'19'

292 28 4
                                    

"Захирал таныг өрөөндөө дуудуулж байна."

Удаан хугацааны дараа гэртээ ирэхэд амрах ч зай өгөлгүй туслах бүсгүй хажууханд ирлээ.

"Удахгүй гээд дамжуулчих." Цуваа буйдан дээр тохон үлдээж, ажлын хувцасаа солин өмсөөд эцгийнхээ өрөөг зорилоо.

Тог тог тог

Хаалгыг болгоомжлонгүй тогшин, намайг ирсэнийг мэдэгдэхэд тийм ч хөгшин биш эрэгтэйн хоолой дуулдлаа.

"Чи гарч болно. Охинтойгоо аминчхан яриа байна." Өнөөх бүсгүйг юу уух талаар лавлан үүдэнд зогссоор байсанд тэрээр цухалдангуй ийн хариулав.

Хаалга хаагдах чимээтэй зэрэгцэн захирал гэх хүндэтгэл хүлээсэн миний эцэг харалдаа буйданд суугаад

"Япон дахь хэрэг бидэнд их гарз авчирлаа. Чиний анхаарах ёстой ажил сургуульд эмч хийхээс илүүтэй манай компанийн үйл ажиллагаа гэдгийг мартаж орхио юу?"

"Таны шахаж шаардадгаас ч бэрх ааштай хүн дэргэд байхад би тэр ажилд яаж хойрго хандах болж байна. Өөрийн тань доор надаас ч илүү хүмүүс олон баймаар юм. Намайг хүлээхийн оронд тэд нараа явуулчихаж чадахгүй байна уу?"

Өрөөнд бид хоёроос өөр хүн байхгүй тул түүний хөлд бөхөлзөж, тал засан сайхан аяглах шалтгаан ч байсангүй.

"Ер нь надаас илүү Ёнжүн энэ ажилд чинь хамаагүй сайн зохицдог. Ер нь чадвартай хүнээ туслах хийлгэж доош дарах биш дээш өргөж хөгжүүлэх хэрэгтэй биздээ." Үнэндээ аавын яриад байгаа ажил бүтэлгүйтсэнд би буруутай ч, Ёнжүний тухайд бол маргах зүйл байхгүй.

"Чи хоёр давхар ажиллаад ядарсан бололтой. Эмнэлгээсээ чөлөө авч гол ажилдаа анхаар." Ширүүн биш ч тайван бус өнгөөр хэлэхдээ цонхны тавцан руу дөхөн алхана.

"Би амарч болох ч намайг амраахгүй л болов уу? Тэгэхээр ойлгож чадахаараа та намайг чөлөөлсөн нь дээр. Хүсвэл та зөвлөх эмчтэй нь уулзаж болно. Хийх ажил хэр их байгааг болон надад чөлөө өгөхгүйг мэдэж авахад чинь туслах биз. Бодож үзээд хэлээрэй." Өөр хэлэх зүйл байгаагүйд маргаан үүсгэхгүйн тулд түүнийг өрөөнд нь үлдээхээр шийдсэн минь энэ.

---

Ажлын ширээн дээрээ зүүрмэглэн суухад хүйтэн аура маань хэдийн дэргэд ирчихжээ.

"Энийг уугаад ажилдаа эргээд ор. Чамаас болж хагас сарын тайлангаа хоцроохыг хүсэхгүй байна шүү!" Тэрээр ширээн дээр ууттай зүйл тавивал, дотор нь кофе болон жижиг савтай бялууг нямбайлан хийжээ. Ким эмчээс, ялангуяа хүйтэн аура гэж дөлдөг нэгнээсээ авсан нь цаанаа л нэг өөр мэдрэмж төрүүлж байна гээч.

Сургуулийн цэцгийн мандалд байрлах модон саравчинд Сүбинийг хүлээх зууртаа эгчийнх нь цаасан дээр бичсэн хэдхэн үгийг дахин дахин уншин, инээмсэглэн сууна.

