Би "Хөөе! Ян Жонвон, чи үнэхээр уянгалж чадахгүй юм аа! Аалз ч гэх шиг!"Жонвон "За уучлаарай, жоохон өдмөөр санагдаад байсан юм аа"
Өдмөөр санагдаад байсан юм аа, ч гэх шиг!
Би "Уул нь чамайг хөөрхөнтөөд байхаар чинь, байнга үнсэлт бэлэглэж байя даа, гэсэн чинь юу вэ? Шал дургүй хүргэчихлээ!" гэхэд тэр "Дэмий л байж дээ" гэсэн харцтай сууж байлаа.
Нээх удалгүй алсыг харагчаас бууж, паркаас гарахаар явлаа.
Жонвон "Зайрмаг идэх үү?"
Энийг одоо юу гэж ойлгох уу? Найз охиныхоо уурыг гаргах гэж байгаа санаа нь бололтой тийм үү? Сошиалаас харсан нь гарцаагүй! Муу зэвүүн бүжин!
Би "Зайрмаганд дургүй болчихсон"
Жонвон "Тоглоод байгаа юм уу? Өмнө нь өлсөж үхэх байгаа юм шиг л ихий----"
Яриулаад байсан чинь ярьж өгөх нь ээ, муу зэвүүн бүжин!
Би "Алаад хаялаа л даа, өмнө нь ингэж хардаг байсан юм бий вий сий дий, одоо ч ялгаагүй юу?" гэхэд тэр "Үгүй ээ, сая зүгээр амны алдаа" гэлээ. Би "Бид ч анхнаасаа үерхэх тавилангүй хүмүүс байж дээ"
Жонвон "Үгүй ээ! Тийм биш, зүгээр л миний алдаа. Оке!"
Би "Тийм л бололтой" гэсээр түүн рүү муухай харахад гэмгүй хүн шиг л алхаж байлаа.
Үл тоож байх шив!
Би "Хөөе! Дахиж үл тоовол, хоолойг чинь хэрчээд, нүдийг чинь ухаад хамаг биеийг чинь хуваагаад, далай руу шидчих нь шүү!" гэхэд тэр "Чи ямар цуврал алуурчин уу? Бага мөрөөд!" гэсээр өнөөх зэвүүн инээдээ ил гаргав. Муу зэвүүн!....муужгай!
Би "Чи намайг уурласан байхад битгий өөдөөс хэрэлдэж бай! Уур хүрээд үхэх гээд байна. Би бүр яг нэг настай хүүхдээ дагуулаад явж байгаа юм шиг харагдаад байх юм. Наадах ааш чинь одоо юу вэ? Ян Жонвон! Өдөржингөө хүн өдөөд, намайг нэг өдөрт хэдэн удаа зүрхээр явуулах гээв!"
Жонвон "Үглээ юм бэ?"
Би "Ян Жонвон!, би ингэж уурлаад байдаггүй л дээ, гэхдээ өнөөдөр арай л хэтэрлээ! Хичээлээс хоцорж байна гэж айлгаад дээрээс нь тэр давтлага, бас үс, тэгээд аалз! Чи намайг алахаар шийджээ! Хурдан яваач!"
Би "Бидэнд үерхэж байгаа гэсэн шинж, бүр юу ч алга. Ээж хүү хоёр шиг л, эсвэл эгч дүү, ах дүү хоёр шиг л цк цк. Хөөрхөн уянгалаад байхаар нь овоо ухаан орж байгаа юм байх даа гэсэн чинь, юу вэ?"
Энэ царай энэ тэр нь, яг ээждээ загниулчихсан хүүхэд шиг л, намайг яг эмгэн шиг санагдуулчихлаа, бурхан минь!
Ойрд Жонвоноос болж яасан их бухимдаж байна аа?
Муу мэдрэмжгүй дурак! Ийм байж анхнаасаа яах гэж авж үерхсэн юм бол доо? Доод ангийнхаа дүү нараас ч долоондор юм аа даа.
Жонвон "Хүргээд өгөх үү?" гэсээр хуруугаа оролдсоор асуулаа.
Би "Чи яаж ийм мэдрэмжгүй байж чаддаг байна аа? Драма энэ тэр үзэж, жоохон мэдрэмжтэй болох хэрэгтэй юм байна даа. Ийм үед чинь найз залуу нь найз охин оо угаасаа хүргэж өгдөг юм даа" гэхэд тэр толгой дохисоор хажууд алхалаа.
Үгүй ээ яахав, миний хал нь гаднаа, хайр нь дотроо байгаа юм.
Гэхдээ манай Жонвон чинь царайнаас цаашгүй хүн байгаа юм. Тэр Жэйк, Сонү хоёроос суралцах хэрэгтэй байх.
Мэдрэмж гэж зүйл түүнд байхгүй! Ер нь бол мэдрэмж гэж юу байдгыг ч тэр мэдэхгүй.Дэндүү том асуудал!
Жонвон "Чи юм ярихгүй байсаар байгаад л гэрт чинь ирчихлээ...гэр лүү чинь хүргэж өгөнгөө, гоё юм яриад явъя гэж бодсон юмсан...ер нь чи дэндүү мэдрэмжгүй байна! Ингээд хамт алхаж байгаа үед ээ хосууд юм ярингаа явдаг юм шүү дээ. Драма үздэг, үздэг гэчихээд ийм мэдлэггүй байж болохгүй биз дээ" гэсээр хачин харчхаад зугтаагаад явчихлаа.
Энэ муу чинь! Хариугаа авж байна тийм үү? Муу зэвүүн!....бүжин!
_____________________________
_Sanaya_
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfic-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!