Шалгалтандаа сайн авна, гэсэн амлалтандаа хүрэхийн тулд өдөр шөнөгүй хичээл хийж, ном уншсаар гэгээрч буй өөрийгөө харах хачин ч юм шиг. Эсвэл гоё ч юм шиг.
Өнөөдөр бол амралтын өдөр. Гэхдээ хамгийн хачин нь амралтын өдөр хүртэл тасралтгүй зурвас бичиж эсвэл утсаар ярьдаг Воние гэнэт таг, чиг болчихсон байх аж. Муу зүйл болоогүй л гэж найдъя.
Өдөржингөө хичээл хийсний эцэст Вониегээ хангалттай их санаж байлаа. Тиймдээ ч тэр үү? Орон дээр хөөрхийлөлтэйгээр эзэндээ хаягдсан утасаа шүүрч аван Жонвон руу залгасан ч тэр огт авахгүй байсан юм. Зурвас бичиж үзтэл тэр харсан хэр нь огт хариу бичихгүй байх аж.
Гомдмоор юм. Харсан хэр нь хариу бичихгүй байна гэдэг чинь надад...дургүй болчихсон гэсэн үг үү?
Тийм зүйл яасан ч байж болохгүй ээ. Юу ч болж байсан надад үүрд хайртай байна гээд байгаагүй юм уу? Зүгээр худлаа үг төдий байсан юм байхдаа?
Яг тийм юм байна л даа! Муу золиг анхнаасаа ингэх байсан юм бол яах гэж авч үерхдэг байна аа! Би ч гэсэн тэнэг. Түүнд итгэчихсэн.
Эсвэл...завгүй байгаа юм болов уу? Магадгүй л дээ. Гэхдээ харчхаад ядаж хариу өгдөг байгаа даа!
Ууртай гүнж
-Хөөш! Чи муу өөрийгөө үхсэн
гэж мэдээрэйУуртай гүнж
-Завгүй байгаа юм бол ядаж
эможи явуул даа!Ууртай гүнж
-Аа, би чамд гомдлоо шүү!Ууртай гүнж
-Чи надад яг дургүй болчихсон юм байна л даа! Өөдгүй амьтан!Ууртай гүнж
-Ахх!!Воние
SeenМиний таамаглал үнэхээр үнэн юм байна. Харчхаад завгүй байгаа юм бол ядаж эрхий хуруу гозойлгоод явуулж болно доо. Завгүй байсан бол бүгдийг нь хараад сууж байна гэж ер нь юу байсан юм. Завтай болоод л харсан хэр нь хариу бичихгүй байгаа биз!
Үнэхээр л завгүй байгаа бол эрхий хурууг томоор нь гозойлгоод явуулсан бол би ойлгох л байсан юм!
Одоо тэгээд юу хийж байгаа бол! Миний зурвасуудыг харчхаад л инээгээд сууж байгаа юм болов уу? Арай ч үгүй байлгүй дээ. Гэхдээ л бүр юу хийж байгаа бол гэхээс хорхой хүрээд, бачуураад, бухимдаад үхэх нь ээ!
![](https://img.wattpad.com/cover/279315748-288-k391784.jpg)
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!