Цаг орой болжээ.
Ёнжүн Жисол хоёр өдөржингөө тоглоод маш завгүй байв.
Ёнжүн суниагаад "Хөөх цаг хардаа. Би эртхэн амрах хэрэгтэй юмсан" гэлээ.
Жисолийн царай маш гунигтай харагдах агаад ер нь хэзээ мөдгүй уйлах гэж буй янзтай харагдана.
Жисол Ёнжүн руу муухай харсаар "Та ер нь өөртөө л ашигтай дүрэм зохиосон юм биш үү!" хэмээн шаралхан асуув.
Ёнжүн шилэн хүзүүндээ массаж хийнгээ "Чи л ашиглаж чадаагүй байхгүй юу? Чамд намайг ялах маш олон боломж байж л байсан. Чи л ашиглаагүй хэрэг" хэмээн хайнга гэгч нь хэлээд үргэлжлүүлэн
"Ингэхэд чи өдрөөс хойш нэг л хувцастайгаа суулаа. Өнөөдөр болзоотой байсан юм уу?" гэсээр сая л Жисолыг нүүрээ будсан буйг нь анзаарч харсан аятай нүдээ бүлтийлгэн асуулаа.
Жисол гэнэт л өөрийнхөө царай болоод хувцаслалтаа анзаарсан юм. Ах нь ирчихсэн гээд догдолж дээрээс нь хөзрөндөө улайраад түүнийгээ мартчихсан байж.
Жисол сандрангуй инээмсэглээд "Болзоо гэнэ шүү... Хэ хэ" гэлээ.
Ёнжүн харин ёжтой инээмсэглэл тодруулаад түүн рүү бага зэрэг ойртоод "Чи худлаа хэлэхдээ ингэдэг гэдгээ мэднэ биз дээ!"
Жисол хоолойгоо засаад "Ямартай ч болзоо биш ээ! Ажил байсан юм. Тэгээд ч өглөө эрт болоод өнгөрсөн болохоор дахиад тийм ажил байхгүй" гэж хэлсэн ч түүний дотор нэг л хачин болоод эхлэв.
Өглөөхөн тэр Жэюүний эцэг эхтэй уулзаж яах бол гэсэн сандралаар дүүрэн байсан ч даваад гарснаа бодоод бүр ч ихээр санаа нь амарчихсан байсан юм. Гэтэл дахиад хэрвээ Жэюүний ээж аав нь дуудвал яах билээ?
Жисолыг гүн бодолд дарагдаж байхыг харсаар Ёнжүн "Би маргааш чухал ажилтай. Эрт дуусах байх. Маргааш орой хоёулаа гоё кино үзэцгээе. Би ирээд л шууд чамтай тоглоод дээрээс нь ялсаар байгаад бүүр залхчихлаа. Усанд ороод сайхан амарнаа" гэсээр гал тогооноос гараад явав.
Жисол Ёнжүний араас муухай харлаа. Тэр дандаа л хожоод байгааг үнэхээр цэвэрхэн хэлчихлээ. Үг хэл нь ч хурц үзүүртэй хутга шиг.
Ийм хүнтэй ямар хүн сууна даа гэж санаа алдтал "БИ НАЙЗ ОХИНТОЙ ШҮҮ" гэх Ёнжүний дуу ариун цэврийн өрөөнөөс дуугарах нь тэр.
______
Жэюүн гэртээ орой болтол хэн нэгэнтэй холбоо барих гээд хичээж буй бололтой том өрөөндөө гар утсаа барьсаар нааш цааш холхих аж.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...