Жисол тэдэнтэй ээлжлэн мэндлээд "Ямар хэргээр намайг дуудсан юм. Би бага зэрэг завгүй байлаа л даа" гэж хэлэхэд
Ники "Үнэндээ та хоёрт бүх үнэнийг хэлэх гэж ирсэн юм?"
Жэюүн Жисол хоёр "Бүх үнэнийг гэнээ?"
Ямар үнэнг хэлэх гэж байгааг Жисол Жэюүн хоёр гайхаж орхилоо. Магадгүй 3 сарын хуурамч үерхэл нь баригдчихсан юм болов уу? Гэхдээ Никигийн дараагийн агшинд хэлсэн үгс Жисол Жэюүн хоёрын бодлыг өөрчилсөн юм.
Ники Хани руу харан "Түүний тухай" гэлээ.
Жэюүний нүд томорч харин Жисол гацаж орхилоо. Ханигийн тухай гэнээ?
Жисол "Тэр яасан гэж?" дэндүү их сонирхол нь төрж байсан учир тэрээр тэсэлгүй асуув. Хани доошоо харан сууж байхдаа хэний ч нүдтэй нүүр тулахыг хүсээгүй бололтой хуруугаа оролдон сууж байлаа. Гэтэл Ники түүний зөөлөн ёвров.
Хани санаа алдсаар "Үнэндээ намайг Ким Хани гэдэггүй юм. Миний жинхэнэ нэр бол Жан Сибинь. Намайг тэр Ким овогтийнхон үрчилж аваад л Хани гэдэг охины амьдралаар амьдруулах болсон юм даа" гэсээр өөрийнхөө бүх туулж өнгөрүүлсэн амьдралаа нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.
Түүний яриа дуусахад аль хэдийн 20 минут өнгөрчээ.
Ники "Тийм л учраас та хоёрыг хамтад нь уулзая гэж дуудсан юм" гэж нэмж хэлэв.
Нэг хэсэг хугацаанд тэдний хэн ч юу ч дуугарсангүй. Үнэхээр итгэмээргүй хачирхалтай үнэнг сонсчихсон Жэюүн болон Жисол хоёр гүн бодолд дарагджээ.
Энэ хачирхалтай уур амьсгалыг эвдэн Жэюүн "Уучлаарай. Би чамд үнэхээр буруу үгс хэлчихэж" хэмээн гэмших мэт хэлэв.
Жисолын дотор Ким Ханиг өрөвдөх сэтгэл төрж байлаа.
Гэвч тэр нэг зүйлийг ойлгосонгүй бололтой "Жинхэнэ Ким Хани яг хаачсан юм бэ?"
Жэюүн Жисол руу толгой эргүүлэн хараад "13 жилийн өмнө ор сураггүй алга болчихсон. Гэр бүлээрээ. Гэтэл дахиад тэд гараад ирчихсэн. Үнэндээ би тэр охинтой нэлээд сайн найзууд байсан гэсэн ч би огт санадаггүй юм" гэсээр доошоо харан хэллээ. Яг үнэндээ түүнд гэмших гэхээс илүү Жисолоос санаа зовох мэдрэмж төрөх аж. Жисолын хажууд өөр эмэгтэй хүнийг санагалздаг хачирхалтай залуу мэт мэдрэмж яагаад ч юм төрөөд байсан хэрэг.
Ники түүний яриаг үргэлжлүүлэн "Хэдүүлээ Ханид туслах хэрэгтэй" гэсээр шийдэмгий өнгөө ашиглан хэлэв. Никигийн энэхүү хоолойны өнгө ямар ч хүнийг татах увидастай билээ.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...