Манай шинэ гишүүн...үгүй ээ Кан Жэхи бидэн дээр нэмэгдээд ердөө долоо хоносон. Гэхдээ түүний жинхэнэ зан ил гарсан. Галзуу, хөгжилтэй, нийтлэг...анх Сонү нийтлэг биш гэсэн ч эсэргээрээ байна шүү дээ. Гэхдээ яагаад нийтлэг биш гэснийг би гэлтгүй намайг уншиж байгаа чи ч мэднэ шүү дээ, цк цк.
"Аааа!!"
Би "Ээжээ!...бурхан минь гэж, Ян Жонвон! Чи одоо тэнэг юм уу? Хүн айлгаад хаячих юм...ингэж байхын оронд мэдрэмжтэй болооч! Ёстой нээрээ" гэхэд Жонвон зэвүүн инээд ээ тодруулчхаад, "Би чамаас илүү мэдрэмжтэй шүү!" гэсээр инээд алдлаа.
Үгүй ээ яахав, надаас жоохон бүр үнэхээр жоохон л мэдрэмжтэй гэхдээ л надад багадаад байгаа юм даа. Энийг юу гэж ойлгох вэ? Тэгэхээр би одоо ердөө 10% Жонвон ердөө 11% мэдрэмжтэй байгаа гэсэн үг үү? Байж боломгүй юм. Би л буруу тоцоолоод байгаа бололтой.
Жонвон "Чи ер нь ойрд яагаад ингэж их бодлогшироод байна? Бас яагаад Никигийн ангийн үүдэнд ганцаарханаа зогсоод байгаа юм?"
Үгүй ээ, юу бодох нь Жонвонд ямар хамаатай билээ? Хүхх.
Би "Ян Жонвон минь дээ...чиний талаар л бодсон юм даа, зөв өө чиний талаар бодсон юм" гэхэд Воние өөрөөрөө бахархасан ч юм шиг нэг тиймэрхүү шинжтэй байж байсан аа гэнэт, "Тэгээд яагаад заавал Никигийн ангийн үүдэнд?" гэсээр гайхсан маягтай асуухад нь би, "Никигийн ангийн үүдэнд чиний царай бүр тодоор дүрслэгддэг байхгүй юу" гэхэд Жонвон тэнэг хүн шиг л толгой дохилоо. Яана даа, Жонвон минь ийм гэнэн байх гэж.
Сонү Жэхи хоёрыг яаж нийлүүлэх вэ? Хэрвээ Жэхи дургүй байвал яах уу? Мэдээж Сонү л шархална шүү дээ. Тэгэхээр Жэхиг л Сонүд булантай болгох хэрэгтэй! Тэгээд бие биендээ булантай болчихвол манай хоёрт мөн надад ч амар болно шүү дээ.
Жонвон "Хөөе! Ким Сана! Чи чинь яачихаа вэ? Чих чинь битүүрчихсэн юм уу?"
Түүний чанга дуунд хамаг бодож байсан зүйл ээ мартчихлаа шүү дээ! Бурхан минь гэж...
Би "Чи дуугүй л байж бай л даа. Хамаг юм мартуулчих юм"
Жонвон "Юу мартсан гэж, нээрээ чи анзаарсан уу?" гэхэд нь би, "Юу?" гэсээр түүн рүү харахад тэр хэсэг дуугүй байж байсан аа, "Манай Сонү Жэхид булантай юм шиг байх юм" гэхэд нь би нүд ээ бүлтийлгэн, "Чи ч бас анзаарчихсан уу? Ашгүй дээ ингээд ганц хүн ч болтугай нэмэгдлээ"
Жонвон "Үгүй ээ анзаарахгүй байхын аргагүй л юм болоод байна. Сая биеийн тамир дээр Жэхи гүйж байгаад нэг хүүхдийн хөлөнд тээгэлдээд уначихсан чинь Сонү зүгээр баатар шиг л гарж ирдэг байна, ха ха. Дээр бас Жэхигийн ам нь цангаад байна гэсэн чинь Сонү биднээс өдөржингөө харамласан сүүгээ Жэхид ямар ч эргэлзээгүй шууд өгөөд л, энэ Сонү яг булантай болчихож!" гэхэд нь би, "Одоо л мэдэж байгаа юм уу? Би бүр Жэхиг анх нэмэгдэж ирэхэд нь л мэдчихсэн байсан" гэсээр түүн рүү харахад тэр над руу том нүдлэн, "Сонү тэгвэл Жэхиг анхнаасаа нийтлэг болгох гэж биш, сайн болохоороо л бидэн дээр нэмсэн гэсэн үг үү? Хөөх Сонү гуай мундаг төлөвлөлттэй байна шүү"
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!