуулна. Түүний бүх зуршил нь ийм эгдүүтэй байж болдог юм уу?

"Юу? Би нөгөө зав..."

"Пак сонбэним!" Ёнжүны хоолой Сүбин бид хоёрыг хэн хэнийг маань түүний зүг харахад хүргэв. Энэ хүүхдэд мэдэгдэж болохгүй юмсан.

"Ёнжүн аа, миний дүү. Яасан хурдан ирээ вэ? За дотогш ороорой. Өнөөдөр миний дүү болоод жүжиглээтэх." Тэрнийг тэврэн авахдаа чихэнд нь сүүлийн үгсээ шивнэн хэллээ. Ойлгоно л гэж найдъя.

Би ч тэр хоёрыг хоёуланг нь дотогш оруулан, зочны өрөөндөө суулгалаа. Энд юу болоод байгааг надаас өөр хүн мэдэхгүй. Тиймээс өөрөө л аргалах хэрэгтэй.

"Тэгэхээр...Ёнжүнаа энэ бол манай сургуулийн сурагч Сүбин. Харин Сүбин аа, энэ хүн миний дүү байгаа юм. Өнөөдөр манайд өнжиж, хичээлийн судалгаагаа хийхээр ирсэн. Тэгээд бас чамтай цуг гадуур гарахдаа бэлдээд ирье. Та хоёр болж өгвөл нэгэнтэйгээ юм битгий яриарай." Худлаа инээн гараа урдаа авсаар өрөө рүүгээ оров. Сүбинийг эндээс авч гарч л байж бүгд цэгцрэх байх. Ёнжүнд тайлбарлаж болох болохоор яарах хэрэгтэй.

'Cutie Pie'Where stories live. Discover now