✖THE END✖

151 21 7
                                    

Жисолыг ухаан орохоос өмнө:

И Хисын Жисолын хажууд түүнийг удтал ширтэн сууна.

Түүний нүд гунигаар дүүрэн байх аж.

Тэрээр Жисолтой анх яаж танилцаж байснаа эргэн дурсах агаад энэ нь түүнийг ийм гунигтай болгож буй бололтой.

Анх Шим гэр бүлийнхний гэрт энэ охиныг харсан үе нь бодогдоно.

Түүнийг бага байхаас нь л "Мангас" гэсэн цуу яриа тархаж эхэлсэн. Төрсөн эхийгээ алсан мангас гэж.

Төрсөн эх нь Хисыныг таван настай байхад нүднийх нь өмнө амиа хорлож хүүгийн сэтгэлд аймшигтай хар толбо суулгачихсан.

Хүүгийн нүд тэр өдрөөс хойш хар бараан болж, ямар ч зүйл мэдрэхээ болив. Таван настай бяцхан жаалыг эхийнхээ хөрсөн биений хажууд цус нөж болчихсон сууж байхад нь асрагч нь олсон бөгөөд энэ хэргийн хамгийн анхны гэрч магадгүй сэжигтэн болсон бяцхан хүү цагдаагийн өмнө юу ч дуугарахгүй чив чимээгүй сууж байсан юм.

Хүүг хэрэгт холбогдолгүй, ээж нь амиа хорлосон гэдгийг нотолсны дараа түүнийг сэтгэлзүйн эмчилгээнд явуулсан боловч амархан арилчих толбо биш байсан нь харамсалтай.

Хүү тэр өдрөөс хойш амьд үхдэл шиг л болсон гэж хэлэхэд болно. Гэхдээ хэн ч үүнийг анзаараагүй. Ээжийгээ амиа хорлож байх үед инээмсэглэж байсан гэдгийг. Мөн ээж нь үхэхээсээ өмнө "Би чам шиг алуурчин төрүүлэх хэрэггүй байж" гэж хэлээд судсаа ханаж байхыг ч хараад инээмсэглэж байсан.

Хоёр жилийн дараа түүний аав урьд хожид байснаасаа илүү баяжсан бөгөөд эрх мэдэл нь бараг л тэнгэрт тулж байлаа. Тийнхүү Хисыны эрх мэдэл ч мөн өссөн юм. Ганц гараа хөдөлгөх үед хүний амь нас үнэхээр үнэгүй мэт санагдах хэмжээний баяжсан гэсэн үг.

Тэр жил Шим гэр бүл цайллага хийсэн бөгөөд том жижиг гэлтгүй бүх баячууд уг цайллагад орох ёстой болжээ.

И Хисын өөрийн эцгээ даган уг цайллагад орсон бөгөөд түүн шиг хүнд энэ нь мэдээж уйтгартай бас залхмаар санагдах нь мэдээж. Гэхдээ гол нь хүн бүр түүнийг хараад өнөөх л хов живээ ярьсаар л байх аж. Хаа ч явсан "Ээжийгээ алсан алуурчин", "Мангас", "Ээжийгээ залгисан чөтгөр" гэх мэтчилэн хов жив дагана.

Түүнтэй хүүхдүүд цуг тоглохыг яагаад ч юм хүсэхгүй байгаа нь илт. Хисын ч мөн адил байлаа.

Гэхдээ тэр бүгдийг үл хамааран нэгэн охин түүн рүү гараа сунгасан юм.

Хисын тэр охин руу хартал өөдөөс нь инээмсэглэн зогсох жижигхэн охин түүний гарт нэгэн цаасаар хийсэн цэцэг өгөөд "Май хөөрхөн цэцэг шүү" гээд яваад өгсөн юм.

[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"Where stories live. Discover now