✖3✖

511 61 1
                                    

Жисолын толгой урьд өмнө нь хэзээ ч ингэж өвдөж байсангүй. Тэр хичнээн их ажиллаж эсвэл архи уулаа ч ингэж толгой тархиа өвтгөж байсан удаагүй билээ. Гэхдээ энэ удаад тэрээр толгойнхоо өвчнөөс болоод ярвайсаар нүдээ хагас дутуу нээхдээ өөрийгөө хаана байгааг мэдэх гэж хичээлээ.

Орчин тойрон бүрэлзэн харагдаж байгаа ч яах аргагүй түүний байгаа газар түүний өрөө гэдэг нь тодорхой болов. Гэхдээ яаж яваад өрөөндөө орж ирснээ огт санасангүй. Толгойн өвчин нь дахин нэг өвдөхөд энэ талаар бодох хүсэлгүй болжээ. Яадаг ч л байсан гэртээ ороод ирчихсэн байна шүү дээ.

Тэрээр өөрийгөө хүчлэн арай гэж орноосоо босоод гал тогоо руу орох гэж бараг л шалаар нэг Жисол болов. Түүнд алхах тэнхэл битгий хэл, зүгээр л нүдээ нээх тэнхэл ч байсангүй. Хэн нэгнийг дуудах гэсэн ч хоолой нь огт гарч өгсөнгүй.

Арайхийн гал тогоонд орж ирээд ширээний хөлнөөс түшсээр дээшээ мацаж босоод, хагас нээлттэй нүдээр ширээг гүйлгэн харснаа нэг аяга дотор ус шиг зүйл харагдахаар нь шууд л аваад ууж орхив.

Яг л түүнд зориулаад тавьчихсан юм шиг зөгийн балтай, хүв хүйтэн ус байж таарчээ. Жисол сая нэг бүтэн амьсгаа авч, дотор нь онгойх шиг болоод "Одоо л амьд байгаагаа мэдэрч байна" гэж бувтнан хэллээ.

Түүний нүд тод харахтайгаа болж эргэн тойрноо гүйлгэн хараад золтой л орилчихсонгүй.

Түүний аав ээж хоёр Жисол руу хамаг байдгаараа муухай харан сууж, харин тэдний урд өчигдөрхөн түүний хажуу айлд нүүж ирсэн шинэ хөрш залуу нь сууж байх нь тэр.

Жисолын нүд байдгаараа томроод өөрийнхөө харж буй дүр зурарлалыг ойлгох гэж хичээлээ. Гэхдээ түүнд санаж байгаа зүйл нь тэр яах аргагүй архи гаргадаг зүйл уусан л баймаар. Гэтэл яагаад түүнээс өөр юу ч санадаггүй билээ гэж бодоод аав руугаа юу болоод байгааг асууж буй харцаар ширтэв.

Чүэ Сынман охиныхоо харцыг анзаараад нүдээрээ өрөө рүү нь дохилоо. Жисол аавынхаа дохихыг хараад гүйхээрээ нэг өрөө рүүгээ явж одов.

Сынман Жисолын өрөөний хаалга хаагдах чимээг сонсоод өнөөх хөрш залуу руу уучлал эрсэн байртай толгой бөхийгөөд "Манай охин их өвөрмөц л дөө" гээд тэнэгдүүхэн инээмсэглэв.

Харин Жисолын ээж охиныхоо яаж гарч ирснийг бодсоор улайж орхилоо. Хэрвээ танихгүй эсвэл мэдэхгүй хүн байвал Зомби байна гэж бодохоор. Тэрээр Жэюүн рүү ихэд санаа нь зовсон байртай харлаа. Тэгээд бас болоогүй өчигдөр түүний өмсөж байсан хувцас руу нь бөөлжиж орхисныг нь бодоод бүр ч их ичих шиг болов.

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now