•••
Lee Sana's POV"Сана, математикийн дэвтэр ээ түр өгчхөөч"
Би "Уучлаарай, чадахгүй нь дээ"
"Хөөе, найз залуу даа ганц дэвтэр ээ өгчихөд яах вэ дээ"
Би "Ян Жонвон! Би анх удаа л даалгавар аа хийж үзсэн, гэтэл чи аваад бүгдийг нь хуулчихвал яах уу? Үнэхээр эрсдэлтэй зүйл!"
Жонвон "Хөөе!, би чамайг бодвол байнга хичээлээ хийдэг, цаг бүрд нь даалгавар аа хийдэг хүн. Зүгээр л тэр өдрийн хичээлийг л харах гэсэн төдий шүү дээ. Түр зээлчих тэгэх үү?"
Энэ эгдүүтэй залууг яая даа байз, хошуу ам нь яагаад ч байгаа юм. Ингэх тусам илүү эгдүүтэй харагдаад байх юм.
Би "Үгүй ээ яахав, наадах эгдүүтэй царайнд аа баярла! Маргааш гэхэд буцааж өгөөрэй дөө" гэсээр дэвтэр ээ түүнд өглөө.
Бид хоёр өөр анги хэдий ч яг зэрэг адилхан хичээлүүд ордог болохоор нэгнийхээ хичээлийг, даалгаврыг хуулсаар байгаад л дүнгээ авчихдаг хүмүүс. Бид хоёр ч гэж дээ, Жонвон бол ангийнхаа гавал толгойт, ер нь бол би л хичээлийг нь хуулдаг юм л даа. Анх удаа л Жонвон миний дэвтрээс хичээл хуулах гэж байгаа нь тэр.
Жонвон "Ёстой баярлалаа, гүнжхэн минь" гэхэд нь би түүн рүү тэнэг гэсэн харцаар харлаа. Гэтэл тэр "Би тэнэг биш шүү, хүүхэд ээ. Нээрээ нөгөө хэд чинь орой танайд очно гэсэн. Тэгээд би түр зуур хичээлээ мартаад тэд нартай цуг очихгүй бол болохгүй ээ"
Жонвон тэднээс айчихсан. Намайг тэдэнд алдчихвал яах юм, гээд л байсан. Угийн нөгөө хэд маань ч эвгүй гарууд юм л даа. Тэр дундаасаа гайгүй эрүүл нь Жонвон байгаа юм.
Гэр минь, хайртай байсан шүү. Эртхэн л хэлэхгүй бол, нөгөө хэд чамайг минь яаж ч магадгүй шүү. Зөндөө их хайртай байсан шүү хайрт гэр минь, амьд үлдэхийг бодоорой.
Жонвон "За, би анги руугаа явлаа" гэчхээд цаашаагаа явсан аа буцаж эргэж хараад, "Бас Сонүгаас хол байгаарай!" гэсээр явчхав. Жонвон бид хоёр өөр анги, Сонү бол, нөгөө хэд гэж нэрлэгдээд байгаа галзуу хүмүүсийн нэг, бид хоёр нэг анги байгаа юм. Ёстой нээрээ, Ян Жонвон минь дээ, жижигхэн биедээ баймааргүй их хартай хүн шүү.
Би ч хоцрохгүй гэсэн дээ, анги руугаа явлаа. Дотор орвол, зүгээр л галзуугийн эмнэлэг. Энэ галзуу хүмүүсийг аваад явчих хүмүүс байдаггүй л юм байх даа. Манай ангийхан нөгөө хэдээс ялгаагүй галзуу хүмүүс, ер нь Жонвон бид хоёрыг тойроод энд тэндгүй галзуучууд, бүтэхгүй ээ.

YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!