"Тэгээд хэр зэрэг царайлаг залуу вэ?" Хаи сая Жисолын ярьж дууссан сэдвээс зөвхөн тэр залуугийн талаар л сонирхов.
Жисол Хаитай уулзах ёстой газраа ирээд түүнд өглөөнөөс хойш болсон бүх явдлаа нэгд нэгэнгүй тоочин хэлсэн юмсанж. Жисол Хаигийн царай төрх нь нэг л сэргэж байгааг анзаарахдаа өөрийн эрхгүй уруул нь татвас хийлээ.
Хаи Жисолыг хариулахгүй удсанд бага зэрэг цухалдаад "Хөөе, хариулалдаа?" гэхэд
Жисол нүдээ эргэлдүүлээд "За, мэдэхгүй ээ. Царайлаг нь царайлаг. Гэхдээ чи ямар намайг мэдэхгүй биш" хэмээн уурсан хэлэх нь тэр.
Хаи түүнийг уурлана гэдгийг мэдсэн ч гэсэн дахин дахин түүний дургүй сэдвийг сөхөх оролдлог хийх ажээ.
Хаи "Би харин чамайг маш сайн мэддэг болохоор л асуугаад байна. Чиний хэлсэн царайлаг гэдэг нь намхан бүдүүн үү эсвэл тэр дээрх зураг шиг царайлаг залуу юу?" гэж асуухдаа Жисолын ард байх нэгэн зурагт хуудас руу заан асуухад Жисол нүдээ эргэлдүүлээд түүний заасан чиг рүү харлаа.
Гэтэл тэрхэн агшинд хөлдөж орхив. Өглөө түүний хаалгаараа мөргөж бас өөрийгөө хэн гэдгийг танилцуулж байсан залуу кофены аяга барьчхаад инээмсэглэн зогсох постер зураг байх нь тэр.
Жисолын нүд байдгаараа томроод буруу зүйл харсан эсэхээ шалгаж нүдээ анин, толгойгоо сэгсэрснээ дахин өнөөх постер зургийг харвал огт өөрчлөгдсөнгүй шүү.
Жисол "Т.тэр залуу" гээд амандаа бувтнан зураг руу заахад Хаи гайхан харав. Жисол буцан Хаи руу харах үед түүний нүд нэг л сандарсан бас үл итгэж буй аятай ийш тийшээ гүйж байгааг Хаи анзаарахгүй байж чадсангүй.
Хаи түүнийг гайхан харахдаа "Яасан бэ?" гэж ихэд санаа нь зовсон байдалтай асуужээ.
Гэтэл Жисол "Миний мөргөсөн хүн тэр зураг дээр байгаа хүн дүрээрээ мөн байна" гэх нь тэр.
Хаи мэдээж түүний үгэнд итгэхгүй шүү дээ. Худлаа ярьж байна гэж бодоод "Наад хошигнол чинь явахгүй ээ" хэмээн хэлэхэд Жисол мэдээж юу гэж ийм юмаар тоглож байдаг юм гэсэн харцаар Хаи руу ширтэв.
Гэтэл Хаи түүн рүү хараад "Үнэхээр энэ залуу байсан гэж үү?" хэмээн асуухад Жисол толгой дохив.
Байж боломгүй зүйл харсан Жисол болон найзынхаа ярианд бараг л итгэж өгөхгүй байгаа Хаи хоёр хэсэг хугацаанд чимээгүй болов. Энэ их чимээгүй байдлыг эвдэж тэдний захиалсан кофе хүрэлцэн ирлээ.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...