Шинэ гишүүн нэмэгдсэн учраас, орой манайд дахин очихоор болсон. Жоохон айж байна л даа, гэхдээ энэ удаа яах вэ, шинэ гишүүн маань охин хүүхэд шүү дээ. Гэрийг маань хамт цэврэлчхээд явна гэдэгт итгэлтэй байна.Харин Сонү нэг л сэжигтэй байгаад байх юм. Гэнэт өөр найзыгаа бид дундаа элсүүлэх хүн биш дээ. Би, муу бөөснүүдийн хэлсэнээр үнэхээр л ухаан муутай юм байна.
Сонүгаас өөрөөс нь асуугаад үздэг ч юм бил үү? Ер нь тэгсэн нь дээр юм байна.
Би "Ддонү, нэг юм асууя аа. Үнэнээр нь хариулаарай, ойлгосон уу?" гэхэд Сонү, хэсэг бодлогшорч байсан аа, толгой дохилоо.
Би "Тэр шинэ гишүүн, үгүй ээ Кан Жэхи, чи яагаад гэнэт түүнийг бид дундаа оруулчихав?"
Сонү "Д-дургүй байгаа юм уу? Зүгээр л тэр их ч-чимээгүй хүүхэд л дээ. Тэгээд л н-нийтлэг болгох гээд, т-тийм ээ ер нь тэгээд л о-ойлгочих доо" гэсээр хуруугаа оролдоод байв. Чи дэндүү сэжигтэй байна, К-и-м С-о-н-ү!
Би чамайг ажиглалтанд авлаа!
Сонүд энэ тухай мэдэгдэхгүй гэсэн дээ, үг дуугүй толгой дохин, суудалд аа хурдхан шиг суулаа.Худлаа яриад байгаа нь илт байгаа биз дээ. Яах аргагүй нэг зүйл нуугаад байгаа нь тодорхой байна шүү дээ. Харин яг юу байж болох уу? Жэхи, та хоёр яг ямар холбоотой юм бэ?
Дэндүү сэжигтэй!
Арай, үерхэл энэ тэр биш биз дээ? Үгүй ээ тийм байсан ч, бидэнд шууд хэлэх байсан нь тодорхой! Өөр юу байж болох уу? Нууц ихэр, үгүй ээ тэр хоёр шал ондоо байсан. Нууц эгч дүү эсвэл ах дүү хоёр? Байж боломгүй юм, ямар ч төс байгаагүй шүү дээ. Толгойнд ёстой юу ч алга! Тэгсэн ч, Ким Сонү гуай би заавал мэдэх болно доо! Хүлээж л байгаарай.
Юм бодоод ухаангүй байж байхад гэнэт хонх дуугаран, цочсон доо ангиар дүүрэн орилчхов. Ээ дуус, дуус.
Багш "И Сана гуай, өчигдөр хичээл дээр унтсан, одоо харин орилно гэнэ ээ? Би чамд ер нь шийтгэ---" гэнэт Сонү, багшын яриаг таслан, "Багш аа, хонх дуугараад удлаа шүү дээ. Гаргахгүй юм уу?" гэхэд багш биднийг гар гэж дохилоо
Ким Сонү, чи намайг аварлаа шүү дээ.
Тэгсэн ч битгий мөрөөд! Ингэлээ гээд ажиглалтаас гаргахгүй л дээ, бөөс минь.
Ангиас гарвал Жонвон болон нөгөө хэд маань зогсож байлаа. Жэхи ч байна. Жонвоныг нааш ирж байхад нь тоолгүй хажуугаар нь гараад, Жэхи рүү очлоо. Анх удаа л эмэгтэй найзтай болж байгаа болохоор дэндүү догдлоод байх юм. Гэхдээ Кан Жэхи чи Сонүтай ямар холбоотой юм бэ?
Би "Жэхи, чи Сонүгийн юу нь юм бэ?"
Жэхи "Зүгээр л найз нь шүү дээ. Яагаад ингэж асуусан юм?"
Тэр худлаа ярьсан шинжгүй байсан. Би бүр юу ч ойлгох оо байлаа. Тэгээд Сонү яагаад худлаа ярьж байгаа юм шиг санагдаад байсан юм бэ? Миний л алдаа бололтой.
Хичээл тарах хүртэл, энэ бодол миний толгойноос салаагүй. Жэхи, Сонү хоёр зүгээр л нэг найзууд биш гэдэг нь илт байна шүү дээ. Сонүгийн, Жэхи рүү харж байгаа харц зүгээр ч нэг найз руугаа харж байгаа харц биш байсан. Шал өөр утгатай, гэхдээ яг ямар гэдгийг нь л ойлгохгүй байгаа юм даа.
Удаачгүй хичээл тарж, нил бодол болсон амьтан ангиас гарлаа. Нөгөө хэд маань ч багахан гайхаастай.
Сонхүн "Чи юм бодоод байгаа юм уу?" чимээгүй байдлыг хамгийн эхэнд эвдэн, ийн асуухад нь би зүгээр л толгойгоо сэгсэрлээ. Тэрэнд маань нөгөө хэд маань итгээгүй бололтой. Бие биетэйгээ харцаараа ярилцаж байгаа нь миний нүдэнд тодоос тод харагдаж байлаа. Гэнэт Жэйк "Чи зүгээр үү? Бие чинь өвдсөн юм уу?" гэхэд нь би дахин толгой сэгсэрсэнд бусад маань залхсан бололтой, толгой дохин манайх рүү явахаар боллоо.
Сонү, Жэхи хоёрын хажуугаар нөгөө хэд маань гэр нураачих болов уу? Гэсэн асуудал ч бас дахин нэмэгдсэнд тархи минь бага зэрэг айдсаар хүрээлүүлж байлаа.
Удалгүй гэрийн гадаа ирэн, хэсэг зогсож байсан аа тэд "орцгооё" гэсээр нэг нэгээрээ орж эхэллээ. Гэхдээ өмнөх өмнөхөөсөө илүү, тэдэнд итгэх итгэл минь бага, багаар нэмэгдэж байсныг гайхахын аргагүй. Тэд ямар дуугавартай билээ дээ, даанч гэр цэрэвлээд явчих хүн олдохгүй нь уур хүрмээр санагдаж байлаа.
_____________________________
_Sanaya_
-Та нар битгий хөөрхий Жэхиг бариад идчих гээд бай! Ха ха, Жэхи чинь зүгээр мөрөөрөө явж байгаа хүүхэд шүү ха ха <3
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfic-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!