- Special part -

714 76 12
                                    

2024.11.05

Бид хэдийнээ гуравдугаар курсын оюутанууд болчихсон. Гэхдээ нас нь тийм болхоос биш бид бүгдээрээ одоог хүртэл хүүхдийн сэтгэхүйтэй байгаа.Хамгийн уйтгартай нь бид өөр сургуулиуд учраас цаг тутамд уулзаад байж чаддаггүй юм.

Минсол Сонхүн хоёр миний бодож байснаас илүү сайн байгаа. Тэд үнэхээр нэг нэгэндээ таарчихсан хөөрхөн хосууд гэж бодож байна.

Харин Сонү Жэхи хоёрын харилцаа нэгэн хэвэндээ л байгаа. Тэд одоохондоо энгийн найзууд. Тэгсэн хэдий ч Сонү одоог хүртэл бууж өгөөгүй байгаа нь сайн хэрэг. 

Өнөөдөр бол Жонвон бид хоёрын үерхэж эхэлсний таван жилийн ой. Анх бидний үерхэл сар ч хүрэхгүй байх гэж бодсон ч эсрэгээрээ байсан.

Үнэндээ би өнөөдрийг энгийн байлгахыг юу юунаас илүүтэйгээр хүсэж байна. Надад үнэтэй бэлэг, хөгжилдөх нь хамаагүй. Зөвхөн тэр минь л надад чин сэтгэлээсээ хайртай байвал би өөр юу ч хүсэхгүй ээ. Харин хайргүй байсан бол түүнээс чин хайрыг л хүсэх байсан байх.

"Чи дахиад л найз залуугаа бодож байна уу?"

Их сургуулийн минь анхны найз минь болох Сүмин надаас ийн асуухад нь би хоёр гараараа хацраа даран толгой дохиход тэр санаа алдаад "Би хэзээ чам шиг ингээд сууж байх юм болдоо?" гэсээр хошуугаа унжууллаа.

Тэр олон хүүхэдтэй харьцаад байдаггүй даруухан охин. Харин надтай байхдаа галзуу гэж юу байдгыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг.Түүнийг өнөөдөр орой бусадтайгаа уулзуулна гээд амлачихсан чинь өдөржингөө тэвчиж чадахгүй байнаа гээд л догдлоод суугаад байсан. Одоо ганцхан хичээлийн дараа хичээл тарах гэж байгаа учраас тэр бүр ч ихээр догдолсон байгаа харагдана.

Сүмин "Хурдхан шиг л тараасай" гэсээр догдолсон аястай хэлэхэд нь би мөрөн дээр нь гараа тавиад "Уулзсаныхаа дараа харамсав даа. Тэд чиний бодсоноос ч илүү аймшигтай шүү" хэмээхэд тэр бүр ч илүү ихээр догдолж "Надтай таарсан хүмүүс байвал бүр ч сайхан байна" гэх нь тэр.

Хүсэн хүлээсэн тарах цаг болоход Сүмин надаас ч түрүүлээд ангиас гарчихсан байх аж.

Надгүйгээр хаашаа ч явах гэж байгаа юм бол доо?

Би түүнийг сугадаж аваад сургуулиас гарвал нөгөө хэд маань ирээгүй байлаа. Санаа алдан зогсож байтал урдаас дуу шуугиан болсоор нөгөө хэд маань ирж байгаа харагдана. Ёстой хэзээ ч өөрчлөгдөхгүй хүмүүс шүү.

<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -Where stories live. Discover now