Жисол өдөржингөө өөрийнхөө өрөөнд бүгжээ. Хажууд нь өчигдөр түүний санахгүй байгаа үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа залуу бий гэж бодох тусам үстэй толгойгоо зулгааж, хаашаа ч хамаагүй зугтахыг хүснэ.
Бурхан тэнгэр гэж байдаг бол цаг хугацааг буцаагаад өгөөч дээ гэж хүссээр дэрэн дээрээ нүүрээ нааж орон дээрээ хэвтэнэ. Бас зүгээр л үүрд энэ бүхнээс зугтахыг хүсэв. Гэхдээ тэр бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Жисолын толгойд шууд л нэг бодол харавсан сум шиг орж ирэх нь тэр.
Орон дээрээ өндийн суугаад "Яагаад би ингэхэд юу ч санахгүй байгаа юм бол? Аавын хэлснээр тэр шингэн хугацаа нь дууссан гэсэн ч би зүгээр бөөлжөөд л болгох байсан биз дээ. Гэтэл үнэхээр юу ч санахгүй байна. Энд ямар нэг зүйл буруу л байна даа? Тэрнээс Хаи ч бас уусан. Хэрвээ би юу ч санахгүй байгаа бол Хаи ч бас яаснаа санахгүй байх учиртай" гэж амандаа бувтналаа.
Түүний бодсон шалтгаан ч зөв байв. Хэрэв хугацаа нь дууссан байсан бол түүний дотор муухайрах эсвэл ухаан санаагаа алдахаас өөр ямар нэгэн зүйл болох байсан. Гэтэл тэр зүгээр л ухаангүй болчихсон шүү дээ. Гэртээ бас өрөөндөө, ер нь байрныхаа гадаа ч яаж ирснээ санахгүй болтлоо архи уугаагүй л юм даа гэж бодох явцдаа орноосоо босож гар утсаа хайх ажээ.
Ядаж байхад тэр утсаа хаана байгааг ч огт санахгүй байв. Хаа сайгүй хайлаа. Орон доогуур, шүүгээндээ, өчигдөр өөрийнхөө өмсөж байсан хувцсандаа гээд хаа сайгүй л хайлаа. Цүнхэн дотроо хүртэл үзэв. Гэтэл түүний утасны сүүдэр огт харагдсангүй. Өрөөнөөсөө гараад шууд л том өрөө рүү орлоо.
Том өрөөнд аав ээж хоёр нь хошин шоу үзэн инээлдэн сууж байхыг хараад "Миний утсыг харсан амьд хүн байна уу?" гэж асуухад
Аав нь охин руугаа харсан ч үгүй толгой сэгсрэв. Харин ээж нь түүн рүү муухай харснаа "Энэ гэрт зомби амьдардаг" гэх нь тэр.
Жисол ээжийнхээ ийн хэлсэнд эгдүүцээд "Юун муухай хэлдэг юм" гэж амандаа үглээд үүд рүү дөхөв. Магадгүй үүдэнд үлдээчихсэн байж болно шүү дээ.
Гэвч түүний санасан шиг байсангүй. Хурдан том өрөө рүү орж очоод "Аав над руу залгаад өгөөч" гэж гуйхад аав нь түүн рүү өөрийнхөө утсыг сунгав. Жисол аавынхаа утсыг аваад өөрийнхөө дугаарыг хийн залгатал дуудаж байсан ч гэр дотор түүний утас дуугарч буй юм сонсогдсонгүй.
Хаана хаясан юм бол гэж бодоод байж байтал гэнэт гэрийнх нь хаалга дуугарах нь тэр. Жисол санаа алдсаар хаалга руу очин хэн хаалгыг нь тогшсоныг дурангаар хартал өнөөх хөрш залуу, өглөө нь гэрт нь байсан залуу зогсож байв.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...