Сибиньтэй уулзаад машинд суусан Жисол. Түүнийг суув уу үгүй юү машин хөдөлж тэд хаашаа ч юм нэг газар луу явж эхлэв.
Жисол "Ингэхэд хаашаа явж байгаа юм бэ?" гэж эргэн тойронд өнгөрч буй байшингуудыг тольдон харахдаа Сибинээс асуухад
Сибинь "Зүгээр л чимээгүй газар очиж ярилцах хэрэгтэй гэж бодсон юм" гэхээс өөр хариу огт хэлсэнгүй. Машинд орж ирснээс хойш хачин уур амьсгалтай байсанд Жисол жаахан гайхаж байсан ч олон юм бодсонгүй.
"Тийм шүү" гээд чимээгүй болов.
Удалгүй Сибинь хажуунаасаа савтай цэвэр ус гаргаж ирэн Жисолд "Энийг уучих. Уучлаарай уснаас өөр зүйл бэлдэж амжсангүй" гээд түүн рүү өнөөхөө сунгав.
Жисол ч бас ам нь цангаж байсан болохоор инээмсэглэн аваад "Зүгээр дээ. Би ч бас юм уугаагүй болохоор ам маань цангаж байсан юм" гээд усыг задлан том томоор залгилан уув. Түүнийг ууж байхыг харсан Сибиний харц яагаад ч юм хачин байсныг Жисол анзаарсан ч юу ч дуугарсангүй. Тэр үнэхээр өөр зүйл бодохыг хүсээгүй юм.
Жисолыг усаа ууж дууссаны дараа Сибинь юм дуугаралгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Гэтэл гэнэт Жисолын хамаг бие нь хүчгүй болчихсон мэт л болов. Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүний нүд анилдаж эхэлсэн байлаа. Өглөөнөөс хойш тэрээр бодолд дарагдаж байсан болохоор ганц ус уугаад л нойр нь хүрч байгааг гайхаж орхив. Тэрээр биеэ дийлэлгүй суудлаа налан хэвтэж байтал
Сибниь "Яагаад салсан тухайгаа надад хэлж болох уу?" гэж асуулаа.Нүд нь анилдаж байсан Жисол нүдээ алгуурхан нээх гэсэн ч чадалгүй арай хийн "Зүгээр ярилцаж байгаад л... Миний бие нэг л...." гээд тэрээр унтаад өгчээ.
Сибинь Жисолыг хэсэг хугацаанд анхааралтай ажиглаад жолооч руу харан толгойгоо дохилоо. Жолооч түүний дохиог анзааран хурдаа хасаж Сибинийг машинаас буулгав. Гэмшсэн царайтай ард хоцорсон Сибинь 'Чүэ Жисол уучлаарай. Надад түүний үгийг сөрж чадах хүч байгаагүй юм шүү. Охиныхоо төлөө' гэж бодох аж.
Хачин ихээр толгой нь өвдөж арай гэж нүдээ нээсэн Жисол өөрийгөө хаана байгааг гайхаад барсангүй. Хамгийн сүүлд тэрээр машин дотор явж байснаа санаад байгаа хэрнээ түүнээс хойш яг юу болсон тухай санах гэж оролдсон ч тэр үеийнх нь дурсамж хаашаа ч юм ууман алга болсон бололтой байв.
Эцэс сүүлд нь өөрийгөө хаана байгааг мэдэх гэж эргэн тойрноо харвал өөрийнх нь байгаа газар үнэхээр тухтай санагдана. Тэрээр орон дээр байгаагаа мэдэж, өрөөний эдлэлүүд бүгд чамин тансаг харагдаж байгаад тэрээр мэл гайхав.
YOU ARE READING
[Complete] !!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үерхэл"
Romance!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг харуулдаг билээ. Харин энэ удаагийн бүлэгт Чүэ Жисол болон Шим Жэюүн (Жэйк) хоёрын харилцааг харуулахаар бэлтгэлээ. Гэвч өмнөх бүлэгт гарсан ж...