Хавар болж, навч цэцэгс дэлгэрч, гол горхи урссан сайхан дулаахан өдрийн тэр нэгэн өглөө Чүэ Жисол их тухгүйхэн нойрноосоо сэрлээ.
Цонх нь онгорхой байсан ч дулаахан салхи орж ирж байгаа учир Жисол эвшээгээд, биеийнхээ чилээг гаргах санаатай суниав.
Шувуудын жиргээн их сайхан сонсогдож байна гэсэн шүү юм бодоод өрөөнөөсөө гартал өглөөний цайны сайхан үнэр хамрыг нь сэтлэх шахам үнэртэв.
Жисол тэрхүү үнэрийг даган явсаар гал тогоонд орвол түүний аав нь болтой нэг эр ягаан өнгийн хормогч зүүчхээд өндөг шаран зогсож буйг харах тэрхэн агшинд Жисолын нүд байдгаараа томров.
"Ааваа, та яагаад өглөөний цай хийж байгаа юм?" Жисолын хоолой их сэргэг сонсогдож байлаа.
Аав нь болох тэр хүн 40 нэлээд гарсан гэмээр, түүний нүд болон духны эргэн тойрны энэ тэнд үрчлээ тогтсон харагдана. Бас үрчлээнээс илүү сорви ихтэй байгаа нь энэ хүнийг хүйтэн хөндий хүн мэт санагдуулах аж. Хар үснийх нь зарим нэг газраа буурал цагаан үс зурс үзэгдэнэ. Энэ хүнийг Чүэ Сынман гэдэг.
Сынман охин руугаа харан инээгээд "Ээж нь өчигдөр нэлээд ядрангуй орж ирсэн. Өглөө сэрээхгүй гээд л" гэсээр хайруулын тавагнаас шарсан өндгөө гаргаж, тавган дээр тавив.
Удалгүй Жисол руу хартал өнөөх нь өөдөөс нь үл итгэсэн харцаар ширтээд л зогсоод байлаа.
Сынман гүнзгий амьсгаа аваад "За за. Ээж нь согтуу орж ирсэн болов уу!" гэлээ.
Жисол энэ үгсийг сонсоод тийм байлгүй дээ гэж буй аятай амьсгаагаа гаргав. Өөр ямар шалтгаан байна гэж. Хэрвээ аав нь өглөөний цай хийж байгаа бол заавал түүний ээж согтуу байх ёстой. Энэ бол Чүэ гэр бүлийн бичигдээгүй хууль.
Ааваараа хоол хийлгүүлэх нь тийм ч сүртэй санагдахгүй л байгаа байх. Гэвч Жисолын хувьд их чухал асуудал. Хэрвээ аав нь хоол хийвэл, эсвэл хийх гэж оролдвол шууд л зурагных нь өмнө зул асах байх. Хоол гэхээс илүү хор хийчихдэг хүн юм шүү дээ.
Өмнө нь Жисол аавынхаа хоол хийж байгааг нэг бус удаа харж байсан. Түүний аав шөлтэй хоол хийж байжээ. Тэгээд санамсаргүй давсны оронд угаалгын нунтаг хийчихсэн. Бүр цайруулах шингэн болон, хлоридын шингэн хүртэл хийж байсан удаатай.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...