Хичээл тарах цаг болж, ангиас гарвал Жонвон зогсож байлаа. Яагаад ч юм нэг сургуульд хамт байгаа хэрнээ, цуг байхгүй л бол түүнийг санадаг болчихсон. Тэгээд түүнийг санасан болоод ч тэр үү, шууд гүйж очоод тэвэрчихсэн.Бодоод үзэх нь ээ, бид хоёрт үерхдэг гэсэн шинж бараг байдаггүй юм байна нь лээ. Гэхдээ одоо яагаад ч юм, түүнтэй илүү дотно болохыг хүсдэг болчихсон.
Жонвон "Н-намайг санасан юм уу? Бараг л хамт байгаа байж"
Би "Нэг сургуульд байх нь ч байгаа л даа, гэхдээ чи хажууд байхгүй болохоор дэндүү их санаад байна аа"
Жонвон "Тийм байх нь ээ" гэсээр намайг зөрүүлж тэвэрлээ.
Воние маань уул нь өөр хүмүүсийн хажууд аягүй жижигхэн, миний хажууд хоёр метр болчих юм аа. Дээшээ харвал түүний хоёр хацар час улаан болчихсон байлаа.
Бяцханаа чинь ичээд байгаа юм байх даа? Эгдүүтэй золиг шүү.
Би "Айгүү~ хацар чинь бүр ув улаан болчихож, ичээд байгаа юм уу даа? Миний бяцхан Воние" гэсээр түүний хоёр хацранд гар аа хүргэлээ.
Жонвон "Б-би юу гэж ичих юм, тийм юм ёстой байхгүй"
Ёстой нээрээ худлаа ярьж чададгүй, хүүхэд шүү.
Жонвон "За за, хоёулаа явцгаая" гэсээр, гараас хөтлөн, сургуулиас гарлаа.
Би түүнд бүр, дэндүү их хайртай болчихож. Өмнө нь зүгээр л үерхэх гэсэн нэрээр л явдаг байсан. Гэхдээ одоо түүнд дэндүү их хайртай болчихсон байна.
Би хэзээ ч түүнд ингэтлээ дурлана, гэж бодоогүй. Гэтэл одоо хязгааргүй их хайртай болчихож.
Бид хэзээ ч нэгнийгээ "хайраа" гэж дуудаж байгаагүй. Зүгээр л нэг энгийн үерхэл, гэхдээ одоо би өөрчлөхийг хүсэж байна. Жинхэнэ үерхэл болгож өөрчилмөөр байна.
"Хөөе, та хоёр зогс доо!" гэсээр ардаас хэн нэгэн орилоход нь, Жонвон бид хоёр цочин, хөтлөлцсөн байсан гар аа салган, хойш харвал, нөгөө хэд зогсож байх нь тэр.
Тэд нартай явна гээд хэлчихсэн байсан аа сая л саналаа. Одоо ч бид хоёрыг зүгээр өнгөрөөхгүй л байх даа.
Уул нь бид хөтлөлцөөд сайхан явж байсан юмсан. Муу жаргах замын садаанууд! Эд нартаа нэг, найз охины бараа үзүүлэх юмсан. Тэгэхгүй бол өдий том болцгоочихоод, галзуурхаас өөр ид шидгүй амьтад, яаж том болно оо?
Хисын "Эд дундаа орчихсон, сайхан явж байхад нь бид нар саад болчихсон уу?" гэсээр нүдээ томруулсаар асуухад нь Ники, "Үгүй ээ, тэгсэн ч гэсэн, хамт явна гэчихээд, өөрсдөө орхиод явах чинь дэндүү шудрага бус байна" гэсээр ярвайлаа.
Жонвон "Хурдан явж болох уу? Миний кино гарах гээд байна"
Тэр драманд бүр донтчихсон бололтой. Гэхдээ сайн л биз мэдрэмжтэй болж аваг.
Түүний хүсэлтээр бид хурдан, хурдан алхсаар явж байна. Эхнээсээ эхлээд л гэр, гэр лүүгээ орж эхэллээ. Хамгийн сүүлд, Жонвон бид хоёр л үлдэх шив.
Би "За, би орлоо баяртай" гэсээр эргэж хараад орох гэхэд Жонвон гэнэт гарнаас барьж аваад өөрлүүгээ харуулан, "Ингээд шууд орох гэж үү? Намайг дахиад тэврэхгүй юм уу?" гэхэд нь би гацаж орхив. Тэр хэзээ ч ингэж байгаагүй болохоор тэр шүү дээ.
Бидний дунд хэсэг анир чимээгүй зочлов. Ингээд зогсоод байвал, өглөө болчих гээд байсан учраас өлмийгөө бага зэрэг өргөн, түүний уруул дээр нь үнсэж орхив.
Бид удаан үерхсэн, гэвч бидний дунд хэзээ ч ийм үнсэлт байгаагүй. Тийм ээ, энэ бидний анхны үнсэлт байсан.
Би "Маргааш уулзъя"
Би зориг гарган ийн хэлчихээд, гэр лүүгээ шууд орчихсон. Ичсэндээ болоод л тэр шүү дээ
_____________________________
_Sanaya_
-Ээ бурхан тэнгэр минь энэ хоёрыгоо ганц арманчиклуулах гэсэн ёстой хэцүү эд байна даа тэгээд.......за за <3
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!