Нэг өвдгөн дээрээ өвдөглөж урд нь суугаад "Хоёулаа салах хэрэгтэй бололтой" гэж шулуухан хэлсэн Жэюүн. Гэнэтийн мэдээ сонссон Жисол.
Жисолын дотор хачин мэдрэмжүүд ээлж дарааллан мэдрэгдсээр. Гэхдээ энэ бүхнээс илүү зүрх нь хүчтэй цохилох аж.
"Яагаад?" Жисолын амнаас ганцхан энэ л асуулт арай гэж цухуйлаа.
Жэюүн түүний урдаас босоод "Угаасаа хуурамч харилцаа байсан биз дээ? Хуурамч юмыг дуусгах нь зөв л гэж бодсон хэрэг. Энэ хугацаанд чи бид хоёр яг л жинхэнэ юм шиг сайн жүжиглэж чадсан. Одоо харин энэ жүжгийг дуусгах цаг нь болсон гэж бодож байна. Чиний ачаар би тэр охинтой гэрлэх хэрэггүй болсон болохоор. Энийг л хэлэх гэж наашаа ирсэн юм." гээд тэрээр ямар ч нүүрний хувиралгүй хэлж орхилоо.
Жисол сая түүний хэлсэн үгэнд цочирдож орхилоо. Жинхэнээсээ юу? Жисол хуурамч үгүйг маш сайн ялгаж чаддаг байтал түүний энэ чадвар бусад мэдрэмжүүдтэй нь холилдоод юу ч мэдрэгдэхгүй байна. Гол нь тэр үнэхээр Жэюүн гэх энэ залууг ямар ч үг хэлсэн итгэдэг болчихсон байснаа энэ л үед маш сайн ойлгосон юм.
Тийм шүү дээ. Яагаад мартчихсан юм бол. Угаасаа хуурамч харилцаа байсан. Хэзээ ч дууссан хэн ч тэр хоёрыг үерхсэн гэж бодохгүй байх тийм л харлцаа байсан шүү дээ. Аман тохиролцоо төдий. Жисолын хувьд өрөө дарах гэж л түүний энэ гуйлтыг зөвшөөрсөн. Ямар ч хайр эсвэл гүн холбоо байхгүй.
Жисол ийнхүү сэтгэлээ хурцлаад "Тийм дээ. Өрөө дарах гэж л энэ саналыг чинь зөвшөөрсөн юм чинь. Бас чамайг тэр охинтой сүйгээ цуцлах хүртэл л хамт байна гэсэн тохиролцоо байсан шүү дээ. Тэгэхээр чи түрүүн сүйгээ цуцалчихсан гэж хэлсэн байхаа? Ашгүйдээ" гэв.
Жэюүн түүний өөдөөс хэсэг ширтэн зогсож байгаад "Тэгвэл би ингээд түрүүлээд явлаа. Бас би нүүхээр болсон. Удахгүй яваад өгөх болохоор хоёулаа дахин тааралдахгүй байх" гэж хэлээд эргэж харан яваад өглөө.
Ард нь хачирхалтай мэдрэмжтэй, хачин зүрхний цохилттой хоцорсон Жисол өөрийн сая хэлсэн бас сонссон зүйлээ нэгд нэгэнгүй эхнээс нь бодов. Хамгийн сонин нь түүний зүрх яагаад ч юм амарч байх шиг санагдана. Түүнээс салсандаа биш, хуурамч гэдгийг нь сануулсандаа ч биш. Жэюүн сүйгээ цуцлсан байна гэж бодсон учраас л тэр байх.
Жэюүний араас харан хоцрохдоо түүний бодолд "Тэр одоо хайртай хүнтэйгээ гэрлэж чадах нь" гэсэн л бодол эргэлдэж байв. Гэхдээ энэ хүрээд тэр дахин юм бодохыг хүсээгүй.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romantizm!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...