✖19✖

250 23 5
                                    

Жэюүн одоо болох зүйлд бас ирээдүйд болох зүйлд дэндүү ихээр санаагаа чилээн сууна. Хэрвээ Наоми үнэхээр Хани бол яах вэ? Үнэхээр Хани гэх охин тэр Наоми бол би Жисолоос салах хэрэгтэй болох уу? Жисолын асуусан асуултанд хариулж чадахгүй байсаар түүний нойр шөнө ч хүрэхгүй байлаа.

Шөнөжин тэр өөрсдийнхөө хачирхалтай харилцааг жинхэнэ үү эсвэл хуурамч уу гэдгээ ч ялгахаа болин гүн бодолд дарагдаж цурам ч хийсэнгүй.

Жэюүн өрөөнийхөө цонхоор нар тусахыг мэдээд нэг шийдэлд хүрчээ. Тэр үнэхээр ахаасаа ямар нэгэн зүйл дутуу сонсчихсон юм шиг байна. Тэр зүйл нь юу ч байсан хамаагүй. Ники хэчнээн сайн нууцыг мэддэг хүн ч гэсэн авга ахыг нь гүйцэхгүй.

Тийм ч учраас тэр утсаа шүүрч аваад ах руугаа залгах гэснээ түр зуур азналаа. Яагаад өөрийнхөө шийдэмгий зангаас ингэтлээ зайлсхийгээд байгаагаа тэр өөрөө ч бас гайхав. Тэр саяхан л юу ч гэж хэлсэн сонсож мэдэх болно гэж өөртөө хэлчихээд гэнэт сонсохыг хүсээгүй үгс, толгой дотор нь эргэлдэх Жисолын нулимстай нүд, баяртай инээмсэглэлийг харах шиг болоод л үйлдлээ зогсоосон.

Гэхдээ үнэхээр тэр мэдэх хэрэгтэй. Тэр Ким овогтын гэр бүл яг юунаас болж алга болчихоод арван жилийн дараа ахин гарч ирэв? Сибиний хэлснээр үнэхээр тэдгээр хүмүүс хуурамч уу? Жинхэнэ нь тэгвэл хаана байгаа юм? Наоми гэх тэр охин Хани байж таарах уу? Хэрвээ тэдгээр хүмүүс жинхэнэ байгаад Наоми ч бас Хани байвал эцэг эх хоёр нь Жэюүнийг Жисолоос салгах байхдаа? Энэ хүртэл бодоод Жэюүн толгойгоо сэгсэрлээ. Жисолоос сална гэх үг аймшигтай юм. Зүрхийг нь хэдэн хэсэг сийчиж буй мэт өвдөлтийг мэдэрч, Жисолын булбарай гар, зөөлөн уруул, эгдүүтэй хацрыг дахиад барихгүй гэж төсөөлөх бүрийд амьсгалах аргагүй болж зүрх нь эсэргүүцэн цохилж гарав.

Тиймээс тэр эр хүн шиг шийдсэн юм. Авга ахтайгаа уулзаж ярилцах хэрэгтэй.

^^ ^^ ^^ ^^ ^^ ^^

Чанмины ажлын өрөөнд ахынхаа өөдөөс шийдэмгий гэгч нь харан суусан Жэюүн асуусан асуултынхаа хариултыг хүлээн сууна. Түүнийг хэзээ нэгэн өдөр иймэрхүү асуулт асуугаад ороод ирнэ гэж бодож байсан юм шиг л Чанмин дүү рүүгээ ширтэн сууж байх агаад тэр хоёрын дунд хэсэгхэн хугацаанд юу ч болсонгүй.

Жэюүн "Ах аа. Би мэдэх хэрэгтэй байна. Би танд Наомигийн талаар эрх биш ярьж байсан. Тэр үед би анзаараагүй байсан ч бодох тусам түүний талаар ярих тоолонд таны гаргадаг царайны хувирал сэжигтэй санагдаж эхэлсэн. Яагаад гэвэл та тэрнийг мэддэг байсан болохоор л тийм хувирал гаргаж байсан биз дээ?" гэхэд

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now