✖12✖

270 32 2
                                    

Харшид орж ирээд аль хэдийн 30 минут болжээ.

Шим Жэюүний аав ээж хоёр нь өөрсдийн хүүгийн хажууд сууж буй Жисолын хэл амыг сугалчих шахам олон янзын асуултуудаар булж байлаа.

Харин Жэюүн өөрийн харж бас сонсож буй энэ дүр зураглалд итгэж өгөхгүй ширтэнэ. Өөрийнхөө эцэг эхийг гайхах аж. Хэзээ хүнээс ийм их асуулт асуудаг болчихсон юм бол? Ихэнх асуултууд нь Жисол руу чиглэсэн байх агаад өнөөх нь аль болох тайван байхыг хичээж асуултуудад нь эелдэгээр хариулж байлаа.

Жисолын өмссөн хувцас түүний бие болоод царай төрхтэй нь төгс гэмээр зохицож, яриа нь эрхэмсэг хэрнэ хүндлүүштэй яруу сонсогдох агаад эцэг эхийнх нь бодол түүнийг хараад мөн ярилцаж үзээд л огт өөр болчихсон юм.

Шим эзэгтэй "Чи үнэхээр алтыг танина гэж үү? Бүр ганц хараад л уу?" хэмээн нүд нь орой дээрээ гарсаар асуух аж.

Жисолын ярьсан зүйлсээс ганцхан энэ л сэдэв түүнийг дахин асуухад хүргэж байсан нь энэ. Шим эзэгтэйн царай төрхөнд гайхширал улам тодорч энэ асуултыг асуухгүй л бол болохгүй байна гэсэн шиг харагдаж байлаа.

Харин Жисол тэвчээртэй зангаар эелдэг инээмсэглэн толгойгоо дохиод "Манай аав ээж хоёр том биш ч гэсэн алт мөнгөний дэлгүүр ажиллуулдаг байсан юм л даа. Тэгээд л би алтны тухай болон үнэт эдлэлийн талаар сайн мэддэг"

Шим захирал "Байсан гэж юу гэсэн үг үү?"

Жисол харцаа Шим захирал руу шилжүүлээд "Жилийн өмнө хаагдсан юм" гэсээр ичингүйрэн хариулав.

Мэдээж энэ сэдэв тэгж их нууж хаагаад байх сэдэв биш. Ядаж л Жисол ийн боддог юм. Харин энэ бүх хугацаанд Жэюүн Жисолоос харцаа огтхон ч салгасангүй. Түүний хуурамч найз охин хүний анхаарлыг болон сэтгэлийг яаж татахаа сайн мэддэг юм шиг л санагдаж эхлэв. Гэхдээ мэдээж энэ зүйл бол сайн.

Шим захирал хаагдсан гэх үгийг нь сонсоод яг шалтгааныг нь асуух гэж байтал Шим эзэгтэй нөхөр рүүгээ харсаар толгой сэгсрэв.

Жисолын хувьд шалтгааныг нь асуусан ч тэр мэдэхгүй гэж хариулна. Үнэхээр л ямар шалтгаантайг нь мэдэхгүй. Эцэг эх нь түүнд нэг ч удаа шалтгааныхаа тухай хэлээгүй юм.

Одоо өдөр өнгөрч байгаа болохоор Жэюүн Жисол хоёр явах талаараа эцэг эхдээ хэлэхэд тэд нар ч мөн ажилдаа орох хэрэгтэй гэсээр салцгаав.

Жисолын хувьд түүний эцэг эх нь Жэюүний хэлж байсан шиг айдас хүргэм хүйтэн санагдсангүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч зурган дээрх шиг хүйтэн хөндий байдал огтхон ч мэдрэгдээгүй юм.

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now