Ирээдүйн хүргэн

488 71 13
                                    


Би "За би орлоо, болгоомжтой яваарай"

Жонвон "Орохыг чинь харчхаад явах болохоор санаа зоволтгүй ээ"

Би "За баяртай, сайхан амраарай" гэсээр эргэж хараад орох гэсэн ч цонхны цаана хоёр сүүдэр байсанд нь хангалттай сайн цочсондоо гудамжаар дүүрэн орилчхов. Нүдний булай!

Би гайхан "Юу вэ? Сүнснүүд?"

Жонвон ч өнөөх хоёр сүүдрийг олж харсан бололтой. Сулхан орилох мэт болчхоод "Энэ хоёр одоо юу вэ?" гэх нь тэр.

Ээжийн бор аяга гэж! Манай гэрт хоёр сүнс шүгэлчихсэн юм байхдаа? Арц энэ тэр байхгүй шдээ. Энэ сүнснүүдийг чинь яаж хөөдөг билээ?

Би өөрт байсан хамаг зоригоо гарган цүнхнээсээ гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирлээ. Хэсэг зогсож байгаад урагш алхан хаалгаа түлхүүрээрээ онгойлгочхоод дотогш орох мэт болчхоод энд тэндхээ харвал.....

Жинхэнэ ээжийн бор аяга гэж! Энэ чинь манай гэрт шүгэлсэн сүнс чөтгөр биш, сүнс чөтгөр шиг харагдах аав ээж хоёр байжээ?

Би "Т-та хоёр юугаа хийж байгаа юм? Хүн айлгачих юм. Ядаж байхад ямар балиар сүнс шиг харагддаг юм бэ?" гэхэд ээж миний ярьж байгааг нээх тоолгүй гараараа, гадаа хамаг байдгаараа хөмсгөө зангидаад, юу болоод байгааг ч ойлгохгүй зогсож  байгаа Жонвон руу заах аж.

Ээ, аавын ягаан аяга аа! Ингээд өнгөрдөг юм байж.

Ээж "Энэ хүү чинь хэн билээ?"

Намайг юм хэлэх гэж байгааг харсан аав "Одоо дахиад манай найз залуу гэж хэлэх нь үү? Ёстой тийм юм байхгүй шүү. Тэгж дахиж итгээд ч яахав" гэхэд ээж, аавыг нэг сайн цохиж аваад "Чи ойлгохгүй байгаа юм уу? Сая хоёулаа газар дээр нь бариад авчихлаа шдээ. Тэгэхээр яасан байх нь? Энэ удаагийнх бол үнэн байх нь" гэчхээд надруу жоготой харах нь тэр.

Би "За одоо тэгээд нэгэнт мэдчихсэн юм чинь яахав дээ, тэ?" гэчхээд Жонвон руу хараад "Одоо ч явахгүй бол оройтох нь шүү тэ?" гэсээр нүдээ бүлтэгнүүлхэд ээж хажууд ирээд "Одоо нэгэнт өнгөрсөн юм чинь танилцана даа, тэ?" гэсээр намайг дуурайх мэт болов.

***

Ээж "За тэгэхээр...хэн гэдэг билээ?"

Жонвон "Воние" гэхэд нь би гайхан түүнрүү хартал тэр надруу харчхаад юу гээд хэлчихсэнээ ойлгон амаа даран сандарсаар "Ү-үгүй ээ Ян Жонвон" гэх нь тэр.

Ёстой нээрээ, бяцханааг минь сандраагаад хаячих юм аав ээж хоёр!

Аав "Өөр чинь юу гэж асуудаг билээ?" гэсээр ээжээс асуухад ээж хэсэг юм бодолхийж байснаа Жонвон бид хоёрлуу нухацтай харан "Хэзээнээс үерхсэн юм?" гэж авав.

<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -Where stories live. Discover now