✖9✖

273 40 0
                                    

"Удаан уулзсангүй шүү Жэйк!"

"Ким Хани!"

Жэюүний хоолой хүйтэн хөндий. Бас түүнийг хараад баярлахгүй байгаа нь ч илт.

Энэ охин түүнийг яаж олж ирснийг мэдэхгүй байгаа ч одоо чухал биш.

"Намайг оруулахгүй юм уу?"

Хани гэх охин ийн хэлэх үед Жэюүн холдох гэж ч оролдсонгүй шууд л гэрээсээ гаран хаалгаа хааж орхилоо.

"Энд байгааг минь яаж мэдсэнийг чинь асуухгүй. Харин зүгээр л яах гэж ирснийг чинь мэдмээр байна!?" Жэюүн хүйтнээр сийгүүлэн хэлэв.

Хани түүнийг цоо ширтсээр "Сүйт залуугийнхаа юу хийж байгааг нь сонирхоод л ирж байна"

"Би чиний сүйт залуу биш"

"Мөн. Аав ээж хоёр чинь бидний сүйг цуцлаагүй байгаа. Тиймээс чи миний сүйт залуу мөн"

Ханиг ийн хэлэхийг сонссон Жэюүн өөрийн эрхгүй хөмхийгөө зуулаа. Тийм л дээ. Цуцлаагүй байгаа. Жэюүн энэ хүнээс л хол байхыг хүсэн гэрээсээ зугтаж, огт танихгүй хөршийн охиныг хүртэл туслуулж байгаа.

Жэюүн нүдээ эргэлдүүлсээр "Бас ямар юм аа төлөвлөөд байгаа юм?"

"За чи... Одоо болтол чиний тэр нохойг өшиглөсөнд уурлаад байгаа юм уу? Би чамд тайлбарлаж хэлсэн биз дээ. Тэр нохой чинь л эхэлж намайг хазсан"

Хани түүний өмнө уруулаа унжуулсаар хэлэв.

"Би чамд ганцхан тэр хэргээс болж дургуй болсон гэж бодоо юу?"

"Өөр ямар шалтгаан байгаа юм. Би хөөрхөн бас баян айлын өв залгамжлагч. Чи бид хоёр яг тохирно гэж бодохгүй байна уу?"

Жэюүний зүүн нүд татвалзаад "Үгүй ээ. Ганцхан тэр шалтгаан биш. Би чамд анхнаасаа хэлсэн. Чи миний сонирхол бас хайртай нэгэн биш. Энэ гэрлэлт хэзээ ч бүтэхгүй байх байсан. Учир нь чи хүүхэдтэй. Бас нөхөр чинь ч байгаа. Би нөхөртэй хүнээр яах юм?!" хэмээн хэлтэл

Хани энэ удаад үг хэлэх гэсэн ч чадсангүй. Түүний царайнд айдас түгшүүр илэрч мөр нь чичирч орхилоо.

Жэюүний хэлсэн бүгд үнэн. Ким Хани гэх энэ охин өмнө нь аав ээж хоёроосоо нууцаар нэг залуутай хуримаа хийж бүр хүүхэд хүртэл гаргасан. Гэтэл нэг л өдөр тэр хүнийгээ орхиод Шим Жэюүний эхнэр болохыг сонгосон юм.

Хэрвээ үгүй байсан бол Жэюүн түүнээс ингэж зугтаахгүй байсан л байх.

Хани үг хэлэх чадваргүй болтлоо гацаанд орчихсон байлаа. Жэюүн энэ бүхнийг нь хэрхэн мэдсэнийг мэдэхгүй ч үнэн тул зүгээр л түүн рүү ууртай нүдээр ширтэн зогсоно.

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now