✖15✖

206 38 1
                                    

Жисолыг гадагшаа гарсны дараа аав ээж хоёр нь маш чухал хэрэг ярилцан өөрсдийнхөө өрөөнд сууцгааж байлаа.

"Хоёулаа Жисолд хэлэх хэрэгтэй гэж бодож байна уу?" гэсээр ээж нь нөхрөөсөө санаа зовсон янзтай намдуухан асуухад

Жисолын аав "Цаг нь болсон гэж бодохгүй байна!" гээд эрс шийдэмгий хариулав.

"Үнэхээр итгэлтэй байна уу? Би тэднийг энэ ойр хавиар эргэлдээд байгааг сайн мэдэж байна. Гурван давхрын Жон авгай хүртэл анзаарчихсан байдаг. Жисолыг болгоомжтой байгаарай гэж их л захисан юмсан. Тэд хөдлөөд эхэлчихсэн байвал яах вэ?" гэсээр Жисолын ээж сүүлийн үед байрныхаа эргэн тойронд болж буй бүхнийг тунгаан бодсоор хэлэв.

Нөхөр нь санаа алдаад "Би ч бас анзаараад л байгаа. Энэ бүхэн Жисолыг согтдог өдөрөөс л болж эхэлсэн. Гэхдээ би санаа зовохгүй байна. Тэд зөвхөн Жисолыг бага насных нь төрөхөөр л мэднэ шүү дээ. Бас бидний царайг танихгүй. Нэрээ сольсон тухай охиндоо хэлээд байх шаардлага байхгүй шүү дээ. Жисол бол Жисол. Өөр хэн ч биш" хэмээн эхнэртээ аргадангүй хэллээ.

Жисолын ээж хөнгөн санаа алдан нүдээ аних аж.

>>>>

Ёнжүн гадуурх ажлаа дуусгасан бололтой Жисолын байрны гадаа ирэхэд Жэюүнтэй тааралдав.

Жэюүн яарсан шинжтэй орцноосоо гарч ирэх агаад гартаа нэг зураг шиг зүйл барьжээ. Жэюүн өнөөх хайрцагтай зүйлийг ямар хүн өгсөнийг асуух гэж илгээмж хүргэсэн ахыг хайн гарч ирсэн нь тэр байлаа. Гэвч оройтжээ. Илгээмж хүргэгч ах аль эрт яваад өгчихсөн байсан хэрэг.

Ёнжүн түүнийг сонирхон харж байгаад дуудахаар шийдэв.

"Хөрш залуу!"

Жэюүн хэн нэгний хоолойг сонсоод эргэн тойрноо хартал дэндүү царайлаг ах түүнийг чиглэн инээмсэглэн ирж байлаа. Жэюүн тэр хүнийг хараад шууд л мэнд мэдэх ч одоо хүртэл Жисолтой хамт инээлдэн алхаж бас Жисол түүнийг "Ахаа" хэмээн дотно хэлснийг нь бодсоор гэнэт л зүрх нь хатгуулах нь тэр.

Ёнжүн түүний харалдаа гурван алхмын зайд ирж зогсоод "За тэгээд сонин сайхан юу байна даа?" гэж асуув.

Жэюүн яг үнэндээ юу гэж хариулахаа ч мэдэхгүй байлаа.

Ёнжүн түүнийг зүгээр л тэнэг юм шиг инээгээд бас хариу хэлэхгүй байгаад нь бага зэрэг урам нь хугарчээ. Ёнжүн өнөөх шалгалт гээчийгээ зогсоох ёстой үгүйгээ ч мэдэхээ болив. Гэхдээ тэр яагаад ч юм энэ залууг давж гарч чадна гэж бодож байсан юмсанж. Жисолоос өөрийг нь яг ямар учиртай хүн болохыг асуух байх гэж бодсон. Гэтэл тэр тэгээгүй. Хоёр хоног Жисолтой таарах болгондоо л түүнийг охин дүүгээс нь дөлж зугтаад буйг анзаарсан шүү дээ.

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now