"Машинаа зээлдүүлсэнд талархан, өөрийн жороор хийсэн бялууг үүний хамтаар өгье. Сүбин дуртай кофег чинь гэж сонгосон болохоор таалагдана гэж бодож байна." Тийм ч ганган биш энгийн л нэгэн цаасан дээр гоё ганган үг зоолгүйгээр цэвэрхэн бичсэн нь сэтгэлд улам л хүрч байлаа.

"Амттай байна." Сүбин урд минь байх бялуунаас амсаад нүдээ анин, таашаан идэх нь түүний хэр дуртайг илтгэх шиг.

Аманд нь дахин халбагадан өгөөд хацарнаас нь чимхэхэд өөдөөс өнөөх л хөөрхөн инээмсэглэлээ тодруулсаар

"Эгч таньд бялуугаа хийж өгнөө гэдэг чинь та хоёр их л дотно болсон гэсэн үг дээ." Сүбин нэг хацраа бомбойлгон, хуруугаа гозолзуулан итгэлтэй нь аргагүй хэлэв.

"Тэгвэл эгч чинь үргэлж ийм байна гэвэл би машинаа бэлэглэсэн ч харамсахгүй ээ." Ширээний нэг буланд байх түлхүүрээ харан хэлэхэд Сүбин гарнаас атган

"Бид хоёрын хувьд маш чухал явдал болохоор дургүйцэхгүй тусалсанд тань эгчээс гадна би ч зөндөө их баярласаан."

Хичээлийн хонх дуугартал бид завтай хүмүүс шиг л ярилцан, инээлдэж байлаа. Сүбинийг ангидаа орохоор салсны дараахан өөдөөс хар хослолтой хүн алхална.

"Захирал таны зөвлөх эмчтэй уулзахаар ирж байгаа. Таныг энэ ажлаас чинь бүр гаргах бодолтойгоор..." Ёнжүн чихэнд шивнээд, цонхоор гадагш заалаа. Түүний хэлсэнчлэн үнэхээр л аав маань нарийн бичгийн хамтаар сургууль руу орж байх нь тэр.

Би уртаар санаа алдаад түрэгхэн шиг л урдаас нь очно. Тэрний царайнаас харахад бодлоосоо буцах эргэлзээ ч байхгүй мэт ширүүн харагдана.

"Би энэ ажлаас гарч чадахгүй ээ. Тэгэх ёстой шалтгаан ч бий." Үгийг минь тоож авалгүй явсаар хэдийн Ким эмчийн өрөөний гадна ирчихжээ. Ким эмч бол намайг үлдээх талаар ч бодолгүй гарахыг зөвшөөрч захиралд тайлбарлах байх. Арга ч үгүй, мэддэг чаддаг бүхнээ зааж сургаж байхад нь гэнэт л гарна гэвэл хэн дуртай хүлээж авна гэж.

"Ким эмч ээ, юу л даа... Нэг хүн таньтай уулзах хүсэлтэй байна." Сулхан хоолойгоор түүнд хэлэхэд тэрээр толгойгоо дохин зөвшөөрч байгаа илэрхийллээ.

"Сайн байна уу? Намайг Пак Бёнху." Аавыг нэрээ хэлж дуусахтай зэрэгцэн, Ким эмч хийж байснаа зогсоон хаалганы дэргэд зогсох нэгэн рүү огцом хараад

"Пак Бёнху, чи энд юу бусниулах гэж ирээв.... Миний амьдралд дахиж ямар гай авчрах гэж ирсэн юм." Суудлаасаа өндийн чичирхийлсэн хоолойгоо нуух гэсэндээ тэрээр аль чадах ширүүн өнгөөр өгүүллээ.

"Сомин эмчээ, та аавыг маань таних хэрэг үү?" Тэдний дунд юу болсныг үл ойлгох хүн энэ өрөөнд ганцхан би л байсан юм.

_________________________________________

- Jaehwa n shine hesgee chireed hureed irlee.

'Cutie Pie'Where stories live. Discover now